Улсад 600 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлжээ
2014-04-02

  Цагдаагийн байгууллагаас он гарсаар эдийн засагтай холбоотой цөөнгүй хэргийг илрүүлсэн байна. Ялангуяа зохион байгуулалттайгаар үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдэд, онцгойлон анхаарал хандуулж, илрүүлэн ажиллаж байгаа аж. Энэ ажлын хүрээнд НӨАТ-ыг хуурамчаар  бичиж, татвараас санаатайгаар зугтаж улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан нэгэн хэргийг илрүүлэн шалгаж байгаа юм байна.   Энэ нь улсад 600 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг юм байна. Хэрэг одоогийн байдлаар мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бөгөөд  200 гаруй тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байгаа тухай албаны эх сурвалж мэдээлсэн. Мөн уг хэрэгт Төрийн зарим нэгэн албан хаагч албан үүрэгтээ хайнга хандсан гэдэг үндэслэлээр оролцон шалгагдаж байгаа. Уг хэрэг  одооогоор мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг хэлсэн.

Төрийн албан хаагч ажилдаа хайнга хандаж, хуурамч баримтад квот олгожээ

 

Мөн гадаадаас ажиллах хүч оруулж ирдэг компаниуд ажилчдыг хууль бусаар, зохион байгуулалттайгаар оруулж ирдэг, татвараас зайлсхийж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа аж.

Энэ тухай ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “ЭЦГ-ын Эдийн засгийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гадаадаас ажилчин оруулж ирдэг асуудлыг шалгаж байгаа. Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн, улсад их хэмжээний хохирол учруулсан компаниудыг шалгана. Зарим Төрийн албан хаагч албан үүрэгтээ хайнга хандаж, хуурамчаар бүрдүүлсэн бичиг баримтад квот олгосон байгаа.

Энэ асуудлыг шалгаад явж байна. Эхний ээлжинд 50 гаруй компанийг шалгана. Цаашдаа 2012-2014 оны хооронд үйл ажиллагаа явуулж, гадаадаас ажилчин оруулж ирж байсан бүх компанийг шалгах юм. Тэгэхээр энэ ажил эрчимтэй явагдана гэсэн үг” гэсэн юм. Дээрх хэргийг ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөх албанд шалгаж байна

,

Б.Буд

 
Shuud.mn
Сонин хачин
зочин:
төрийн албан хаагч ажилдаа хайнга хандсан гэж юу яриад байна аа төрийн албанд ажилдаа хайнга хандахааргүй л хүнийг сонгон шалгаруулж тавих ёстой биз дээ энэний цаана нөгөө л авилга хахууль байгаа нь тодорхой тэгээд цагдаагийн мөрдөн байцаагч хэрэг илэрүүлээд л ажлаа хийгээд байдаг шүүх прокурор дээр очоод л замхарч завхардаг
2014-04-02
иргэн:
нөат-ын босгийг 100,0 сая болгох хэрэгтэй. 10,0 сая төгрөг чинь арай дэндүү бнаа. 1 хүний жилийн цалингийн орлоготой дүйцэхээр хэмжээ шүү дээ. үүнээс чинь болоод л худал тайлан, худал нөат үүсээд байгаа юм шүү дээ.
2014-04-02
зочин:
том том тоогууд өсөөд л байна шүү. одоо бүр 600 тэрбумыг хусаа юу.
2014-04-02
татвар:
нөат-ийг шууд 5 хувь болгоод буцаан олголтгүй болгочихвол ямар асуудал үүсэхгүй л байх байсан да
2014-04-02
n.khadaa:
ard tumen bid tatvar tolood baidag toloogui amjaagui negniig ni tor daramtalj ailgaj haaj booj surduulj bgd avdag tgeed bidnii tolson tatvariin mongoor tord hahuuli ogch orson huvalznuud deedsuud deer dorgui huvaaj idej bhiim . tegheer bid hend tatvar tolood heniig tejeegeed baigaa bolj baina tender nereer huvaaj idne dans tootsoogoor huvaaj idne idsen uusan ni ilerhee shuuh tsagdaa ni meden budilaad idsen ideegui baisan baihgui gj bgaad zamharaad l alga boldog tgd heregsehgui boldog esvel shalgaj bain geed heden sar jileer tag dardag. arggui gartsaagui bolson negniigee hedhen jileer shiitgeed nogoodoh ni genet bie ni muudaad emnelegt hevtseer tgd l orshool tsagaadah bolood l garchihdag iim baital bid tatvar toloh uneheeriin durgui hurch bain shu??????????????????
2014-04-02
zochin:
76 dyaluu bdog baixgui yu
2014-04-02
бйыба:
tэгнээ тэгнэ тэгнэ. нөат чинь ерөөсөө л худлаа. татварынхан л энэ мөнгөнөөс шумбаддаг юм шиг байгаа юм. нөат-ыг ерөөсөө боль боль.
2014-04-02
zochin:
tatvar tuluhuud durgui hurch bn yagad geheer bidnii tatvariin mungu ur ashigtai zartsuulagdahgui bn turiin undurlugt bga erhmuudiin byaluu boloid bn
2014-04-02