Халимагууд Монгол руу ирж явна
2011-12-08

2 дугаар хэсэг. Нүүдлийн эхлэл: Нарт дэлхийд Монголоос илүү нь үгүй   “Хүйтэн булгийн усандаа л Хирээ нь угаагаад суугаа даа Хирээ нь угаагаад суугаав чигээ Хайртай ээжийгээ санана даа...” “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан дуучин, хөөмийч Цагаанзам Монгол Улсын иргэн болох хүсэлтээ гаргасан байна. “Миний гал голомт бол Бурхан Халдун уул. Амьдрахад амар биш хэцүү ч аж төрөх газар шороо минь Монгол... Бид Монгол гэхээр элэг нь урсдаг, элэг нь татдаг хүмүүс. Гурван хүүхдийн маань хоёр том нь халимаг монгол хэлтэй. Отгон хүү Хошуу-Улаан маань орос хэлэнд дийлэгдэхгүйн тулд Монголд суръя гэж хэлсэнд аавын хувьд хязгааргүй баярласан. Америк гэж байхаар ижил дотроо байсан нь зөв болов уу. Монголоос илүү орон нарт дэлхийд үгүй...” хэмээн сэтгэл уудлан ярьж байна. Халимагийн гавъяат жүжигчин, Улсын оркестрын дарга Данара Шалханова энэ намар Монголд ирж ардын дууны цомгоо бичүүлсэн юм. Монголын газар шороон дээр хөл тавих бүрт надад нэн сайхан мэдрэмж төрдөг. Эцэг өвгөдийнхөө нутагт ирэхэд элэг нэгт монголчууд минь эгэлгүй дотно санагддаг юм аа. Нэгэн насны мөрөөдөл минь биеллээ” гэж сэтгэл хайлан хэлж байна. Оросын их гэр бүл доторх Халимаг улсын монгол угсаат хүн ам 2002 оны тооллогоор 80 гаруй мянга болсон байна. “Халимагууд яагаад ингэж цөөрсөн тухай асуудал босмогц 40 мянгыг худлаа нэмж бичсэн. Ард түмэн хэд болсон гэдгээ мэдэхгүй” гэж Цагаанзам гуай шулуухан хэлсэн. Ердөө арван жилийн өмнө халимагууд 145 мянгуулаа гэсэн дүн мэдээ гарч байсан билээ. Халимагт Ойрад монгол хэлээр яруу сайхан ярихыг сонсъё гэвэл хөдөө тосгодод очин, хөгшчүүл настайчуудыг хайх ёстой. Халимагийн Ерөнхийлөгч асан, Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов манай төрийн тэргүүний айлчлалын үеэр Цагаанзам “Ээж минь ээ”-ээгээ дуулахад сонсоод л зогсч байсан билээ. Тэр монголоор бага сага ойлгоно, ярьж хэлж чадахгүй. Ээж, аав нь ч монголоор ярихгүй, ганц нэг үг мэднэ. Харин эмээ нь жинхэнэ ойрад аялгуугаар үлгэр тууль ярьж чаддаг монгол хүн байсан гэнэ. Оросын паспорт дээрх өөрийн үндэсний овгоо бичдэг байсан 5 дугаар пункт одоо байхгүй. Кирсан Илюмжинов гэх нь угтаа бол Үлэмжийн Гэрсэнз хэмээх монгол овог нэр билээ. Зөвлөлтийн үеийн нэрт яруу найрагч Давид Кугультиновийн унаган монгол нэр яаж оросжсоныг Монголын зохиолчид сайн мэднэ. Уг нь Гөхөлтийн Даваа хэмээх жинхэнэ монгол хүний овог нэр. Одоогийн Халимаг улсын Ерөнхийлөгчийг Сергей Орлов хэмээмүй. Нүүр царай, бие төрх, удам судар нь монгол ч сая сая орос хүний л нэг мэт, Үнэн алдартны шашны сударт байдаг түгээмэл  нэрнээс зүүжээ. Халимагуудад нэгэн яс чанар бий. Яаж ийгээд орос нэртэй ч монгол хүн Халимагийг удирдсаар л байна. Гэхдээ залуучууд оросжин ууссаар байна. Нэг үгээр хэлбэл өөрсдийнхөө хэн