Г.Арслан: Э.Бат-Үүл зугтаад байгаа
2014-04-02

“Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслантай ярилцлаа. Тэрбээр Төв бассейны захирлаар нэг жилийн хугацаатай ажиллаад халагдсан. Халагдсан шалтгаанаа ийн тайлбарлаж байна.

.

-Төв бассейны даргын албаа яагаад хашихаа больчихов. Ямар шалтгаанаар ажлаасаа гарав?

-Төв бассейн захирлаас өөрчилсөн шалтгааныг надаас бус болиулсан хүмүүсээс асуух нь зөв. Арванхоёрдугаар сарын 31-ний орой 17.30 цагт зургаа, долоон хүн ирсэн. Тэгээд ажлаа өг гэсэн. Шалтгаанаа контрактийн гэрээ биелүүлээгүй учраас гэж тайлбарласан. Үнэхээр тэр гэрээг биелүүлээгүй байсан бол гэрээн дээр бичсэний дагуу хоёр тал сууж байгаад контрактийн гэрээгээ дүгнэх ёстой. Тэгээд шаардлага хангахгүй байгаа бол сарын өмнө мэдэгдэх ёстой. Миний бодлоор бол контрактийн гэрээ хангалттай биелэгдсэн. Манай ажилчдын цалингийн фонд 11 сарын дотор 2.7 дахин өссөн. Дээд тал нь 1.1 сая төгрөгийн цалин авч байсан. Өмнө ажиллаж байсан захирлын үед улиралд 1.5 сая төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Би ажиллаад дөрвөн сар болоход ашгийг 100 сая төгрөг болгосон. Сүртэй маркетинг, менежмент хийгээгүй. Зүгээр л мөнгө идээгүй. Тэгэхээр зөвхөн Төв бассейн биш Монгол Улсад байгаа бүх л улсын үйлдвэрийн газрууд ашигтай ажиллах боломжтой гэсэн үг. Тухайн байгууллагын дарга нар иддэг учраас л ашиггүй эсвэл тун бага ашигтай гардаг. Би ажлыг маш сайн хийж байсан гэдгээ хэний ч өмнө нүүр бардам хэлнэ.

.

-Ашигтай ажилласны гол шалтгаан нь та мөнгө идээгүй. Тэгвэл өмнөх дарга нар нь идэж байсан гэсэн үг үү?

-Мэдээж, идэж байсан. Сүүлийн хоёр даргыг би маш сайн мэднэ. Ер нь миний өмнө ажиллаж байсан долоон захирлыг би мэднэ. Яг миний өмнө Ганбат гэдэг хүн бассейны захирлаар зургаан жил ажилласан. Тэрний өмнө Ц.Элбэгдоржийн баз Дөрвөнжин гэдэг хүн байсан. Улаантолгойн сангийн аж ахуйг дампууруулчихаад хотод орж ирээд, энэ бассейн захирлаар дөрвөн жил ажилласан. Бассейныг дампууруулж байсан хүмүүсийн нэг дээ.

_

-Таныхаар бол гэрээ хангалттай биелсэн. Тэгвэл ажлаас халах өөр ямар нэг алдаа дутагдал байсан юм болов уу?

-Би бол Төв бассейн ашигтай ажиллаж байгаа учраас өөрийн намын хүнээ тавьж, мөнгө идэх гэсэн зорилго байсан болов уу гэж бодож байна. Мэдээж би үүнийг баталж чадахгүй. Одоо үүрэг гүйцэтгэгчээр АН-ын хүн байгаа. Би их засвар хийлгэх талаар ярьж байсан. Их засвар орвол 3-6 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ. Энэ мөнгөнөөс идэхийн тулд намайг халсан байж магадгүй. Би бол АН-ын гишүүн биш. Энэ бассейныг анх 1986 оны 12 дугаар сарын 31-нд ашиглалтад ороход тамирчдыг төлөөлж үг хэлж, хамгийн анх усан үсэрч, дөрвөн төрлөөр сэлж харуулж байлаа. Хэдийгээр өөр хүн удирдаж байсан ч энэ байгууллагын үйл ажиллагааг би сайн мэднэ. Тиймээс ч ийм ажил санал болгоход нь авах нь зүйтэй гэж үзсэн. Учир нь Арслан гэдэг хүн талбай дээр хий хоосон орилдоггүй, юм хийж чадна гэдгээ харуулахыг хүссэн. Түүнээс би бассейны захирал болохын төлөө гудамжинд тэмцээгүй. Харамсалтай нь хийж байсан ажлын маань үр дүн дөнгөж гарч эхэлж байтал ажлаас халчихлаа.

