Хаврын чуулганы эхэнд хэлэлцэх асуудлын жагсаалтыг батална
2014-03-26

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Байнгын хорооны хуралдаанаар Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын  тогтоолын төслийг хэлэлцэв.

5

Хуульд заасны дагуу УИХ-ын чуулган завсарлахын өмнө дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан хэлэлцэж тогтоол баталдаг. Харин энэ удаагийн намрын  ээлжит чуулган завсарлахын өмнөхөн  хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын  тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед олонхийн дэмжлэг аваагүй. Иймээс тус байнгын хороо УИХ-ын  2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас урьдчилан саналыг нь авч тогтоолын төслийг боловсруулсан байна.

6

УИХ-ын  хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч тав,  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо зургаа,  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо дөрөв, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 11, Төрийн байгуулалтын байнгын хороо гурав, Төсвийн байнгын хороо дөрөв, Эдийн засгийн байнгын хороо зургаа, Хууль зүйн байнгын хороо долоон хуулийн төслийн санал ирүүлжээ. Мөн УИХ дахь АН-ын бүлгээс 38, МАН-ын  бүлгээс 26,  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 35, Засгийн газраас 95, УИХ-ын  гишүүн С.Ганбаатар 10 санал, нийтдээ 250 хууль, тогтоолын төслийн санал ирүүлсэн байна.

6

УИХ-ын  хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд, мөн УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг нэр зааж тусгажээ.

6

-Тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа байнгын хороодын саналыг үндэслэн УИХ-ын  дарга шийдвэрлэж байх нь зүйтэй гэсэн зарчим баримталсан гэдгээ Байнгын хорооны дарга А.Бакей танилцуулав.

6

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Цог, М.Батчимэг, О.Баасанхүү, Ч.Сайханбилэг, Ж.Батзандан нар санал хэллээ. Мөн байнгын хорооны гишүүн Л.Цог Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудалд оруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.  Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Тогтоолын төслийг УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

 6

УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Үүнд:

 6

1/“Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан;

 6

2/“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

 6

3/“Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 6

4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 6

5/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;

 6

6/“Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 6

7/Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

 6

8/“Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 6

9/Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

 6

10/Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл;

 5

11/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

 5

12/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;

 5

13/Мөрдөх албаны тухай хуулийн төсөл;

 5

14/Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

 5

15/Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

 6

16/Галт зэвсгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

 6

17/Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

 6

18/Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл;

 6

19/Шилэн дансны тухай хуулийн төсөл;

 6

20/“Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

 6

21/Худалдааны тухай хуулийн төсөл;

 6

22/Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

 6

23/Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд;

 6

24/Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл;

 6

25/Бусад.

 6

Мөн энэ тогтоолд зааснаас бусад, хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-ын өргөн мэдүүлсэн хууль бусад шийдвэрийн төслийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тусгажээ.

Өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлсэн нийт 85 хууль, тогтоолын төсөл байгаагаасхэлэлцүүлгийн шатанд нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн 30 төсөл, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хийсэн болон хэлэлцэж эхлээгүй 55 төсөл байгаа аж.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ганаа:
болиочээ. хөгжлийн бодлогын хууль шиг эрхэм хууль монголд хэрэггүй. ийм цаг аргацаасанюм хийдгээ болиоч. энэ хуулийг заавал оруулж эхний хэлцүүлэг хийлдээ. гишүүд өөрийнх нь эрх дарх хасагдах учир балиартаад байна. хөгжлийн бодлогын хуульгүй, дэийн засгийн луужингүй харанхуй орон манайхаас өөр байхгүй шүү. харанхуй нүхнээс биднийгээ хурдан гаргаад өгөөч. 76 тэнэг бяруунууд минь .
2014-03-27
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-26