бэ гэдгийг өдөр ирэх тусам мартаж, монгол гарал угсаа, үндэс, соёлоо гээсээр байгааг Европ дахь бидний мах цусны тасархайн хэл аялгуу, дуу хуурын айзам хэмнэл, “Жангар”-ын аялгуу түрлэгийг тасалчихгүйн төлөө тэмцэж яваа урлагийн хүмүүс шүүрс алдан нотолдог юм. Дөрвөн зуун жилийн туршид Крымийн татарыг цавчих сэлэм, Францын арми руу шидсэн бугуйл, Түрэгийн цэрэг рүү онилсон нум, Кавказ үндэстнүүдийн өмнө босгосон бамбай, Октбярийн хувьсгалын шуурганаар уруудагсад, өлсгөлөн, хэлмэгдүүллийг туучсан түүхтэй ард түмэн. Их бага 28 дайны гал дундуур гарч давсан, цавчилдан туулсан өвөг дээдсийн үр сад. Зургаан мянган бээрийн цаана 402 жил тусгаарлагдсан хүмүүсийн үе дамжсан үүх түүх буцаж ойн нутагтаа тэмцсэн дөрвөн их аялал, 170 мянгаас 100 мянгыг нь замдаа гээсэн төөрсөн их нүүдэл, 80 мянгуулаа Сибирийн тэсгим хүйтэнд олноороо хөлдүүс болсон цөллөг, монголоо мартахыг тулгасан улаан нам, цагаан хаан, хар ламын хараа хяналт, Чех, Америк, Францыг зүглэсэн цагаачлалыг туулсан тэмцэл. Өнөөдрийн Халимагт залуу, дунд үеийн насны, монгол хэлээрээ туурвидаг зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, найруулагч, ярьж хүүрнэдэг жүжигчин ч алга. Нобелийн шагналт, Английн яруу найрагч Томас Элиот гуайн хэлсэнчлэн эх хэлээрээ уран зохиол туурвин бүтээхгүй бол ард түмний оюун ухаан мөхнө гэсэн гашуун үг өнөөдөр улам үнэ цэнэ орж байна. Ванчинбалын Инжинааш хэмээх их бичгийн хүний айлдсанчлан “Уг түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа болно” гэсэн анхааруулга харанга дэлдэх мэт цагийн холоос чихэнд сонсогдоно. Өөрсдийнхөө хэн бэ гэдгийг мэдэхгүй бол түүх яаж үргэлжлэх вэ? “Күн болх багааhан” гэх зэргээр сургуулиудад халимаг хэл зааж байна. Халимаг хэлний жил зарлаж, телевиз, сонин, радио, сайт оросоор ярихгүй байх багахан цаг, булан, хөтөлбөр гаргаж л байгаа. Үндэсний хэл соёлоо авч үлдэхийн төлөөх хүчин чармайлт тасраагүйг нотлох ажил. Монголын консулын газар Элстэйд ажиллаж эхэлснээс хойш хоорондын хэлхээ холбоо хөгжих,  ялангуяа соёлын харилцаанд бодитой ахиц дэвшил гарсан. Элстэйд суугаа Монголын консул залуу дипломат Ө.Гончигжавт тэдний, бас бидний өмнөөс “Канжанаав”. “Монголоо хайсан Монгол” цуврал бүтээн, дэлхий даяар тархан суусан элэг нэгтнийхээ эрэлд гарсан сэтгүүлч М.Буянбадрах анддаа “Канжанаав”. Ойрадуудаа “олсон” монгол сэтгүүлчийн бүтээл энэ өдрүүдэд Элстэйд гарч, газрын холд ч сэтгэл нь ойр ураг төрлийн минь элгийг дэвтээж байгаа билээ. Тэд бол бид гэдгийг Халимагийн газар нутаг дээрх албан ёсны амралтын өдрүүдтэй сар шинийн золголт, дэнж хотойтол дэлгэр өргөн биш ч хоёр жилд нэг удаа зохиодог наадмаас ойлгож мэдэрч болно. 2006, 2011 онд Монгол Улсын хоёр Ерөнхийлөгч Халимагт айлчилсан. Монголоос ирсэн хүнд элгэмсүү дотно хандана. Монголын Ерөнхийлөгчид “Канжанав” \Сэтгэл хангалуун байна, сэтгэл ханаж байна гэсэг үг.