Такси № 70
2014-04-11

Энэ өдрийн мэнд манайхан. Такси №70 дугаарыг та бүхэнд зориулж буулгалаа. Энэ дугаарын өмнө эрүүл мэнд гэнэт муудаж элдэв өвчин ороох маягтай боллоо. Эмч хэсэг хугацаанд механик машин барьж хөл конс солбихгүй байхыг зөвлөсөн тул эмнэлэг, шинжилгээ гэж явсаар бичлэгүүд хэсэг тасалдлаа, хүлцэл өчье. Уншигч та бүхнээс энэ баасан хүртэл чөлөө завсарлага авсан байсан тул ямартай ч таксиндаа явж ээлжит тэмдэглэлээ хүргэж байна. Бичсэн бүхнийг минь хараа чилээн уншиж, урам болоод шүүмжлэл дайж, байх байхгүйд минь үгүйлж хайсан уншигч та бүхэндээ талархсанаа дахин хэлье.

6

Таалал орштугай...

6

1.ТҮЦ машин сул зогсоод байна

Хоёрдугаар эмнэлэг орьё гэж залуухан хүүхэн суулаа. Ард суугаад утсаар ярьж байна.

З/зорчигч/ -Хөөе нөгөө Буянт-Ухаагийн байрны бүртгэл чинь дуусчихсан гэж байна ш тээ. Би ядаж хэд хоног юм ч харж үзэж уншаагүй, таг мэдээлэлгүй хэвтээд байсан. Чи хэнээсээ тэгээд буруу сонсчихсон юм бэ... Тийн балай юм. Одоо нөгөө Энээ чинь боож үхэж босч харайна гэдэг нь болно оо... Тийн манай тэнд ямар ч оочергүй ТҮЦ машин байж л байгаа ш тээ. Би тэгээд ядах юмгүй л оруулчих байсан юм. За за яриарай...

Бөөн эрэлт болж очерт даруулсан ТҮЦ машин хаа нэгтээ үйлчлүүлэх хүнгүй хэвтэж байдгийг сонссон миний сониуч зан хөдлөөд ирэв.

6

Х -Дүү, хаана тийм ТҮЦ машин ажилгүй хэвтээд байна аа?

З -/дуугарсангүй цонхоор харж мушийв/

Х -... За хэлчихээч ээ, ганцаараа мэдчихээд сэмхэн тэрүүхэндээ ухаалаг машин эзэмшээд байгаа юм уу даа ккк...

Миний нэхэл хатуутай асуултад ээрэгдсэн хүүхэн хэсэг мушийн гүрийсний эцэст “Ордонд нэг байдаг юмаа ах минь... За ингээд та бид хоёр л мэддэг боллоо шүү ккк” гэж хөгжилтэйгээр хариуллаа.

Х -Ямар ордонд вэ?

З -Төрийн ордондоо, Их хурал хуралддаг даа ккк.

Х -Өө тэнд үү, тэнд одоо байж байдаг ёстой ухаалаг биш машин байна даа тэр чинь. Гадуур хэдхэн байгаа биз дээ?

З -Яахав дээ, тэр хавьд байлгаж ийм юм хийсэн, энэ байна гэж харуулах гэж тавьсан юм байгаа биз.

Х -Үхсэн хойноо, ордонд ард түмэн бараг ордоггүй ш тээ. Их хурал үзэх гэсэн хэдэн зочин хааяа ордог юм шиг байна лээ ш тээ.

З -Тэнд ажиллаж байгаа нөхдүүддээ л ийм юм хийсэн гэж харуулах гэж байгаа юм байх гэж ойлгосон ш тээ, би.

Х -Аан тийм л байх даа, тэрнээс тэнд ухаалаг ТҮЦ-ээр яахав ээ дээ, гадаа гаргаж хүмүүсийн дунд тавих хэрэгтэй ш тээ. Огт байхгүй хэрэгтэй газар нь тавибал таарна.

