“Эрдэнэт үйлдвэр”-т юу болоод байна вэ?
2014-03-27

Сүүлийн үед зарим цахим мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай холбоотой сөрөг мэдээлэл ихээхэн гарах болсон.

6

www.erdenetinfo.mn сайтад гэхэд л “Орхон аймгийн АН-ын дэд дарга Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн ШАК хэмээх фракцийг толгойлон өөрийн хүмүүсээ боловсролтой боловсролгүй нь хамаагүй хүссэн албан тушаалд зүтгүүлж байгаа нь нэгэнт олны өмнө ил болсон. Нууцаар уулзаж улс төрийн болон албан тушаал мөнгөний сонирхолоороо нэгдэж өвөр түрийндээ ороод байгаа Д.Даваасамбуу Ц.Даваацэрэн Б.Мягмарсүрэнгийн ээлжит ичгүүргүй үйлдэл бол Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүний нөөцийн хэлтэсийн дарга И.Хүрэлчулууныг ажлаас нь чөлөөлж оронд нь Б.Мягмарсүрэнгийн фракцийн хүн Цэрэндоржийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэнэ. Ийнхүү нам харгалзахгүй эрх мэдэл мөнгөний төлөө юуч хийхээс буцахгүй хүмүүсд нэн даруй хариуцлага тооцох ёстой гэж Орхон аймгийн МоАХ, намын гишүүд эрчимтэй хөдөлж эхэлсэн гэнэ” гэж мэдээлэл гарчээ. Харин үүнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад үгүйсгэж байна. Тус албанаас ““Эрдэнэт” үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсийн дарга И.Хүрэлчулуун нь 2014 оны нэгдүгээр сарын 27-нд Жаргалант сумын нутаг дэвсгэрт албаны хэрэгцээнд хэрэглэдэг 0061 ОРХ улсын дугаартай “Ниссан патрол” маркын автомашиныг хууль бусаар жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, зөрчил гаргасан. И.Хүрэлчулуун нь өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, “Эрдэнэт” үйлдвэрт учруулсан үлэмж хэмжээний хохирлыг барагдуулсан. Мөн аудитын хэлтсийн дүгнэлт болон бусад үндэслэлээр И.Хүрэлчулууныг Хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр хэлтэс, нэгжид шилжүүлэн ажиллуулах тухай, журмын хүрээнд яригдаж байна. Гэтэл Монгол Улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн үйл ажиллагааг улс төржүүлсэн, гүтгэсэн мэдээллүүдийг зарим цахим мэдээллийн хэрэгсэл цувралаар нийтэлж байгаа нь улс төрөөс ангид байх хүний нөөцийн бодлогыг ил тод болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, хамт олны нэр хүндэд илт халдсан үйлдэл болж байна. Өдөртөө 3 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эх орныхоо амьдралыг нуруундаа үүрч байгаа уурхайчин хамт олны нэр хүндэд халдсан, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учруулж болзошгүй үндэслэлгүй мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба нь аливаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд нээлттэй, үнэн бодит мэдээллийг өгч хамтран ажилладаг гэдгээ илэрхийлье” гэх хариултыг өглөө.

