Такси № 67
2014-03-26

Энэ удаагийн дугаарт элдэв хов жив, адал явдал бага буусан ба нийтийн тээврийн асуудал болоод танин мэдэхүйн талаа барьсан байдлаар бууж байна. Ингээд хотын сунагар автобуснуудын болох болохгүй хийгээд “мэргэшсэн” гэдэг цол чимэгтэй мундаг жолооч нар 200 мянган төгрөгөөр төрж гардаг тухай сүрхий зарчимч эрийн яриагаар эхлэе.

6

1 “.Би чадна”-ыхан их болсон

Охиноо хөтөлсөн бондгор бор залуу урд сууж ард суусан охиноо бүсээ бүслэхийг анхаарууллаа. Машины талаар нэлээн мэдлэгтэй эр бололтой. Миний муу тэргийг тийм юм байна, ийм юм байна гэж нэлээн оношилж ярилаа.

6

Х -Чи хө засварын газар ажиллуулдаг уу?

З/залуу/ -Үгүй ээ үгүй, энэ олон би чадныхан гарчихаад байхад би юу хийхэв зүгээр.

Х -ккк чадныхан гэж ямар нөхдүүд байх уу?

З -Оон тэгээд л нэг хэдэн багаж барьсан юу чинь яачихсан юм, би чадна гэсэн засварчид зөндөө байна. Худлаа чаднынхан. Би чадна, би чадна гэж ухаж байгаад чадахгүй бол задалж хаячихаад худлаа онош яриад эхэлнэ.

Х -Аа тэд нарыг чадныхан гэдэг юм уу?

З -Тэр баянбүрдийн зам дагуу чинь зөндөө байгаа ш тээ, цаадуул чинь.

Х -Би бас хоёр гурван гарт тэгж задлуулж хулхидуулсан шүү.

З -Мань яахав багаасаа төмөртэй ноцолдсон болохоор өөрөө өөртөө зөв л дөө. Би одоо нэг том жуулчин автобус гээд байдаг ш тээ, тийм автобустай байгаа.

Х -Тэр чинь овоо мөнгө олчихдог юм биш үү. Одоо тийм автобустай болчихоод нэг шугам зам авчихвал сайн гэж сонссон.

З -Одоо хувийн юм орох зай алга боллоо доо, хот хоорондынхон чинь одоо дандаа тийм том гоё автобустай болсон доо.

Х -Чи тэгээд нийтийн тээвэрт гүйх үү?

З -Үгүй жуулчинд ... өө наад нөхөр чинь одоо. Манайхан одоо урсаад орно гэж байхгүй шууд л хашиж зогсож байгаад орж байгаа юм даа бэрх шүү. Гэрэл дохио өгнө гэж зүгээр асаагаад унтраачихаж байгаа юм чинь. Анх чинь автобус баазад 2000 онд орж байлаа. Тэгэхэд нэг хэсэг манай барааг америкт билүү татваргүй болгож хужаа нар орж ирээд монголд нэг баахан оёдлын үйлдвэр ажиллалаа ш тээ.

Х -За тэгсэн санагдаж байна. Монгол шошго наагаад гаргадаг гээд байв уу?

З -Ээ тийн, нэг хэсэг монголыг ашиглах шиг л болсон. Тэгэхэд би ийм шугам тэрэгтэй байлаа. Тэгээд үйлдвэрээс зөөнө. Монголчууд чинь өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм чинь. Тэр үед 2004 билүү 2005 онд тэр оёдлын үйлдвэрт кителчин ч билүү индүүдэгч билүү хийж байсан нөхөртэй нэг таардаг байлаа. Хэдхэн жилийн дараа би нэг драмын театрын үүдэн дээр хүн ачих гээд зогсож байсан чинь нэг сургалтын тэрэг байсан юм. Тэрнээс нөгөөдөх чинь буугаад ирлээ. За юу байна хөгшөөн гээд “чи жолоонд сууж байгаа юм уу” гэсэн чинь “чи юу яриад байна аа хө, жолооны багш хийж байхад чинь” гэдгийн. Би гайхаад “хэдийдээ вэ чи минь, чамаар жолоо заалгахаар одоо юу болох вэ” гээд би... Өөрөө сураагүй байж л жолооны багш гэчихсэн явж байгаа юм даа.