_

-Халагдсан шалтгаанаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн үү?

-Би шүүхэд өгсөн. Шүүх эвлэр гэсэн. Харин би яаж эвлэрэхээ мэдэхгүй байна. Бат-Үүлтэй ярих гэхээр утсаа авахгүй, уулзъя гэхээр уулзахгүй зугтаад байгаа. Уг нь Бат-Үүл захирамж гаргах ёстой. Гэтэл ажлаас халах захирамжийг Бат-Үүл гаргаагүй. Захирамжийг орлогч Очирбат нь гаргасан.

_

-Танд энэ ажлыг Э.Бат-Үүл дарга санал болгосон уу?

-Хэн нь санал болгосныг мэдэхгүй. Хотын захиргаанаас утасдаад, ажлаа ав гэсэн. Тэгээд 2012 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ажлаа авсан.

_

-Яагаад таныг сонгосон юм бол. Та өмнө нь Төв бассейныг удирдах хүсэлт гаргаж байсан юм уу?

-Үгүй. Би ямар ч хүсэлт тавьж байгаагүй. Би АН-ын гишүүн биш гэдгээ хэлсэн шүү дээ. Яахав, миний амыг үдэх гэсэн арга байсан байж магадгүй. Дарга болгочихвол дуугүй болж, эсвэл АН-д орно гэж бодсон байх. Би намд нь ч ороогүй, амаа ч үдүүлээгүй. Эсвэл надад урхи тавьсан. Бассейнд ороод хэдэн төгрөг идэхээр нь барьж аваад шоронд хийчихье гэж бодсон юм байлгүй. Би алинд нь ороогүй учраас, найдлагагүй гээд халсан байх.

_

-Төв бассейнд 84 сая төгрөгийн засвар орсон. Энэ таны хүсэлтийн дагуу хийгдсэн ажил уу?

-Дээврээс лист төмөр унасны дараа би хотын захиргаанд засвар хийх шаардлагатай гэсэн албан бичгийг таван удаа өгсөн. Надад ямар ч хариу өгөөгүй. Тэрний өмнө бүтэн жилийн турш энэ талаар хангалттай олон удаа хэлсэн. Төв бассейн дээврийн төмөр даацын фермүүд шаардлага хангахгүй болсон, 30-40 хувийн зэврэлттэй. Даацын дөрвөн том ферм 30-40 хувийн зэврэлттэй байна гэдэг бол нэг өдөр нурах аюултай. Сая хийсэн засварыг дам сонсоход өнгөний засал хийсэн юм шиг байна лээ. Сайхан будаж, косметик засвар хийсэн гэсэн үг. Намайг ажил авахаас өмнө мэргэжлийн хяналтын байгууллагаас төв бассейны дээвэр нурах аюултай учраас үйл ажиллагааг гурван удаа зогсоосон байдаг. Одоо яг тэр хэвээрээ байгаа. Нураад унавал хариуцлагыг одоогийн захирал хүлээх үү, ажиллах зөвшөөрөл өгсөн хотын захиргаа юу гэдгийг би мэдэхгүй. Харин их засварт шаардлагатай 3-6 тэрбум төгрөг бол саарал ордонд байгаа нэг луйварчны идсэн мөнгөний өчүүхэн хэсэг.

.

-Таныг АТГ-аас шалгасан санагдаж байна?