\гэж олноороо хэлэн баяр талархлаа илэрхийлж байсан билээ. Газар усны нэр нь ч монгол. Бага Дөрвөд, Цоохор, Баг Чинос, Аршан Булг гэх мэт монгол нэртэй засаг захиргааны нэгж, газар нутгийн нэр олон. “Сян цаг”, “Шинэ Монгол” телевизийн нэр, лого Монголыг сануулахгүй, өөр юуг илэрхийлэх вэ. Оросын соёлын нөлөөний сайн тусгал мэдээж их бий. Жишээлбэл тэд ном их уншина. Мах, цусны тасархай болсон, Ойрадын соёлыг авч үлдэхийн төлөөх хүмүүсийн байр суурь, санал бодол, албан ёсын мэдээллээс хол зөрүүтэй. Халимагт дор хаяж 5 тэрбум тоннын нөөцтэй нефть, 520 тэрбум куб метрийн байгалийн хийн нөөцтэй орд газрууд бий. Хөрөнгө оруулалт нэмэгдэж байна, орд газруудаа эргэлтэнд орууллаа гэх зэрэг сайн сайхан мэдээг олж үзэж болно. Харин яагаад халимагууд цөөрч байгаа, ямар учраас халимаг хэлний бэлтгэгдсэн багш нар бусдаасаа бага цалинтай вэ, зээлийн их хүүг бууруулахгүй, үйлдвэр, ажлын байр нээгддэггүйн учир шалтгааны талаар бичсэн сонины хайчилбар олж уншихгүй. Халимагийн гэрийн багана шиг хоёр театрын нэгийг хааж үүдийг нь барьсан. Үлдсэн ганцынх нь жилийн төсөв зуны эхэн сард дуусч данс нь улайчихдаг, Монгол туургатны наадамд очиж оролцох замын зардал мөнгөгүй болчихдог тухай Оросын, Элстэйн телевизээр үзэх боломж олдохгүй. Халимаг хэл соёлыг авч үлдэн, хойч үедээ таслалгүй дамжуулах цөөн хэдэн дайчин зүтгэлтэн, хүчин чармайлт бий ч сургуулийн танхимаас гараад эрэлт хэрэгцээ байхгүй учраас хүүхэд залуучууд хэн гэдгээ мэдэхээ больсоор л байна. Хүн төрөлхтөний соёлын биет бус гайхамшигт өв “Жангар” туулийг хайлахад ойлгох хүн байхгүй бол зүгээр л музейн үзмэр, аудио видео бичлэг л үлдэнэ. Асар их үнэ цэнэ, урссан цусаар олдсон тусгаар тогтнолын үр шим болж, эцэг дээдсийн гал голомт болсон Монгол улсын монгол хэл соёл Ижилтэй, Хөх хоттой, Алшаатай, Улаан-Үүдтэй харьцуулахад амьд бөгөөд  хөгжиж л байна. Гурван сая хүрэхгүй ч монгол хэлээрээ хууль баталж, бичин туурвиж, ярьж хүүрнэж, кино бүтээж, шүлэг уншиж, хорвоог танин мэдэж, хэлэлцэн тунгааж байгаа нь тусгаар тогтнолын өгөөж буян, урин дуудах их хувь заяа билээ. Москва өнөөдөр Зөвлөлтийн үеийнх шиг чанга хатуу үзэл сурталгүй ч орыг нь залгасан Орос дэлхийн хэт их гүрний байр сууриа бэхжүүлэх, Америкийн суларч буй орон зайг нөхөх бодлого барьж байна. Үүнд гол түшиц суурь нь их газар нутаг, байгалийн баялаг, эрчим хүчний нөөц. Шинэ оросуудад 80 мянган халимаг, тэдний “Жангар” тууль, түүх, соёл, хэл аялгуу чухал биш. Тэр газар шороо, нефть, байгалийн хий нь илүү сонин. “Цагаанзам Монгол руу явж байна. Цагаанзамыг орыг нь эзэлье гэж баярлана.”