З -Тэр нээрээ хэрэгтэй машин шүү, одоо олон болгоно гэсээн... Хавар болоод нозоороод л. Ахаа би одоо 2-р эмнэлэг орчихоод буцаад 100 айл орвол 20 минутанд амжих болов уу?

Х -Өө буцахдаа шулуухан алхчихвал амжина даа. Чи тэгээд ордонд ажилладаг юм уу?

З -Тийм ээ...

Х -Юу хийх үү ?

З- За нэг ажил хийнэ дээ, хийнэ.

Х -Чи итгэхгүй байх л даа би чинь бас гишүүн мишүүн танина, хааяа ордон руу ордог юм шүү...

З -Ккк тийм үү.

Х -Нээрээ, хамгийн сүүлд оны өмнө орсон шүү, чи хэдэн давхарт нь суудаг юм?

З -... хоёр давхарт.

Х -Аан тийм үү, дараа ордон орвол чамтай таарна аа. Ордны гуанзанд чамайг дайлнаа за.

З -За тэгээрэй ах минь, харин бууз байх болов уу... хааяа хийдэг байх аа.

Х -Бууз л байвал авна, тэрнээс тахиа хуурга бол дийлэхгүй. Чи тэгээд таарвал олон хүн харж байхад “өө нөгөө халтуурчин, такси барьдаг ах байна” гээд хүн ичээгээд байв аа.

З -ккк тэгэхгүй ээ, энэ чинь ичих юм юу байна. Нэг л ажлын байр биз дээ...

6

Ийнхүү яриа хөөрөөтэй хэрнээ айхтар үгээ цэнэдэг сүрхий хүүхэнтэй таарч хийх ажилгүй сул хэвтээ ТҮЦ машины сургийг гаргалаа... “Х” гишүүний туслах хийдэг юмаа гэж ам алдсан бүсгүй буухдаа “нээрээ та ордон орвол манайхаар шагайгаарай би таныг цайгаар дайлна аа” гэж найрсгаар урьсан шүү...

6

2.Ирээдүйн спортын сэтгүүлчтэй таарлаа

Жуковын урдуур гэлдэрч явтал нүд нь гялалзсан сэргэлэн байрын хүү явах уу гэж гараараа дохиод бараг явуут дунд годхийн урд суучихлаа.

6

Х -За бүтэн сайнд амарч хичээлээ хийхгүй хаачих нь вэ залуу?

З/залуу/ -Өө талбай дээр жоохон бөмбөг хөөдөг юм уу гээд л.

Х -Ямар бөмбөг вэ, хөл бөмбөг үү?

З -Тийн, стадионы тэнд байдаг. Та мэднэ биз дээ тийшээ явчих.

Х -Аан чи чинь тэгвэл айхтар тамирчин залуу байх нь хэд дүгээр анги билээ?

З -11 төгсөх гээд л байна.

Х -За тэгвэл тамирчин эр байх нь РС тоглож байснаас хамаагүй дээр дээ тэ.

З -Тийн, клубт явдаг юм. Сая манай нэг тоглогч мэргэжлийн хөлбөмбөгч болчихлоо ш тээ.

Х -Өө за за, хөлбөмбөгтөө бол анхных юм байгаа биз дээ.

З -Тийн, тэгээд л цалинтай бэлтгэл хийгээд тоглоод л байж байна ш тээ.

Х -Манайд тэгээд хөлбөмбөгт түрүүлбэл хамгийн том шагналын хэмжээ хэд вэ?

З -...4-5 сая төгрөг л байх, сургуулиудын нэг том тэмцээн байдаг юм. Тэрэнд түрүүлсэн баг нь нэг сая орчим төгрөг авдаг байх аа. 7 насны ангиллаар явдаг юм. Улсын аварга нь бүр 300 мянгаас дээш шагнал авахгүй байхад чинь.

Х -...айн тийм бага уу, арай ч дэндэнэ ээ.

З -Харин тийн.

Х -За чи тэгээд сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй болох гэж байна даа.

З -Хөлбөмбөгийн, нөгөө спортын сэтгүүлч болдог юм билүү гээд л.