-11 сарын дотор над дээр 7 удаа шалгалт ирсэн. Жижигхэн байгууллагын даргыг ажил авсан нэг жилийн хугацаанд нь ингэж шалгасан тохиолдол Монголын түүхэнд байхгүй. Гэтэл намайг нэг жил биш 11 сарын дотор 7 удаа шалгасан. Шалгаад юу ч олохгүй ш дээ. Миний хамгийн их дургүй хүрч байгаа зүйл бол надтай хамт тэнд ажилд орсон манай фронтын 10 гаруй хүнийг бүгдийг нь халсан. Тэр хүмүүс төрийн албан хаагч биш. Жижигхэн байгууллагын слесарь, жижүүр, өлгүүрчин хийж байсан.

.

-Тэгэхээр та өөрийнхөө хүмүүсээр багаа бүрдүүлсэн гэсэн үг үү?

-Манаач, жижүүр хийхэд мэргэжил шаардлагагүй. Архи уудаггүй л хүн байх ёстой. Орон тоо нь бэлэн, ажиллах хүн нь байгаагүй. Харин би ажиллаж байсан хүнийг халаад дахиад хүн авсан бол өөр хэрэг. Намайг ажил авахад гурав, дөрөвхөн хүн энэ байгууллагад ажиллаж байсан. 10 гаруй хүн нь цалингүй чөлөө авчихсан. Бараг 30-аад хүнээ ажлаас нь халчихсан. Ерөнхийдөө үйл ажиллагаа нь зогссон байсан. Дахин үйл ажиллагаа явуулж, жигдрүүлэхийн тулд 30-аад хүн ажилд авах шаардлага гарсан. Тэгээд өмнө нь ажиллаж байсан долоо, найман багшийг буцааж авсан.

.

-Та дээр хэлсэн, миний амыг үдэх гэж ажил өгсөн гэж. Би ч бас санал нэг байна. Та нэг хэсэг чимээгүй байсан?

-Албан ёсоор төрийн албан хаагч болохоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрөө шүүмжлээд байж болохгүй. Гэхдээ би фэйсвүүк дээрээ өөрийнхөө үзэл бодлыг бичиж байсан. Ам маань хаалттай байсан ч би үзэл бодлоо фэйсвүүкээр дамжуулан илэрхийлж байсан.

.

-Таныг сүүлийн хэдэн жилд төрийн албанд ажиллаагүй гэж бодож байна. Ихэнхдээ шүүмжлэлийн байр сууринаас хандаж байсан. Тэгвэл дотор нь ороод төрийн алба хаших  ямар байв?

-Би 1990 оноос хойш анх удаа Монголын төрд нэг жил хоёр сар ажиллаж үзлээ. Шударга хүн Монголын төрд ажиллахад маш хэцүү юм байна. Адилхан идэж уугаад, олзоо хуваагаад явах юм бол боломжтой бололтой. Дэндүү шударга байсны үр дүнд халагдсан. Ер нь дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй хүнийг ажиллуулдаггүй. Тэр хүн ямар эрдэм, чадалтай байх нь сонин биш. Харин даргын хэлсэн бүхэнд за гэдэг хүн л хэрэгтэй.

.

-Та одоо юу хийж байна даа?

-Лааз өшиглөж байна.

.

-Дараа, хэзээ нэг өдөр төрийн албанд ажиллах санал тавибал та хийх үү?

-Мэдэхгүй. Бараг үгүй болов уу. Энэ төр байгаа цагт худлаа байх.

.