гэж туульч хэлж байна. Орост бол хэдэн халимаг иргэншлээ солих, нүүж явах асуудал хамаагүй. Хятад бол өөр. Манай нутагт амьдрал муу байна гээд зугтлаа. Манай нэрийг унагаж байна гэж үзэл суртлаа бодон дургүйцнэ гэж тэр ярьсан юм. Халимагийн гавьяат жүжигчин Данара Шалханова “Үнэнийг хэлэхэд Халимагийн эдийн засаг хэцүү байна. Халимагийн эдийн засгийг бодлогоор доогуур байлгадаг. Гэхдээ миний бие энэ талаар хамаагүй ярьж болохгүй байх аа. Сүүлийн үед шинжлэх ухаан, урлаг соёлыг хавчиж эхэлсэн. Хэрвээ халимагууд элэг нэгт монголчуудтайгаа нийлэхээр танай улсыг зоривол оросууд нааштай хүлээж авч магадгүй юм. Гэхдээ тийм цаг хол биз дээ” гэсэн ярилцлага өгчээ. Хойд, урд хоёр хөрш Орос, Хятадыг монголчууд нэгтгэж, төр улсыг нь нь төрүүлж бойжуулсан эцэг нь юм. Тиймдээ ч түүхийн нугачаа, үйл явцын эргэлт шуурган дунд энэ гал голомт тэсч үлдсэн нэг нууц гэдэг. Хойно 150 сая, урд тэрбум 400 сая хүн амтай их хөршүүд Америкийн тэргүүлэгч байр суурь ганхах тутам улам өндийсөөр байна. Тэд асар олуулаа, бид цөөхүүлээ. Хүн амын тоо, зах зээлийн хэмжээний хувьд ч, яс чанар, монголчууд хоорондоо цус холилдохын тухайд ч, эв нэгдэл, тэнгэрлэг дээд бодол санаа, холч харааны хувьд Чингис хааны үр сад өсөн бэхжих олон талын хэрэгцээ, тусгаар тогтнолын мэдрэмж мөн л өссөөр байна. Халимаг эр Бату Хасиков алтан соёмбот далбаан дор дэлхийн мэргэжлийн тулааны дэвжээнд ялж, Цагаанзам хөөмийгөө Монголынх хэмээн хархирч, Монголын тайзан дээр амилуулах цаг өөрөө Монголчууд дэлхийн тавцанд эргэн ирэхийн шинж тэмдэг. Албан ёсны статистик мэдээнээс амьдралын бодит нөхцөл байдал хол зөрж байна. Хэл соёл, шинжлэх ухаан, урлагийн талаарх хавчлага, нөлөө, эдийн засгийн сул дорой байдал, амьдрал ахуйн хүндрэл бэрхшээл, төрөлт, өсөлт цөөрсөн, басхүү Ижилээс наран ургах дорно зүгт эцэг дээдсийн гал голомт болсон тусгаар Монгол улс бий гэсэн итгэл найдвар, мал хүртэл ижилдээ тэмүүлдэг байгалийн язгуур мэдрэмж, үндэс угсаагаа үргэлжлүүлэх зөн билэг буцах нүүдлийн эхний зам мөрийн нөхцөл болж магадгүй. Халимагийн “Ураг төрөл минь” дууг энд, Монголын зохиолын дууг тэнд дуулж байна. Шашин соёл, угсаа гарвал нэг байгаа нь урлаг, соёлын татах хүчинд хөг түрлэг нэмнэ. Зургаан мянган бээрийг явган нүцгэн, ердийн хөсөгтэйгээ нэг биш туулж тэмцэж байсан түүх тэр чигээрээ биш гэхэд онгоцтой, галт тэрэгтэй, бас хором хугацаа, орон зайнаас үл хамаарах интернэт, соёл, мэдээллийн харилцаатай, дэлхий хавтгайрсан бидний цаг үед давтагдах, дахин эхлэх өгөгдөл тохироо бодитоор бүрэлдэн байна. Урлаг, соёлын зүтгэлтнүүдийг олон нийтийн санаа бодлын лидер гэж томъёолдог. Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Ерөнхийлөгчид гаргасан Цагаанзамын араас цагаан зам тавигдаж байна. “Монголд ирэх хүсэлтэй хүн цөөнгүй. Магадгүй мянган хүн ч ирж магадгүй” гэж тэр ярьсан байна. Он солигдохын өмнөхөн шинэ жилийн шампан дарс, дуулиан шуугиан дундуур дуулдахгүй шахам өнгөрдөг Богд хаант Монгол Улсыг тунхаглан зарласны зуун жилийн ой 12 дугаар сарын 29-нд тохионо. Хорьдугаар зууны тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, Үндэсний эрх чөлөөний болон Ардын хувьсгалд газар газрын монголчууд итгэл сэтгэл өвөрлөн ирж оролцсон билээ. Баргын Дамдинсүрэн, Хайсан гүн, Шинжааны Сумъяа гэх мэт төр, цэргийнхэн, Цэвээн Жамсрано нарын зэрэг сэхээтнүүд монгол улсаа туурга тусгаарлах үйлсэд амь бие, оюун ухаанаа зориулсаныг мартах учиргүй. Өнөөдөр монгол эрчүүдийн толгой дээрх үсийг халимаг гэж нэрлэдэг. Халимаг мэргэжилтнүүдийн европ хэв маягийн үс засалтыг монголчууд тэднийхээр нэрлэдэг болсон юм. Хорьдугаар зууны тусгаар улсын төлөөх тэмцлийн анхны оч ассанаас хойших зуун жил, 21 дүгээр зууны эхэнд түүхэн мөчлөг тохиож байна. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг зохиогч, Америкийн түүхч Жэк Уотерфорд гуай монголчууд, Чингис хааны үр сад дэлхийн тавцанд эргэн гарч ирнэ гэдэгт итгэдгээ илэрхийлсэн юм.  Дэлхийд “Монголын энхтайван” хэв ёс, олон улсын шударга дэг журам, чөлөөт худалдаа, соёлын эрх тэгш харилцаа, аль ч шашин шүтлэгийг хүндэтгэх, ямарваа угсаатныг өөрийнхөөрөө байхыг хуульчлан зөвшөөрсөн орчин үеийн анхны хүн Чингис хааны зарчим өнөөдөр ч үгүйлэгдэж байна. “Энд тэнд тарж одсон биднийгээ Ар Монгол маань хэзээ нэгтгэн нийлүүлэх бол? Монгол минь  хүчирхэгжин мандаж, биднийгээ нэгэн дээвэр туурганд урин залж эв найртай аж төрөх цаг хэзээ вэ?” гэсэн туульч Цагаанзамын асуултын хариу гарах уу? Энд асуудал бэрхшээл их ч гэлээ Эзэн Чингис хааны эх нутагт өглөө болж байна. Эрчим хүчний эх үүсвэр, энергийн ундарга баялаг болсон Монгол бол мөнх галын орон билээ. Энд тэнд таран суугаа монголчуудаа урин дуудах, татах их хүч бас энд бий. Монгол улсын Монголчууд, хилийн чинад дахь элэг нэгт бид ч бүгд Монгол. Бид, бас тэд нэг Монгол. Халх үгүй бол Ойрад үгүй, Ойрад үгүй бол Халх үгүй. Ойрад, Халх үгүй бол Монгол үгүй. Чингис хаан 1206 онд монгол туургатныг нэгтгэн, цэрэг-засаг захиргааны шинэчлэл хийн, улсаа 95 мянгатад болгон зохион байгуулсан билээ. Монголын хүн ам, цөс зориг, түүх ихтэй мэргэд, тайчиуд, татаар, баатууд, хэрэйд, жадран, бэсүүд гэх зэрэг аймгууд өнөөдөр ястан угсаатан биш ургийн овог, отог болж үлдсэн юм. “Монголын нууц товчоо” хэмээх хосгүй туурвилд гарч, бидний үед нэр нь хүрч ирсэн тэр овог аймгууд хаачсан бэ? Түүхэн улбаатай эртний тэр овог аймгийн салаа мөчрүүд  бидний дунд тархан шингэсэн юм. Өнөөдөр Халх, Ойрад, Халимаг, Буриадын хаа ч Монголын түүхт алдарт тэр овог аймгуудын нэр ургийн овог, отгийн нэршлээр тааралдана. Ой санамж охорхон болж, Увс, Ховд, Архангай, Булган гэж хоорондоо хэмлэлдвээс бусдын өмнө бүгдээрээ хохирдог түүх бидэнд илгээсэн сануулга. Бүгдээрээ Увсынх гэхээсээ, Улаанбаатарынх гэхээсээ, Архангайнх гэхээсээ илүү Монголын иргэн, монгол хүн байх эсэхээс их нүүдлийн уриа дуудлага, эцэг дээдсийн гал голомтын татах хүч ямар байх нь хамаарна.   