Х -Өө сайхан зөв сонголт байна даа. Би лав зурагтаар нэг сонссон юм байна. Жилд 300-гаад билүү сэтгүүлч төгсөж байна. Харин монголд 100-аад л спортын сэтгүүлч байна гэж.

З -Тийм байх, цөөхөн байх шүү. Би одоо багаасаа ном сэтгүүл уншаад тайлбарлагч нарыг судлаад байгаа ш тээ.

Х -Зөв ш тээ,  тэр Балжиням бид нар бол одоо өтөллөө ш тээ. Та нар шинэ үеийнхэн айн хаана байна тэ.

З -ккк, тийн би байна ш тээ ккк. Балжаа ах чинь одоо даам байгаа... Манай шигшээ чинь нээрээ яасан юм байна ш тээ. Мяанмарууд ирээд эндээ нэг нойлоор хожсон юм байна. Тэгээд нутаг дээр нь тэнцэх юм уу 2 нойлоор хожсон бол хэсгээсээ гарах байсан чинь хоёр нойлоор хусуулаад тэгээд байхгүй болсон юм байна ш тээ.

Х -Спортын сэтгүүлч болоход мэдлэг, хэл, тэгээд ярианы чадвар их хэрэгтэй юм шиг билээ дээ.

З -Яриа гайгүй ээ, би чинь дээр нэг “С1”-ээр нэг орсон. Тэднийх хааяа нэг юу ч гэх юм бэ дээ хөлбөмбөгөөр таавар таалгуулаад нэг ярилцлага авдаг юм. Тэрүүгээр оньсын Амараа бид хоёр ороод, тэгсэн намайг магтаад нэвтрүүлэгт ороод үзээч гэж байсан байхгүй юу. Тэгэхэд жоохон байсан юм чинь ичээд одоо бодоход орчихдог л байсан юм.

Х -Хөлбөмбөгийг хөгжүүлэхэд мөнгө хэрэгтэй байх л даа. Сагсны лиг бол хөгжчихсөн байна ш тээ.

З -Харин тийн, дээгүүрээ ах нар мөнгийг нь идэж новшроод сагс бол овоо явчихлаа ш тээ. Эртээр сагс үзэх гэсэн үхэх гэж байна лээ.

Х -Яагаад билет нь олдохгүй юу, шахцалдаад уу?

З -Тийн хүн пиг 50, 60 хүн үзэж чадаагүй ш тээ.

Х -Билет нь үнэтэй юу, хэд гэх үү?

З -Play off нь 5000 төгрөг, зүгээр тойргийн тоглолт нь 3000. Уг нь гайгүй ш тээ.

Х -Аан тийм үү, ахад нь бол бас л мөнгө байна шүү наадах чинь. Гэхдээ харьцангуй хямдхан юмаа.

З -Тэгээд хожсон баг нь сая төгрөгөө шууд аваад л явчихаж байгаа юм чинь... Хөлбөмбөгийг уг нь хүмүүс сагснаас илүү үзнэ ш тээ. Тэгэхэд дээгүүрээ новшроод хөгжүүлэхгүй юм. Ямар ч менежмент байхгүй, медаль хийлгэж байгаа гэсэн чинь 3500 төгрөгийн медаль ч байх шиг.

Х -Ээ нөгөө нэг жоохон гялгар төмөр үү,  дэлгүүрт өлгөчихсөн байдаг тэр үү?

З -Тийн хөгийн ш тээ. Уг нь манайхан сайн болоод байгаа. Хүүхдийн клуб зөндөө байна. Лигийн баг гэхэд 8 байна ш тээ. Холбоо юм хийхгүй юмаа.

Х -Мөнгөтэй баян хүн л тэр клубуудыг чинь авчихвал хөгжүүлмээр юм байна даа. Тэр муу тайвань майваний халтаруудаас муу баймааргүй дээ.

З -Тийн, FIFA-гаас аймаар их мөнгө өгдөг гэсэн. Тэгээд заримыг нь идээд л заримыг нь хөлбөмбөгт нь өгөөд л гээд байдаг гэсэн. Зарим идсэн нь баригдаад л зарим нь ч баригдахгүй...

