Чилийн айдас
2014-04-07

Дэлхийн нийтийн анхаарал өөр зүгт шилжлээ. Энэ сарын 2, 5-ний өдрүүдэд  Чилийн хойд хэсгийн Икике боомт хотод 8.2-7.8 магнитудын газар хөдлөлт болж тус хотоос нэг сая иргэнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Энэхүү аймшигт газар хөдлөлт фото хальснаа хэрхэн буусныг хүргье.

6

Фото: Associated Press/ photo

Чилийн хойд хэсгийн Икике боомт хотын ойролцоо 8.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Номхон далайн эргийн Латин Америкийн орнуудад цунамийн аюул нүүрлэв.

6

Фото: Associated Press/ photo

Номхон далайн цунамийн гамшгаас сэргийлэх төвөөс Чилид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Перу, Эквадор, Колумб, Панам, Коста-Рика, Никарагуа зэрэг улсын далайн эргээр цунами үүсч болзошгүйг анхааруулсан аж.

6

Фото: Associated Press/ photo

АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт 10 орчим км-ийн гүнд болсон байна. Энэ нь Икике хотоос баруун хойд зүгт 85 км зайтай газар байсан аж.

6

Фото: Associated Press/ photo

8.2 магнитудын газар хөдлөлтийн дараа 45 минутын турш Чилийн эргийн хотууд хоёр метрийн өндөртэй далайн давалгаануудад цохиулж, зарим газар хөрсний нуралт үүсчээ. Түүнчлэн хүчтэй газар хөдлөлтийн улмаас Чилийн албаныхан далайн эргийн хотуудын оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн аж.

6

Фото: Associated Press/ photo

2010 оны хоёрдугаар сард болсон 8.8 магитудын газар хөдлөлтийн улмаас Чилийн төв, өмнөд хэсгийн нутгууд цунамийн гамшигт өртөж байсан аж.

6

Фото: Associated Press/ photo

Хохирогчид. Засгийн газраас тэдэнд туслахаа амлаж эхний ээлжинд нэг гэр бүлд 5000 ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

6

Фото: Associated Press/ photo

Газар хөдлөлтийн улмаас Икике боомтын дэргэдэх оёдлын үйлдвэр шатжээ.

6

Фото: Associated Press/ photo

Баячуудын үйлчлүүлдэг казино газар хөдлөлтийн дараа.

6

Фото: Associated Press/ photo

Гамшигийн бүсэд амьдарч буй 70-аас дээш насныхныг Засгийн газрын дэргэдэх байранд байрлуулахаар болжээ.

6

Фото: Associated Press/ photo

Газар хөдлөлтийн улмаас Чилийн нэг сая гаруй иргэн эх нутгаасаа дүрвэн гарахад хүрч урт цуваа үүсгэжээ.

6

Фото: Associated Press/ photo

АНУ-ын Геолги судлалын төвөөс Чили улсад дахин газар хөдлөлт болохыг анхааруулав.

6

Фото: Associated Press/ photo

Эзэнгүй үлдсэн машинууд. Энэ их хохирлыг хэн барагдуулах вэ.

6

Фото: Associated Press/ photo

Газар хөдлөлтийн улмаас сүйдэж хагарсан зам дээр сууж зургаа авахуулж буй бүсгүй.

6

Фото: Associated Press/ photo

Чили улс цэвэр усны асуудалтай нүүр тулав. Ихэнх хотын цэвэр усны шугам эвдэрчээ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
манайхан зам цуурсан газрыг хар даа, асфальт нь аль хэр зузаан байгааг, ингэж байж л сайн зам болдог байна шд
2014-04-08