Улаанбаатарт төрсөн жирийн монгол хүнд Увс ч, Сүхбаатар, Ховд, Өвөрхангай, хорин нэгэн аймаг, гурван зуун гучин дөрвөн сум бүхлээрээ төрөлх нутаг, эх орон, газар шороо минь билээ. Халимаг гэгдэх болсон ураг төрөл минь яагаад халин нүүж одсон бэ? Өөр хоорондын тэмцэл, өвөр зуурын өс хонзонд нэрвэгдсээр дайжсан юм. Гэхдээ тэд буцаж л байсан юм. Алуулан талуулан Ижил мөрнөөс ижилдээ тэмүүлсэн ирсээр л байсан билээ.

Д.Болдхуяг

 
Shuud.mn
Сонин хачин
мандах:
бид яавал нэгдэж хүчирхэг болох вэ 1 т улсаа худалдсан урвагчидыг хуйгаар устгах юмуудаа
2019-12-06
b.amarsaikhan:
tand ajliin amjilt husyeee bi
2015-02-26
odko:
Mongolchuudaa bid asar yaduu bvh yumnii vne asar vnetei bas bid mash tsoohvvlee bna tiim bolhoor hurdan mongol tuurgatan mongol hvmvvsee eh orondono urin duud mongol ulsiin irgen bolgovol zohino bid tsoohvvlee baival mongol oron ezgvirne ovormongol ar mongol halimag mongol buriad mongol hazaragi mongol bvgd mongoldoo irtsgee mongoldoo amidar yum hii bvtee mongol ornoo hogjvvl vildver neetgeey olon hvmvvsiig ajiltai amidraltai bolgotsgooy
2013-05-09
MGL -chuud oluulaa bolbol huchtei bolno tsagaan -zam guai saihan shineleerei amjilt
2013-02-10
tamgach:
bid negdej bjil say ih yiliig ehleh bolomjtoi bolno ahan dyys mine naashaa alivee niilj bgaad shudarga yosiig deedelj HYN ulsaa baiguulii delhiid dahin devhren garhad orchlon mongol hyn byrt ,morogdog boltol ni tovshitgoyoo
2013-01-20
welcome:
welcome shuudeeee mongolchuuudaaaa negdetsgeeeyeeeee
2012-07-27
oogii:
Anomymaus muu gulug min chi yag heden jil yu unshsiiin bi chamig eh oroon ch er hun gedegt yagaad ch itgehgui bn chi bol zugeer n Hyatadiin shees gedgiig chin bi medeed bn.neg chi ene horvoogood amidardar humuusees arai uur hun bhaa. Chamaig Mongol hun bitgii baigaasai gej bodoj bn shuu chi tahir dutuu timuu?
2012-06-14
oogii:
Chi muu lalar min chddag yum bol zugeer nadad E mail hayagaa ugchih tehuu chinii ene olon nuur gargaj bichsen setgegdliig unshhaash durgui hurch bn tehuu chi zailaach
2012-06-14
erdem:
Ene BOLDHUYAG gedeg amitan HALIMAGUUDiig denduu doromjilloo. Halimag hun hirtei gesen doromjlol bichsen baina. ХҮЙТЭН БУЛГИЙН УСАНД КИЛГЭЭ(kилгээ гэж цамцыг хэлж байгаа юм шүүдээ) УГААЖ СУУНА
2012-06-09
x:
ug n tarsan mongolchuudiig tcugluulbal oiroltcoogoor 10 say baigaa baih.bid l hardaj,neg negiigee eldbeer n tcollodog bolohoos bish ene delhii habtgairch baigaa shuu.2 ih tom guren zadarhad bid helmegdeh magadlal ih ondorshuu.abrah ym n huiten l neg joohon abarch magad.eedee barag l uguidee,tegeheer ebteigees gadna oluulaa baih n bur l huchtei bas hogjihod ch tustaishuu.ajillah huch geed baahan hujaa,solongos irsnees mah tcusnii tasarhainuud irbel iluu ymdaa.