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
хүннү:
арслан үнэн ярьлаа. ийм л байдаг шдээ төрийн алба төрийн албан хаагч хүний хувьд баталж бна. одоо намд орж хэрэггүй дээ зөв лхагважав шиг хэн ч биш болгодог байхгүй ан ман чинь наадуул чинь
2014-04-05
zochin:
a n- iig yana daa. dandaa hoshgoruulna!!!!!
2014-04-02
mng suld urshuu:
hi.minii mongolchuudaa.nisekhed baisan soembot khaalga songino khairkhan 2 yagaad neg negniigee kharaad baigaad baisni uchir udakggui tailagdakh biz.khoid dalan davkhart baigaa uvgudiin yasiig undulzuulj ,gald urgukh sanaa mongol khunii sanaa baigaagui um shuu.khezeenii ikh ariun dagshin ard tumnii khuchirkheg yavsan uvgudii n ongonii samraad ugukhuur uy bolokh n toodorkhoi.3 ikh urshuul bii bolgoj /niigmiin,aj akhuin negjiin,ediin zasag tatvariin/ard tumnee dotogshoo khanduulj demjikhgui bol negent....oroitsaon ch baij magadgui um..mng suld urshuu.uu neeree yalaltiin talbaid shavi tavisan mng suulchiin khaaniii khushuunii shav barag ustsan bnalee shuu.darga naraa!!!
2014-04-02
jjjjjjjjjjjjjj:
iim humuuseer mongol tur dutaj bndaa huurhii
2014-04-02
үл таних арсланд:
арслан үнэн зүйл ярьжээ яг үнэн энэ төр шударга хүн ажиллах маш хэцүү
2014-04-02
....:
ийм л хун одоо торд маань хэрэгтэй байна даа.
2014-04-02
woman:
iim shudarga humuusiin zorigiig ard tumen ni hurtsalj hamgaalah ymsan.
2014-04-02
woman:
ene tomchuud hezee idej duusnaa.ur hoichoo boddoggui unuu margaasha boddog malnuud yumuu haa* ym.odoo ted buruu ym hiij l bg uiliin muu ur ni tednii ur udamd gai zowlin bolon ireh wii
2014-04-02
болд:
эрхэм андад шудрага үйл ялна гэдэгт итгэлтэй байна.
2014-04-02
болд:
эрхэм андад шудрага үйл ялна гэдэгт итгэлтэй байна.
2014-04-02
zochin:
an ugaasaa iim shu de zöv hunee butsaaj tavij ajliig ni hiilgee
2014-04-02
zochin:
an ugaasaa iim shu de zöv hunee butsaaj tavij ajliig ni hiilgee
2014-04-02
said:
ene hun ug ni shudarga hun biagaa yum, said bolvol ih yum hiine dee
2014-04-02
zochin:
demjij bna. ynen yg heljee.
2014-04-02
dang:
arslan unen ug heljee.demjij bainaa.
2014-04-02
zocnin :
shudarga hynee ajilluulaacnee. iim hyn ulsad hiigemd hergtei bna .
2014-04-02
gobiin zaluu:
uneheer tur zasgiin unen bugs doloogch hulgaich luiverchid duursen turiin albiin unen tsarai arslan guai temtseeerei bitgii shantar hulgaich luivarchud ulam l galzuurch bn ug ene zasagt naidaj baij bilee
2014-04-02
gobiin zaluu:
uneheer tur zasgiin unen bugs doloogch hulgaich luiverchid duursen turiin albiin unen tsarai arslan guai temtseeerei bitgii shantar hulgaich luivarchud ulam l galzuurch bn ug ene zasagt naidaj baij bilee
2014-04-02
la luna:
www.la-luna.mn онлайн дэлгүүрээр зочилоорой.
2014-04-02
зочин:
арслан яав ч цоо эрүүл хүн биш
2014-04-02
boli doo :
gadnaas tumur oruulj ireed jujig tavisan gej ajilchid ni yrij baina lee tegeed zasvart mash ih mungu tusuvluud teriigee neheed bailgahgui baisan gesen bodvol idej uuh geed chadaagui dee uur ni hureed baigaa um bish uu
2014-04-02
irgen:
za hyychin bassein ajillaj baihdaa bas ch hyyhdyydiin tuluu baisan shyy.odoo ta bygdiig nyraagaad tegeed mongoliinhoo hyyhdiig syrgie amjiltand hyrgie gesen setgel baidaggyi ium baina bilee dee.
2014-04-02
hihihi:
ene huniig yana daa zailuul tsever buunii nohoi gej ene dee ooriinhoo tolgoigoor ajillaj baildaa.
2014-04-02
зочин:
ерөнхийдөө үнэн зүйл ярьжээ
2014-04-02
124224:
tord alvan tu*l tai bolson bol an d elsej l taarna elsekhgui bol chi dooshoo
2014-04-02
amar:
arslangiin ug unenii ortoi shuu.yun ch olon shalgadag ym.
2014-04-02