Х -Тэр чинь одоо төдөн жил жолоо барьсан хүн мүн гээд шалгуур байдаг байх тэ.

З -Өө тэр бүүр өнгөрсөн юм билээ. Сая чинь 700 хэдэн жолооны багш аттестачлал гэдэг юманд орлоо ш тээ. Тэрний чинь 230-д нь л тэнцсэн бараг 70-аад хувь нь унасан гэж байна. Тэгээд нөгөө тэнцсэн хэдээс нь дахиад шалгалт авсан чинь бас тал нь байхгүй.

Х -Өө тэгэхээр жолоо сурч байгаа шавь нар одоо яах вэ гэж.

З -Манайд энэ жолооны курс гэж утгаа алдчихсан ш тээ. Манай нэг нөхөр надад тэгж байгаа юм. “Хөгшин чинь намар үнэмлэхийг нь гаргаад өгье, чи манай курсын нэр дээр орон тоо бөглөөд багш гээд явчих” гэж байгаа юм. Тэр нь одоо аттестачлал гэдэг нь явагдахаар л дуудаад тэгэхэд нь багш гэж харагдаад л болдог юм уу, хаашаа юм.

Х -Аан за за бас аргатай.

З -Тийн, би тэр сургуулийнх нь нэр дээр байдаг автобусыг нь бариад сууж байхад болдог юм уу даа. Тэгээд чи манай “D” ангиллын багш гээд байж бай гэж үү. Үгүй үгүй хөгшөөн гэсэн... Миний охин хойшоо сайн сууж яваарай за... Тэгээд бас нэг хүүхэд туг тойроход 30000 мянга гэнээ. Тэгээд аттестачлалын үеэр автобусаараа тойруулаад жоохон мөнгө хийчих гэж байгаа юм. Ганцхан өдөр ш тээ, тэгж машинаа эвдүүлж яах вэ дээ.

Х -Тэгэхээр чинь энэ нийтийн тээвэрт чинь ямар жолооч нар бэлтгэгдээд байна даа айн.

З -Өө тэгээд нэг ганц жил кондуктор хийсэн бандийг дарга нар нь аргалаад “D” даруулаад өгчихсөн. Чих зөөлөн гээд л автобус бариулаад байна ш тээ. Өнөөдүүл нь аймаар нахаал явна.

Х -Дотор нь суугаа хүмүүс л эрсдэлтэй явах юм даа.

З -Бид нар залуу байж үзсэн. Нэг гишгэж тормослочихоод зорчигчдоосоо айна эмээнэ. Одоо бол эд нар чинь савааж алчих гээд л яваад байх юм. Зорчигчид нь дөжрөөд юм хэлэхээ байчихаж.

Х -Хажуу талд нь харагдаад байгаа утас руу нь залгаж хэлж болдоггүй юм уу?

З -Одоо энэ 6352 луу залгахаар арга хэмжээ авна л гэж байгаа. Тэгээд л худлаа бөөн сүлжээний авилгын утас. Бид нар хэллээ гээд бид нарын нэгж л унана. Чам дээр юм дуулдаад байна шүү, яах юм бэ гээд л дарчихаж байгаа ш тээ. Хэрэг байхгүй. Диспитчерт их юм бий шүү.

Х -“D” дардаг асуудлаа жоохон чангалмаар юм байна даа.

З -Одоо манай энэ хууль бас цоорхойтой юм шиг байгаа юм.18-тай жолооч болсон хүн 21-тэй “D” даруулна гэж байгаа байхгүй юу.

Х -За тэгээд.

З -Тэр хугацаанд 3 жил юу сурах вэ. Тэгээд мэргэшсэн жолооч болохын тулд 3 жилийн туршлага нь хангалттай байх юм уу тэ, тийм нэг сонин. Одоо бол мэргэшсэн жолооч гэдгийг чинь 200 мянган төгрөг өгөөд л авчихаж байна ш тээ.

Х -Нийтийн тээвэрт бол гэхдээ тэгж болохгүй л дээ. Олон хүний амь нас байгаа биз дээ.