2012-01-27
xac:
halimag bol bidnii tsusan turul yalt ch ugui mun tedend mongoloo gesen setgel zurh bna harin ter hyatad ulsad uussan uvur mongolchuudiig tataj avah yamar ch bodlog baij bolohgui tedend mongoloo geh uchuuhen setgel bhgui ni unen
2012-01-26
Amarsanaa:
Яаж нэгтгэх юм бэ Толгой хүрэхгүйн ээ одоохондоо Юу ч л гэсэн бүтэн бие оюунжуулуж байхад Бутарсан улсаа угсрах ухаан ургажил таараа Монголчууд минь Биеэ засаад гэрээ зас Гэрээ засаад төрөө зас
2012-01-25
uiuki:
ingeel bichij bgagaasaa tob halh ene ter geel ynde ugsaagaa todotgood ergyy yumnuud irsen hoino ni erliiz hurliizaar nii duudaad alich ygyi bolgoh gj bgm
2012-01-25
uvur mongolchuudiig chuham sain medehgui ch yamartai ch shinjian uigariin umnud heseg suugaa iliin goliin torguud huh nuuriin mongolchuud bol oiradiin jinhen tasarhai l gedgiig medej baina 1771 ond halimaguud orosiin nutgaas durven mongolruu nuuhed dund ni hasaguud orj(odoogiin ene uigaruud xinjianii)or hyadaj tasalsanii uldegdel shuudee. Minii bodloor ted neg ih hyataduudtai oirtoogui hyaran uigaruudad havchigdaj zovj baigaa tuurulmud mini
2012-01-24
mongol:
huh tolbotoi l turj baival mongoldoo avii humuusiig. orosyyd bidnii ur sad shuu dee medhee baichaad bga bolhoos bish bathaanii tserguud bugd oros ehnertei bsm tgd 200 jil bolsiim
2012-01-24
Годо:
Халх гэж хожуу манжууд өгсөн нэр гэдэг шүү манжаар ачаачин жинчин гэсэн үг гэнэлээ,,Нууц товчоонд,, халх гэж ганц үг байхгүй шүүдээ
2012-01-22
oorsdiigoo mongol garaltai gej huleen zovshoorson buh humuusiig oruulj izrail shig uls bolmoor ba.oros 140 saya, china 1,5 mlrd ba, bid mongolchuud dor hayaj 30 saya yaraltai bolmoor ba
2012-01-19
TUNGALAG:
delhiigeer tarahsan buh mongolchuud negdvel olon oronii,olon yos zanshilaas,hel soyoloos,olon ajil meregjil,olon buteen baiguulalt,shine olon sanaanuud geed delhiin hamgiin hamgiin bolgoniig zovhon mongoldoo neg dor bosgohnee?ene bol gaihamshig,neg toriin negen bodlogo dor buh delhiin mongolchuud zahiragdah avaas nud irmehiin zuur hogjil tsetseglelt boroonii daraa moog shig l urgaad baidag yum baigaa bizdee?SAIHAAN SAIHAN,onoo eleg negtenguudee hoochihood l gedesee ileed l gadniihanaas guij idchiheed l zalhuurch hevtdeguud ondiij ehelh bailgui hehehe herev ter baidal ni udaan urgeljileh yum bol busadiinhaa baruun hayavchind bosgoniih ni shoroog tseverleed suuj baih tavilan onogdono shuu dee hehehe JINHENE ORSOLDOON ORNOH BAIHDAA SAIHAAN SAIHAN,OLON ZUUN JIL DARLAGDAN BUSADIIN OGSON OCHUUHEN UGAADASAND SETGEL HANAAD UNEN SETGEH CHADVARGUI ZALHUU BOLJ GUTARCH UHEH GEJ HEVTSEN YUM,HURDHAN JINHENE ORSOLDOJ AMIDRAH YUMSAN,OORIINHOO HER HUCHIRHEG GEDEGEE MEDREH YUMSAN......
