“Гэр бүл-Улс” зөвлөгөөн болно
2014-03-28

Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд санаачилан Засаг даргын Тамгын газар болон Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, ХАХНХЯ, НХГБХГ, “Хүүхдийн төлөө үндэсний газар”-тай хамтран “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд “Гэр бүл-Улс” зөвлөгөөнийг өнөөдөр 15:00 цагаас МҮЭСТО-нд зохион байгуулахаар болжээ.

й

Эцэг, эх, насанд хүрэгчдэд гэр бүлийн боловсролыг гишүүн бүрийн хэрэгцээнд үндэслэн эзэмшүүлэх замаар гэр бүлүүдэд бодит туслалцаа үзүүлэх зорилготой уг зөвлөгөөнд ЕБС-ийн захирлууд, ЕБС-ийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл болох 25 гэр бүл буюу 1000 иргэн оролцох юм байна. Хүн, ам орон сууцны 2010 оны тооллогын тайланд гэр бүлээ цуцалсан болон тусгаарласан хүн амын хувийн жин 1979 онд 1.85 хувь, 2000 онд 2.7 хувь байсан бол 2010 онд 3.1 хувь болж, өсөх хандлагатай байна хэмээн дурьджээ.

й

Нэг жилд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн 20 орчим хувь нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн байдаг бөгөөд гэмт хэрэг зөрчил гарахад нөлөөлж буй гол шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл байдаг аж. Үүнээс үзэхэд өнөөгийн Монголын нийгэм, гэр бүлийн нөхцөл, эцэг, эх, насанд хүрэгчдээс хүүхдийн хүмүүжилд үзүүлж буй нөлөө, үлгэр дуурайлыг нэн хангалтгүй хэмээн үзэж болно. Амьдрал нь ямар нөхцөлтэйгээсээ үл хамааран олонх гэр бүл, эцэг эхчүүд хүүхдийн хэрэгцээг ухаарч, хөгжлийг нь залж жолоодох, биеэр үлгэрлэх чадваргүй байна.

й

Тиймээс уг зөвлөгөөнд оролцсоноор гэр бүлийн гишүүд бие биенээ ойлгох ойлголт нэмэгдэж, бат бөх гэр бүл бий болох, архины асуудалтай хүмүүст өөрийгөө өөрчлөх боломж нээгдэх, гэр бүлийн хүчирхийлэлгүй сургууль завсардалтгүй болж, аз жаргалтай гэр бүлийн тоо нэмэгдэхэд үр дүнгээ өгнө гэж зохион байгуулагчид үзэж байгаа ажээ.

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин