Залуустаа гай болохгүй юмсан
2014-04-07

Монгол орны хөгжил түүнийг бүрдүүлэгч иргэн бүрээс хамаарна. Төр засаг юу хийх бол, төр засаг өөдгүй байна гэж муучлахаасаа илүүтэй түүнийг бүрдүүлэгч эс  ширхэг бүр нь юу хийхийг хүсч, юу хийж байна вэ гэдгээс эх орны маань ирээдүй шалтгаалж байна. Шилжилтийн гэгдэх энэ үеийг үндэстнийхээ эв нэгдлийг хичээж, хөгжлийн ерөнхий суурийг бүдүүвчлэн гаргаж өгсөн 90-ээд оны залуус баатрууд байсан хэдий ч эрх мэдэл, албан тушаалын хэнээ, хээл хахууль авилгад идэгдэж, үндэсний баялаг цөөхөн хэдэн гэр бүлээс хамааралтай болгосон нь маргашгүй үнэн.

5

Одоо энэ төвлөрлийг салгах учиртай. Яр шархандаа баригдсан энэ нийгмийг 90-ээд оны залуус бус түүнээс хойш боловсрол, ажил мэргэжил эзэмшсэн залуус өөрчилнө. Учир нь энэ тэдний цаг үе. Тэд урамтай эрч хүчтэй байгаа. Хийж бүтээхийн их хүслэн залуу насны мөнхийн дуудлага хойно шантарч эцэж цуцашгүйг тэд л хийж чадна. Монгол орон маань сайхан хөгжинө өө гэсэн бардам уухай тэдэнд л хамаатай. Харин тэдэнд гай болохгүй юмсан.

6

Залуу хүнд алдаж онох явдал байлгүй л яахав. Бусдаас мундаг гэж биеэ түүхэн, өмнөх үеэ үгүйсгэн алдаж эндэхээрээ санааширч хөл алдах гээд л өнгөрсөн үеийн туулсан бүхэн тэдэнд тохионо. Гэхдээ тэд азтай. Нийгэм нь ардчилсан, нийгмээ хүний эрх чөлөөг дээдлэсэн болгохын тулд тэдний хийх зүйл амьдралынх нь гол утга учир болох ёстой. Улс төрийн талцал, намын харьяат эдийн засаг, засаглалын хямрал гээд тэдний өмнө олон асуудал бий. Одоо л шийдэхгүй бол боломгүй баялгийн хуваарилалт гэсэн том асуудал ч сөхөгдөнө. Тэд гар хоосон хатуухан нийгэмтэйгээ нүүр тулж байгаа. Хэн нэгний өгөөшинд орох бүрэн боломжтой. Олон ч залуус төрийн өндөр дээд албан тушаалд мэдлэгээрээ аархаж суусан гэлээ олонхийн шударга бустай тэмцэж чадахгүй л өдөр хоногийг аргацааж энэ бол миний цаг үе гэдгээ ухаарахгүй сууна. Хүсэл зориг, мэдлэг ухаарлыг нь боомилоод байгаа болохоор тэр шүү дээ. Ерөөс амьдрал гэдэг өөрийнх нь хүслээс гадуур болоод өнгөрдөг гэсэн хөшүүн бодолтой.

6    

Бүх зүйл сонгуулийн амлалтаар шийдэгддэг болсны харгайг нийгэм эдийн засгийн бүхий л салбарт амсч байна. Шинжлэх ухаан, эдийн засгийн зөв тооцоо гэдэг хэдийн алдагдсан. Хотын дарга нь санхүүжилт хийсэнгүй гээд яамны сайдыг дарамталж суухав дээ. Уг нь аль хэдийн төсөв төлөвлөгөөнд орчихсон бүтээн байгуулалт шүү дээ. Төрийн ажил иймэрхүү л уялдаа холбоо муутай явж байна. Иргэдэд мөнгө тарааж болохгүй эдийн засаг сүйрнэ гээд байхад тоогооогүй. Тооцоо муутай хөрөнгө оруулалт хийгээд нэмэргүй гээд байхад баахан мөнгө цацчихаад түүнийгээ царцсан хөрөнгө оруулалт гэсэн цоо шинэ нэр томьёогоор нэрлэчихээд бурууг хэн нэгэнд тохчихоод сууж байна. Шинжлэх ухааны ололт дэвшлийг ашиглаад эрчим хүчний хомсдолоос гарах бүрэн бололцоо байхад мөнөөх нүүрсээ шатааж хэрэглээг хангаад өөртөө овоо хэдэн зоос унагачих сонирхолтой, нарийн бүдүүн цариг ярьсаар дэд бүтцээ улдаан чирч эдийн засгийг хяналтандаа байлгах гэсэн санааархал улс төр эдийн засгийн өнөөгийн бүлэглэлээс өөр хэний санаанд орох билээ.