6

Ирээдүйн спортын сэтгүүлч хүү ийн холбооны дээд ах нартаа сэтгэл дундуур байгаагаа өгүүлсээр стадионы дэргэд ирэхэд багш нь бололтой нэг спорт хувцастай эр мөнгийг нь төлж тосож авлаа. Тэндээ бол сүрхий үнэлэгдсэн, үнэтэй хөлбөмбөгчин бололтой юмаа...

6

3. Эмнэлэгт болсон явдал

Ойрын хэдэн өдөр бие тавгүйрхээд эмнэлгээр жаал явлаа. Тун айхтар өвдөж байсан тул арай оочер дараалал багатай ... эмнэлэгт очихыг найз маань зөвлөсөн юм. Угаасаа л тийшээ хөтлөөд байгаа бололтой. Хорооллоос нэг залуу автал нөгөө  эмнэлэг орж таарав. Эмнэлэгт бас хөгжилтэй бас уярмаар зүйлтэй таарлаа. Хөгжилтэйгээс нь эхлэе.

6

Би учир зовлонгоо хэлж бөөр нурууны эмчид үзүүлэхээр дугаар аваад заасан өрөөний үүдэнд суулаа. Цайны цаг таарсан тул 40-өөд минут хүлээх хэрэгтэй болов. Энэ тэрийг харж нөгөө муу хагас ухаалаг утсаараа “нэт” мэт ухсан шиг сууж байгаад цаг харсан 14 цаг аль хэдийнэ болжээ. Эмч байдаггүй. Буцаж очоод цаг өгсөн охинд учраа хэлбэл “өө, яанаа ахаа энэ эмч өнөөдөр үзэхгүй юм байна...” гэж сандарлаа. Би гомдож “өө цаг шахуу суулаа ш тээ ах нь, тэгвэл өөр эмчид үзүүлье, ахынх бөөр нуруу өвдөөд олон хоночихоод байна аа” гэсэнд хөөрхий ийш тийш асууж энэ тэр болж байгаад дээшээ нэг эмчид үзүүл гээд хуудас өглөө.

6

Нэг айхтар цол гуншинтай эмч намайг маш хурдан хэрнээ сүрхий нямбай үзээд “За энэ шинжилгээг өгөөд, ЭХО-д харуулчихаад ир. Болж өгвөл өнөөдөр амжуулаарай хөө” гэж шавдууллаа. Мөнгөө тушаалаа. Цус шээсний шинжилгээ тэр дороо л түс тас болоодохов. Тэгээд учраа хэлж байгаад ЭХО-д харуулахаар болоод очлоо. Гэтэл 30-аад насны жинсэн өмд өмсөж бас хзүүндээ нэг алт шахуу гинж зүүсэн дэгжин хэрнээ над шиг нэлээн хар бараан царайтай өндөр залуу байдгаараа бөхийчихсөн нааш цааш холхиод л тун тавгүй харагдаж байлаа.

6

Би сандал дээр суух хижээл эрээс яаж үзүүлэхийг асуувал “Хуудсаа дотогшоо өг. Тэгээд нэрийг чинь дуудна, удах байх даа. Сая нэг хүнд орчих шиг боллоо” гэж тун албархуу хариуллаа. Суугаад хүлээлээ. Өнөөх гинж тоног болсон эр холхисоор... Миний хажууд суух нэгэн тун хүнд байгаа бололтой нэлээн ярвайнгуй болж нүүрээ үрчийлгэн сууснаа над руу бөхийж “хөөш ах, энэ ЭХО-д чинь заавал шээстэй харуулах ёстой юу, шээчихвэл яах бол ” гэлээ.

6

“Харин ээ, би сайн мэдэхгүй байна аа. Би бол бараг шээсгүй л явж байна ш тээ” гэвэл хажуугаас миний нөгөө талд суусан албархуу эр гэнэт ярианд оролцож бид хоёрыг тун шүүмжлэнгүй харснаа “Шээсгүй бол юугаа харуулах вэ дээ. Түрүү булчирхай, бөөр чинь харагдахгүй ш тээ. Чи ортлоо ус сайн уух хэрэгтэй, тэр цаасан аягатай үнэгүй ус байж л байна ш тээ” гэж надад хэллээ.

Би ч зөвлөгөөг даган год хийн босч очоод нөгөө үнэгүй уснаас цаасан аяганд хийж угсруулан 4 удаа уугаад буцаж ирж суулаа.

Тэгээд нөгөө зовиуртайдуу суух залуугаас асуулаа.

6

Х -Дүү яасан юу нь өвдсөн бэ, их зовиуртай байх чинь.

З/залуу/ -аан өвдөх ч гайгүй л дээ, нойр булчирхай гэх шиг юм ярьсан. Тэгээд ЭХО-д харуул гээд. Би түрүүн тан шиг шээсгүй ирчихсэн байхгүй юу. Уг нь сувилагч нь надад хэлсэн юм. Тэгсэн би яг гарахдаа мартаад шээчихэж. Тэгсэн энэ эмч нь намайг ус сайн уугаад шээсээ хүргэж байгаад ороод ир гээд гаргачихсан. Тэгээд би доор ТҮЦ-нээс хоёр 05-ын ус авч уугаад... тэгсэн шээс хүрдэггүй. Урдуураа бараг 4 хүн оруулаад хүлээгээд.. тэгээд байхаар нь дахиж 3 ус нэмж авч уугаад, нэг ундаа бас авч уугаад... тэгээд овоо нэг юм шээс хүрэхээр нь ирсэн чинь гээд тун зовиуртай болж байгаа бололтой ярвайж хөлөө хавчин бөхийлөө.

Х -Тэгээд одоо орохгүй оочерлоод байгаа юм уу, хэдэн хүний дараа болчихсон юм?

З -...тэгсэн шээстэй болчихлоо гээд орсон чинь эмч нь “өө чи хаашаа явчихваа, чамайг явчихаж гэж бодоод. Цайны цаг боллоо” гээд гараад явчихдаг юм даа. Тэгээд хүлээгээд бараг 40-өөд минут шээсээ барилаа ш тээ. Одоо давсаг бараг хагарах нь ээ. ... шээчихдэг юм билүү гээд хавчигналаа.

Х -Өө ккк чи тэгвэл шатсан байна ш тээ. Тэгээд яг шээс хүрээд ирсэн чинь 40 минут хүлээх болдог. Ер нь цайны цагаар эмнэлэг дээр ирж баймааргүй юм байна даа. Шээс ч хэцүү л дээ. Одоо энэ хүний дараа дуудах байлгүй дээ, гүрийхгүй юу гэж би дэм өглөө.

Манай залуу “харин ээ” гээд босч үзлэгийн өрөө рүү шагайснаа толгой сэгсэрсээр ирж “их хүнд хүн орчихсон юм шиг байна. 2, 3 эмч тойрчихож, энэ бүтэхгүй юм байна аа, би ерөөсөө шээлээ” гээд нүдээрээ нойл хайж баруун тийш зүглэлээ... Төдөлгүй царай нь танигдахын аргагүй засарчихсан эргэн ирж хажууд суулаа.

Х -Яав шээж амрав уу?

З -Тэглээ. Гэхдээ гүрийж байгаад жоохон үлдээсээн, болох биз гэж хэлэхдээ намайг дамнуулж өнөөх албархуу эр лүү асуусан харцаар харав.

Өнөөдөх дуугарсангүй. Хэсэг хугацааны бид хоёрыг тэвчээргүй юмнууд гэсэн харцаар хараад үзлэгийн өрөө рүү итгэл төгс орж явчихлаа. Ингээд шээчихсэн бас шээс хуримтлаагүй байгаа хоёр сууж үлдэн болох болохгүйгээ үзэхээр хүлээлээ. Манай залуу үзүүлээд гараад ирлээ. “Яасан болчихов уу” гэсэнд хариу ирмэж “зүгээр байна гэнэ ээ” гээд лифт рүү зүглэлээ. Ингээд би орлоо...