2012-01-18
mongol hun:
hazgai murii ch gesen mongol heleeree yarij baina gehdee heleeree hazagi yarij baigaa ch torloh nutagtaa baigaa mongolchuudaasaa iluu eh hel bichig soyoloo unencheer hamgaalan nyalzrai balchiraas otol buural hurtel bichij uhaj baina shuu dee,ene bol aguu zuil yum shuu,hunii nutagt darlagdan havchigdaj baigaa ch hamgiin hund hetsuu bolgoniig ni hiiseer hamgiin chadvarlag humuus bolj tovlorch baina,hatuujilaar osoj ondiij baina shuu dee, ene bol tsaashid osoj hogjihod gaihaltai huchin zuil boloh bolnoo,bidnii tsus negtenuud negdej uye udamaa tanij meden,udam ugsaagaaraa eh orondoo ahan duusteigee az jargaltai ajillaj hodolmorloj hamtdaa ihiig buteej Chingisiin MONGOL-G dahin sergeej hol deeree battai bosohod ni delhiin buh MONGOL TSUS-tanguudadaa urailj bainaa......
2012-01-18
mongol hun:
delhiigeer tarhsan mongolchuudaa tsugluulj tataj avah ni tun zov bodlogo gej bodoj bainaa,bid hoorondoo urgelj terselden irsenii ach yu baina,hamag mongol tsustanguudaa delhiigeer taraagaad tsatschihsan shuu dee,tedniigee irehed ni urdaas ni oshiglood hajiglaad hardaad serdeed butsaasanaas,ted gologdson bolj baigaa haryalgdsan ulsdaa amidarch ter ulsiinhaa soyol zanshiliig alban hucheer dagahaas oor zamguigeer dagaj uusaj baina shuu dee!!!gehdee bid oroitoogui uhaarsan ni nutagaa eh oronoo,MONGOLOO gesen zurh setgeltei bugdiig urin duudaj hamtdaa shine amidraliig gar biye setgel oroltson bosgoh ni hamgiin chuhal,,,ted heden ch oronii helend uussan bai hamaagui heden jiliin daraa ergeed l ur huuheduud ni torloh mongol heleeree yariad l sergeed irne shuu dee!,bidnii tarsan mongolchuud ali ch ulsiin zahirgaand baisan Mongoloo magtan duulj sangalzan suudag ni haa saigui haragdaj baidag yum,altan uragiin geed l hayg neehed hyatadiin shugamand nevtreed l orno tend ar mongoliin alatn urag hamtlag urtiin duu,manaihnii orchin uye-n duunuud geh metchilen zondoo zuil tavigdsan haragdaj bainalee,ted chin ter ornoo eserguutsen ooriinhoo sangalzsan setgelee devteej baigaa ni ter shuu dee
2012-01-18
Halimaguud irvel orosuud bidniig yaah bol
2012-01-18
Your Name...:
Torguuduud yasan bolood hereggui bolchihvoo?? Mongol chini olon ovog aimgaas bureldsiim sh ddee, malaa. Chi hen bolood neg mongoloo hereggui geed bainaa!!!
2012-01-16
oluulaa bol huchtei gej delhiigeer bgaa mongolchuudaa tosch avtcgaya
2012-01-10
halmag lalaruud hahaha
2012-01-03
halimag pizdiinuud hureed ireg halhuud yamar baidgiig uzuuliisht
2012-01-02
hujaagiin shees chamaig zaaval alnaa
2012-01-02
tegii ohiduudaar n zugaatsaj zaluusaar n gariin chileegee gargii
2012-01-02
Chamaig helj bn pizda mini. Cham shig baasnuud commeteer l hucahaas oor you chaddag um. Harya chamaig.
2012-01-01
hujaagiin shees chamaig zaaval alnaa
Hooloigiin herchnee pizdanuud
2012-01-01
lalar mini heniig heleed bna eh chin tanihgui boltol zeremdegleed ugnu shuu
2011-12-30