6

Улс төргүйгээр юу ч хөгжихөө больсон мэт ухуулж сууна. Улстөрчидгүйгээр хөгжил байхгүй гэж улайм цайм хэлнэ. Төр таныг зохицуул гэсэн болохоос хөгжилд хошуу дүрж баялгаас хормой дэвс гэж аль ч хөгжлийн онолд заагаагүй байх шүү. Хэдэн зуугаараа үүд хаалгаа барьж байгаа үндэсний үйлдвэрлэгч нар өнөөдрийн та нарын буруу хөгжлийн бодлогын золиос. Ганц АН засгийн эрхэнд гарчихсанд нүүр хорсоод байгаа юм биш. Буруу бодлогын угшил аль тэртээгээс эхэлсэн юм шүү. Гудамжинд тэмцээд улсаа хөгжүүлчихдэггүй. Танхимд суугаад бүр ч хөгжүүлчихдэггүй юм гэдгийг олон жишээ татаад хэлж болно. Дэвшилтэт технологиудыг эзэмшээд монголдоо хийж бүтээе гэсэн олон залуу эрдэмтэд байна. Төр тоодоггүй. Зам тавин байшин барьж, уул уурхай, мал аж ахуй хөгжүүлнэ гээд гэдийчихдэг. Ухаалаг толгой юу хэлж, ямар санаа дэвшүүлээд байгааг тоохгүй мөртөө ямар хөгжил яриад байгааг нь залуу үеийнхэн ойлгохгүй байна.

6

Монголчууд их ухаантай ард түмэн. Тэр тусмаа хөгжлийн түүчээ болсон залуус маань илүү ухаалаг. Манийг бодвол тэд дэлхийд танигджээ. Урлаг спорт, мэдээлэл технологи, шинжлэх ухааны суурь ухаанд хэний ч дор орохгүй байна. Даанч төр тэдэндээ байнга гай болох юм даа.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
unen:
unen gej ene l bh saihan niitlel boljee
2014-04-08
zochin:
uneheer unen ug shuu. gevch odoo yaay gehev dee. tedniig bid uursduu songood baigaa biz dee. tegeheer daraagiin songuulid yaah bilee gedgee bodvol arai deer baih daa.
2014-04-08
hongoroo:
hehe.demiireed baidag gene ee.ene bol davgui l niitlel baina
2014-04-07
zochin:
ene uneheer bolomjiin sanaa hondson baina shuu ene badamjav ug ni haaya demiireed baidag bolohoos bolomjiin sanaatai setguulch shuu
2014-04-07
батаа:
энэ маш зөв санаа шүү. энд авах юм байна. залуусаа дэмжие, туслая монгол улсаа хөгжлийн замд нь бүрэн утгаар нь оруульяа. залуусын нүдэн дээр хөгийн шударга бус үйлдэлүүд байгааг тэд харсан, хүлээсэн одоо тэмцэх цаг нэгэнт болжээ
2014-04-07
uyanga:
mmmmmhhhhm manai zaluus neg harahd hugjuud j baigaa yum shig. neg harahad hugiin bolood j baigaa yum shig. ulam bur l mongol hunii shinjgui ulbiisun tsusgui,uleehed unachihaar haragdaad baidag. yalanguya minii ueiinhen. ter solongos hujaagiin erliiz hurliiz bolj baigaa gedeg ni barag l unen baihoo. mongol ohid zaluus minee tsusaa tsever avch uldehiin tuluu...............................................................................
2014-04-07
kalki:
mongol hujaatai erliizeed muuhai boltsgoochihson. odoonii zaluuchuud muuhai erliiz hujaa tsaraitai, huchgui sul biytei. er em n medegdehgui aygui bol erchuudiin ihenh manin baihoo
2014-04-07
kalki:
хөгшин удирдагчид удахгүй үхэх болохоор хүүхдүүд нь гадаадад гараад явчихсан болохоор монголын ирээдүй падгүй л дээ. монголыг гадныханд зүгээр л өгч байна, худалдаа ч үгүй. солонгос хужаа 2-т зүгээр өгч байгааг нь хар даа
2014-04-07
zochin:
vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.batalgaa 2 jil.oros tech kompani.utas:95000020,95050020..............anhaarah zuil:hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
2014-04-07