З -Харин тийн, сая одоо Зайсанд том осол гаргалаа ш тээ. Манай найзын ээлж жолооч нь өөрөө гаралгүй өөр хүнд өгөөд. Нөгөөдөх нь Зайсангийн эцсээс уруудаж байхдаа зогсоож чадахгүй нэг автобусныхаа араас ороод. Нэг баазын хоёр автобус. Тэгээд л бөөн өр асуудал болгочихож байгаа юм.

Х -Хааяа суухаар тасралтгүй утсаар ярьсан зохицуулсан улс л харагддаг юм. Чи татаа, би урд чинь гарья, хөөш чи болио, би ачья гээд л хэрүүл хийгээд байгаа байдаг юм.

З -Тийн ш тээ, өдөрт машиндаа диспетчер хийцгээгээд л, орлого хөөж байгаа болохоор чинь тэгнэ л дээ бас аргагүй.

Х -Нэг хэсэг хүмүүс хувиараа бичлэг хийж уралдаж давхиж байгаа зургийг нь фасе энэ тэрд оруулаад автынхан тэр мөрөөр нь арга хэмжээ аваад овоо дарагдсан байх тэ.

З -Хүний муу үзэх гэж байгаа юм биш, тэр бас явдалтай л юм билээ. Одоо манай энэ жуулчинд нэг залуу шугаманд явж байхад нь нэг согтуу орж ирээд сандал суудлыг нь цусаар будаад. Тэгээд нөгөөдөх нь бууя гээд буулгасан, арын машин нь бичлэг хийгээд нөгөөдөх нь яг унаж байгаа юм шиг харагдаад бөөн юм болсон ш тээ. Хүн унагааж алсан болж гараад...

6

Нийтийн тээврийн том автобуснуудын цаана байх зарим нэг ужиг дутагдлыг алган дээрээ буулгасан мэт хэлдэг ийм нэг залуутай Ард кинотеатраас Жуковын музей хүртэл явж буу халлаа. Зохих хүмүүс нь сонсоход илүүдэхгүй л санагдлаа. Энэ бол шүүмжлэл хатгалга биш шүү, тэгээд л хэний захиалгаар манай нийтийн тээвэр лүү дайраад байна гээд л улс төржүүлэх бий дээ намайг...

6

2. Мэдлэгтэй эр

11-р хорооллоос Натур төв орсон залуу мөн л нийслэлийнхээ төлөө бодолтой мундаг эр байлаа.

6

З -Манайхан буудлаа дандаа л дэлгүүрийн нэрээр нэрлэх юм аа тэ. Хүнсний 4, хүнсний 1. Сандэй гэж байх шиг.

Х -Хар аяндаа л рекламдуулчихсан Натур билүү тэ, одоо чиний очих газар чинь?

З -Зүгээр л нэг супермаркет ш тээ. Тэгсэн одоо хүн бүр мэддэг болчихсон. Тэр гүүр тавигдаад нэрд гарчихлаа л даа ккк.

Х -Тэр ер нь юу гэдэг нэртэй гудамж вэ, чи мэдэх үү?

З -...Уг нь Дамдинсүрэнгийн гудамж гэж явдаг юм ш тээ. Одоо л натур болчихоод байгаа болохоос...

6

Би тэгэхэд бодсон юм. Олон хүнээс асуусан гудамж замыг нэрлэх хүн ховор байдаг.

Харин энэ удаа сүрхий залуу таарч нэг гудамжны нэртэй үлдлээ. Өөрийн зүгээс нэмж хэлэхэд, бүгдээрээ ер нь нийслэлийнхээ гудамж талбай, замыг нэрлэж сурахад хамтарч зүтгэе. Үүнд өөрийн зүгээс нэмэр хандив болгож дараах буланг мэдэх хүмүүсийнх нь тусламжийг авч хааяа оруулж байя гэж бодлоо. Сонирхон уншиж дэмжээрэй, манайхаан. Бид таксигаар зорчихдоо хааяадаа ингэж ярьдаг болбол ямар бол гэж...

6

Ингээд  “Замч Такси” буланд тавтай морил.

6

Хувьсгалчдын зам

Баянхошууны тойргийн буудлаас  нэг хүүхэн суулаа.

Ж/жолоч/ -Хаана хүргүүлэх үү?

З/зорчигч/ -Гэсэр сүм орьё.

Ж -Аан тэгвэл хувьсгалчдын замаараа уруудчих уу?

З -Яаж явдаг зам гэнэ ээ, хөтөлөөрөө давна биз дээ.