6

Л.ХАЛИУ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
dotor ni udirdah alban tushaaltnuud yu bolsniig bugd medjaagaa hernee halagdahaas aigaad daramtluulaad yuch yarij chadahgui bga ter ulsuud ih zuil helnedee bas ulsiin uildveriin gazruudad horongo oruulagch nereer shahaanii biznis hiij ooriinh ni mongoor ulsiin ochnoon hhk avsniig bugd medej bga yagaad hench yuch duugarahgui bga yum be uls ornii hemjeenii asuudal shuudee
2016-10-13
БЛ:
Ажилд шинээр орход тийм өндөр үнэ ханштай байдаг бол хэцүү л юм байна гэхдээ аль ч цехэд ажилд шинээр орохыг зөвхөн захирлуудын зөвшөөрөл авч байж ордог гэж цех хэсгийн дарга нар яриад байгаа нь ортой гэж бодоод байгаа үнэн ч байж магадгүй л юм
2016-06-07
zochin:
Uildveriig ajilchnii huviar bish engiin hunii nudeer harahad uneheer heden ajilchidaa mal gj oilgoj hemnelt hymral nereer ajilchhdaasaa hemnej jil bur nemegddeg tsaling 1 ch huviar nemeegui barag hassan gj helj bolno hudlaa uliral bur bonus gedeg 270000r huurch humuusiin tarhiig ugaaj nemeegui tsalingaa haatsaildag unendee bol tsalingaa huviar nemuulvel ulirald neg udaa avch bga tsalingaa sar bur avah bolno shuu dee ajilchin hunii nudeer harahad uildver ed nartai nargui buh gazar ajil yvagddaraaraa yvagdaj hiigddegeeree hiigdene deeguur suuj bga darga nertenguud undsendee uildveriin ajil hj chadahgui medeh ch ugui urdnii darga nar tiim baisan bid nar tegsen gj hudlaa meg negnee uguisgej olond ynz buriin toorogdol toruulj hudak yrij oorsdiigoo omgoolno idej uuj omsoj zuusnee ommoh hoinoh dargantsruudtaigaa l yrih heregtei um shig ajilchid ajilaa hj ulsiin tosviig nemegduulj ta buhniig hoolloj bga ni gantshan unen. Ydaj l unetei unetei mashim unatsgaaj ajilchdiin holsoor mashinaa hoolll
2016-05-01
zochin:
ardchilalin teneg hulgaichuudaar erdenet uildwer duurlee. haana bna namaas anvid b.a geed dawaatceren hutcaad bsan. su*a tenegig zailuul
2014-11-08
d000jjjjjjj:
erdenetiin darga nar gej boon luibarchid eo yuilber iig hubaagad ideed duuslaa eo
2014-11-05
sain.uu:
end.ajild.oroxod..10-20.say.togrog.toldog.gej.sonsson.aimaar.yum.dan.tanilaar.ordog.gesen
2014-03-28
erdenet hun:
erdenetd iim yum bolood baigaa ni unen shdee ene site bas hudaldagdsan site bn shdee
2014-03-28
эрдэнэтийнхэн:
бас намхайнямбуу гэж гэмгүй царайтай луйварчин байна, махнамын наранхүүгийн үй зайгүй найз, тэр үед л экскаваторын сэлбэгээс авхуулаад их л юм шахаж байсандаа . шалгах хэрэгтэй
2014-03-28
zzzz:
umnuh zahiral z.ganbaatar haana bga bol surag bna uu.
2014-03-27
erdene:
ardchilsan namiihan bolovsrol muutai hariuclaga sultai hymyys tomilood baigaa ymaa
2014-03-27
эрдэнэтийнхэн :
эрдэнэт бугшсан газар шүү
2014-03-27
эрдэнэт-шак:
эрдэнэтийн даваацэрэн даваасамбуу нар хуйвалдаж байгаа нь тодорхой ш дээ. даваасамбуугаа зайлуулах хэрэгтэй. луйварчин гэзэгтийг тавьсан гээд хуучин гок-ын хөрөнгөөр туйлдаг хүмүүсээр буцаагаад дүүргэж байна.
2014-03-27
за сайн уу:
эрдэнэт инфо гэдэг сайт үргэлж л хүмүүсийг төөрөгдүүлж өдөөн турхирч байдаг, сайт байдаг ш дээ эрдэнэтийн хүмүүс үүнийг нь үргэлж мэднэ. ер нь зүгээр очоод яагаад ийм асуудал гаргасан гээд л албан хариулт аваад шударга, ардчилсан сэтгүүлчийн ёс зүйгээр хандахгүй асуудлыг дэмий л давсалж, хачир нэмэж байх юм нэг бол мөнгө авах гээд байдаг юм болов уу, нэг бол нөгөө намын хар мэдээлэл түгээдэг /pr/ хийдэг ажилгүй гэрээсээ хов баздаг гар байгаа л дааа наад золиг чинь
2014-03-27
зочин:
энэ олон нийттэй харилцах албаны өгсөн мэдээлэл үнэн бодитой байна.
2014-03-27