Хамид Карзай: Афганистаны ард түмэн түүхээ бичлээ
2014-04-08

Афганистан улсын Ерөнхийлөгч Хамид Карзай өнөөдөр “CNN” агентлагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

5

-Афганистан улсад Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгууль болж өндөрлөлөө. Энэхүү сонгуулийн үр дүн Афганистаны ард түмэнд ямар өөрчлөлтийг авчрах бол?

-Манай ард түмэн түүхэн сонголтоо хийлээ. Бид энэхүү сонгуулийг явуулахын тулд дээд зэргийн анхаарал сэрэмжтэй ажиллаж, хамгийн гол нь иргэдээ идэвхитэй оролцохыг уриалсан. Өнөөдөр та санал хураалтад оролцож, ирээдүйд итгэл хүлээлгэх эрхмээ сонгож, нэрийг нь бөглөж байна гэдэг бол эх орондоо оруулж буй хувь нэмэр. Таны өгсөн ганц санал Афганистан улсын өөрчлөлтөд нөлөөлөх учиртай. Өнөөгийн Засгийн газрын тооцоолсноор энэ удаагийн сонгуулийн эцсийн дүн Афганы ард түмэнд тэгш эрх олгоно гэж найдаж байна.

5

-Та Ерөнхийлөгчөөр 8 жил ажилласан. Олон улсын хуульд 8 жил Засгийн эрхийг барьсан хүн дахин сонгогдох боломжгүй болсон. Хэрвээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин шиг төрөөс хөндийрөлгүй дөрвөн жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжийн талаар хэр судалж байна?

-Афганистан улсын Үндсэн хуульд хоёр удаа сонгогдсон хүн дахин сонгуульд өрсөлдөх боломж бол хаалттай. Өнөөдрийн байр сууринаас эх орноо харахад 8 жил гэдэг нэг минут шиг богинохон байдгийг мэдрэв. Хэрвээ дахин Ерөнхийлөгчөөр ажиллах боломж олдсон ч би татгалзах болно. Манай улс парламентын засаглалтай болохоос хаант засаглалтай бус.

5

-Иран, Ирак, Ливи, Сири, Судан гэх дотоодын үймээн самуунтай орнуудад АНУ-ын засаг захиргаа цэрэг нэвтрүүлж байдлыг намжаах бус, улам хурцдуулж байна хэмээн шүүмжлэх орнууд цөөнгүй. Миний санахаар 2009 оноос эхлэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэд хэдэн удаа цэрэг нэвтрүүлж, Талибаны босогчдыг дарах, устгах ажиллагаанд хамтран ажиллахыг санал болгож, Афганистанд армийн цэргүүдийг нэвтрүүлэх санал гаргаж байсан. Та өнөөг хүртэл энэхүү асуудалд тодорхой хариулт өгөхгүй байсны эцэст Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусахаар боллоо. Дараагийн төрийн тэргүүн АНУ-ын энэ саналыг хүлээн авбал ямар өөрчлөлт Афганистанд ирэх бол?

-Ямар ч өөрчлөлт ирэхгүй. Дотоодын үймээн самуун улам л газар авах болно. Би өнөөг хүртэл АНУ-д нүүр өгөхгүй байсан учир нь Америкийн арми Афганистаны хилээр нэвтэрсэн тохиолдолд бид хүч алдах болно. АНУ бол хүчирхэг гүрэн. Хүчирхэг гэх үг хүчирхийлэгч болохыг бид мэдэхгүй шүү дээ. Өлсгөлөн газар авсан ч бай энэ бүх асуудлыг ямар улс гүрэн дотооддоо шийдэх нь хамгийн зөв алхам.

5

-Тэгэхдээ АНУ-ын нэлээд олон цэрэг Афганистанд байрлаж байгаа байхаа?

-Тиймээ. Тэд бол бүгд олон улсын гэрээнд заагдсанаар байгаа. Ардаа хариуцах эзэнтэй гэсэн үг.

6

-Өнгөрсөн 6-ны өдөр “Associated Press” агентлагийн сэтгүүлч амиа алдсан. Афганистан энэ байдлаараа хаалттай улс руу шилжээд байгаа бус уу?

-Энэ бүх эмх замбараагүй байдал хэзээ намдах нь тааварлахыг аргагүй. Засгийн газар олон улсын сэтгүүлчдэд тавих анхаарлаа сайжруулж байгаа ч харамсалтай нь амьдрал дээр огтхон ч хэрэгжихгүй байна. “Associated Press” агентлагийн сэтгүүлч амиа алдсан гэх мэдээллийн дараа НҮБ-аас манай Засгийн газрыг буруу, дутмаг ажиллаж байна хэмээн шүүмжилсэн. Энэхүү шүүмжлэлийн хариуг энэ асуултаар хариулсан гэж бодож байна.

6

-Төрдөө захирагдахгүй ард түмнийг хэрхэн шийтгэх бодолтой байна. Гурван хоног үргэлжилсэн сонгуулийн үеэр 54 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархтсан?

-Хэрэгтнүүдийг хайж байгаа. Тэд бол урвагчид.

6

-Афганистан бол эцгийн эрхт ёстой ард түмэн. Энэ удаагийн сонгуульд хүртэл эмэгтэйчүүд тун хангалтгүй оролцсон. Та хэлсэн шүү дээ. Шинэ Засгийн газар нийгэмд эрх тэгш эрхийг авчрах болно гэж. Эмэгтэйчүүдэд ямар өөрчлөлт ирэх бол?

-Афганистан бол лалын шашинтай ард түмэн. Эртний карон сударт хүртэл “Сайн эхнэр эрийн түшиг” хэмээн бичээстэй байдаг. Бид эртний түүхийн ёс журмаар амьдарч буй ард түмэн. Хэрвээ шулуунаар явж байгаад гэнэт хазайх юм бол бидний ёс заншил устах аюултай.

6

-Санал хураалтын хайрцагийг хулгайлах, устгах тохиолдол хэд хэд бүртгэгдсэн. Энэ асуулдал дээр хэрхэн хандаж байна?

-Цагдаагийнхан энэ асуудлын эзэнг орон даяар хайж байгаа.

6

-Та бол энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч бус сонгогчоор саналаа өгсөн. Та хэнийг төрийн тэргүүн байхыг зөв гэж үзэж байна вэ. Экс Гадаад хэргийн сайд Залмай Расулыг таны залгамжлагч гээд байгаа?

-Залмай Расул бол олон жил төрд ажилласан туршлагтай улстөрч. Ард түмэн энэ хүнийг сонговол алдах зүйл байхгүй.

6

-Та найман жилийн турш төрийн тэргүүнээр ажиллахдаа ямар нийгмийг бий болгосон вэ?

-Өөрчлөлт, итгэл гэх нийгмийг бий болгосон.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
suwa:
mongold iim erunhiilegch heregtei
2014-04-19
suwa:
mongold iim erunhiilegch heregtei
2014-04-19
oogii :
ene bas l mundag erhem shuu,,,
2014-04-09