Т -Тэгнэ ээ, Баянхошууны автобусны эцсийн буудлын замын уулзвараас зүүн тийш авто замын дагуу, Радио телевизийн төвийн зүүн талаар Гэсэр сүмийн урд талын замын уулзвар хүртэл замыг “Хувьсгалчдын зам” гэдэг юм шүү дээ. 

З -За тэгвэл Хувьсгалчдын замаар уруудаад Гэсэр сүм хүрье дээ.

6

Энгелсийн гудамж

Цагаан хаалганы уулзварын урд талаас нэг залуу суулаа.

З -Барс захын төмөр замын наад талд урд талд буучихья.

Ж -Аан тэгвэл Энгелсийн гудамжаар явах юм байна л даа.

З -Энгелсийн гудамжаа, Нарны гүүрний доогуур гараад жоохон яваад л буух юм шүү.

Т -Тийм ээ, Ханул дүүргийн цагаан хаалганаас хойш хуучнаар Мод боловсруулах үйлдвэр хүртэлх зам дагуу Энгелсийн гудамж гэнэ.

5

Усны гудамж

Оросын элчингийн урд замаас нэг оюутан суулаа Улаанбаатар депо орьё гэнэ.

Ж -За тэгвэл усны гудамжаар уруудаад нарны замдаа ороод явчихья даа.

З -аан за энэ замыг Усны гудамж гэж тогтоож авлаа. Баярлалаа ахаа.

Ж - Сөүлийн гудамжнаас доош Хүнсний барааны 50-р дэлгүүрийн урд талын замын уулзвараас урагш Циркийн зүүн талаар Нарны зам хүртэлх зам дагууг Усны гудамж гэнэ.

Нэгдсэн үндэсний гудамж

СУИС-ын урдаас суусан эмэгтэй  “ойрхон явнаа” гэлээ.

Э/эмэгтэй/ -Залуучууд зочид буудал орноо. Энгелсийн гудамжаараа явчихаарай.

Ж -Энгелсийн гудамж гэж хаагуур явдаг билээ.

Э -10 жилийн 5-р дунд сургуулийн урд талын замын уулзвараас Герман улсын Элчин сайдын яамны урдуур МУИС-ийн ЭЗФ-ийн хичээлийн байрны урд замын уулзвар хүртэл зам л даа. Бага тойруу доторх хөндлөн гудамж гэж ойлгож болно.

Ж -Өө тийм үү. Нэг гудамжаа мэдэж авлаа. Баярлалаа хөө...

6

Дүнжингаравын гудамж

З -За хол явна аа. Баянзүрхийн товчоо хүрье.

Ж -За тэгвэл Богд уулынхаа арыг бариад нэвт давхичих уу?

З -Аан та Дүнжингаравын гудамжаар шууд явах гэж байна уу?

Т -Тийн, Яармагийн гүүрнээс зүүн тийш Богд Хан уулын араар явж, Баянзүрхийн товчоо хүртэлх гудамжийг хэлж байна....

5

Энэ жоохон оруулгыг миний бие сайт ухаж өөрөө бэлдсэн тул алдаа оноо байх ахул хүлцэл өчье, хэлж зөвлөөрэй. Ямартай ч та эндээс нийслэлийнхээ 5 зам, гудамжийг нэрлэж чадах санамжтай үлдсэн байх гэж найдлаа. Хотын тээврийн соёл эндээс эхлэх ч юм билүү , хэн мэдлээ....

5

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
энгелсийн гудамж:
хэдэн гудамж энгелсийн гудамж нэртэй байдгийн хан-уул, сүхбаатар дүүрэгт нэг нэг адилхан нэртэй гудамж байдгиймуу
2014-04-07
zaya:
hi ene taxinii vne arail bish ymaa er ni ajlaa hiihee boliod taxind ywbal arai ashigtai ym bn. 100 km vsreed 13.000 tog benzin awna getel eroosoo barag 10 km hvrehgvi gazar ywaad l 10.000 tog awah ymuu km hedvv geheer boon hervvl boloh yma arail bish ymaa sanal niilj bn uu
2014-04-02
unshigch:
67 yasan yum be
2014-03-28
felix:
ene xun ix zuv urialga gargajee, demjij baina. oir toirniixoo xumuustee gazar, gudamjnii nershliig zuvuur xelex tal deer urialnaa. umnu ni xet xuviin shinjtei yum bichdeg baisan, odoo xamaagui deer bolj. ji*e ni bi l lav taxind am xalaad baaxan burtal, daraa ni minii yarisan ingeed olon niited bichigdvel buruu yum yariagui ch ontsgui setgegdel turnuu. gexdee bas taxi gedeg bichlegnees yag niigmiin bodit dur zurag xaragdaad baidag bolxoor unshigch nadad sonirxoltoi. er ni yaamaar ch yum bedee. xumuusiin xet xuviin asuudliig l bitgii bichij baigaarai,ax mine.
2014-03-27
юм-үз:
сайн байцгаана уу? уб-ынхаа гудамжны нэрсийг мэдэхгүй ш тээ, уг нь уб-таа төрж өссөн унаган хотынх гэж байгаа, хэхэхэ. нээрээ л бид чинь гудамжгыхаа нэрээр тэр бүр хэлж яриад байдаггүй шүү. тэгээд ч уб минь маниусын үед цомхон байсан болохоор, тэр тусмаа хотын төв рүүгээ алхаад явлаа гэхэд л манай 120-аас бол аажуухан алхахад үсрээд л 20 минут хүрэхтэй үгүйтэй. их сургууль руу сүхбаатрын талбайгаа нэвт хөндлөн алхаад хүрэхэд л их л сайндаа 20 минут байлаа ш тээ.
2014-03-27
huuye :
odoo bolnoo. tanaihan
2014-03-27
àÿàòóíãàà :
ñàéí óó õîîâîí 67-ã íýõýýä áàéãàà íºõºðºº 67 ÷èíü ãàð÷èõñàí ø äýý ßã íàä øèã þì áîëñîí áàéíà õîîâîí áîë ìýðãýæëèéí ñýòã¿ë÷ äàâõàð òàêñèíä ÿâæ áàéãàà õ¿í ãýæ áè áîäîæ áàéãàà ç¿ãýýð íýã òàêñè÷èí öàã çàâàà àëäààä íàéðóóëãà ýíýý òýðýý õèéãýýä ñóóæ áàéõã¿é ë äýý ìýðãýæëèéí ¿íýð õàíëààä áàéäàã þì ãýõäýý õîîâîíäîî áàÿðëàæ ÿâäãàà õýëüå ýíý íèéãýìä äàíäàà óëñ òºðæñºí õýð¿¿ë óðóóë ÿðüñàí õ¿ì¿¿ñ áàéõàä ýãýë îëíûõîî äóíäààñ ÿðèàã íü õà÷èðã¿é õ¿ðãýæ áàéäàãò íü áàÿðëàæ ÿâäàã ýíý ñýòãýãäýë áè÷ýýä áàéãàà íºõä¿¿ä ÷ ãýñýí õîîâîíãîîð ¿éë÷ë¿¿ëñýí áàéæ ìýäíý ø äýý õîòîä ÿìàð ºäºð á¿ð ìàøèíàà óíàõ áèø
2014-03-26
schumacher:
ene odriin mend xurgye!taxi tsuvral 67-g ni alga.bi olj unshij chadsangui yu?esvel alschixaa yu?
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
хувиараа хөдөө орон нутаг,хот хоорондын чиглэлд явдаг эрхэм жолооч та бүхэн манай лавлахад холбогдож бүртгүүлээрэй.та бүхэнтэй хамтарч ажиллахад бид бэлэн байна.
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
хувиараа хөдөө орон нутаг,хот хоорондын чиглэлд явдаг эрхэм жолооч та бүхэн манай лавлахад холбогдож бүртгүүлээрэй.та бүхэнтэй хамтарч ажиллахад бид бэлэн байна.
2014-03-26
nuuts:
bi gerchilnee uneheer taxind yawj bichdeg yumaa. tand amjilt husiy.
2014-03-26
bbbb:
zohioj bichdeggui uurtuu taarsan yumaa bichdeg geed barag unshdag hun bolgon medne l dee
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.
2014-03-26
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.
2014-03-26
hoowon:
ene hun zohioj bichdegiin bolwuu, uneheer taxi-nd yavaad bichdegii bolwuu. battai medeh hun bnuu
2014-03-26