Эмнэлгээр явсан ажил бараг дуусах тийшээ хандаж эмчилгээ бичүүлж аваад гарах санаатай ганц хүйтэн юм уугаад үүдний хүлээлгийн сандал дээр түр суух үед хоёр хөгшин хажууд ирж бөөр нийлэн суулаа.

Өвгөнийх нь бие тааруу бололтой хөгшин нь гараас нь хөтөлсөөр ирж суулгалаа.

Э/эмгэн/ -За ингээд суучих, одоо энэ доор хариуг чинь өгчихнө гэсэн. Гутлаа тайлаад хөлөө жаахан амраах юм уу... наад зах чинь эргэчихэж, ханиавал ханиагаарай, цэрний чинь шилийг энд ойр авчихсан байгаа шүү... гэж муу өвгөнөө зүйл бүрээр л халамжилж  байлаа. Өвгөн нь тун тааруу байгаа бололтой амьсгаа өндөртэй. Хөгшнийхөө ар араас нь угсруулан тавих анхаарал халамжинд дурамжхан гараа савчин үгүй гэж хариуллаа.

Ө/өвгөн/ -Чамд юм хэлэв үү, тэр эмч. Уг нь эхний эмч элэгт юм алга сайхан байна гэсэн. Сүүлд үзсэн эмч ерөөрсөө дуугарсангүй, хариу нь тааруу гарсан юм уу, яасан юм.

Э -Юу ярихав бид хоёртой. Завгүй хүн чинь. Доороос хариугаа аваад тэгээд нөгөө аппаратанд зургаа авахуулаад ир. Аюултай юм алга хагалгаа мэс засал хийх шаардлагагүй. Гадуур эмчилгээгээр зүгээр болчихно гэсэн шүү дээ, яриа хөөрөөтэй л хүүхэд байна лээ.

Ө -...ммм , тэгээд одоо тэр аппаратанд харуулахад хэд гэнэв асуув уу?

Э -Хоёр зураг авахуулахад 70 мянга гэв үү, тийм юм хэлсэн шүү...

Ө -Горьгүй ээ, энэ олон шинжилгээг чи бид хоёр шиг хүн дийлэхгүй юм байна.

Э -... Чи жаахан хүйтэн цайнаасаа оочилох уу? Аягыг чинь аваад гарсан ш тээ би .. гээд эмгэн нь шалмаг гэгч нь цүнхээ уудлан нэг шилэн савтай бор цай гаргаж ирэн сэнжтэй аяганд хийж өвгөндөө уулгалаа.

Би хажуугаас ярианд оролцон “би босчихьё, та хоёр чөлөөтэй наашаа суу суу” гэлээ.

Э -Өө яахав хүүхээд, одоо бид хоёр буцаад дээшээ гарах юм. Эндээс нэг бичиг ав гэсэн.

Х -Та хоёр сувилагчид нь хэлээд нөгөө түрдэг тэрэг авчих байж дээ. Танай хөгшин их амьсгаатай байх шиг байна тэ.

Өвгөн над руу галгүй болсон хэрнээ сүрхий ойшоосон харцаар харж “өө яахав, энэ астам... ингээд бөглөчих гээд байгаа юм” гэж сулхан хэллээ. Энэ үед хөнгөн шингэн хөгшин нь “Хүүхээ, чи манай хөгшинтэй байж байх уу, би тэндээс нөгөө бичгээ аваад ирье” гээд дээш явлаа.

Өвгөн амьсгаадсан чигээр доош харан хэсэг сууснаа над руу өндийн харж “Чи яасийн хүүхээ, өвдөө юу, үзүүлж яваа юм уу” гэлээ.

Х -Өө тийн нуруу бөөр өвдөөд, тэгээд л үзүүлсэн юм.

Ө -аан, багаас нь сайн үзүүлж шинжлүүлэх хэрэгтэй. Залуу хүн биеэ бодохгүй бол ... гээд инээвхийлж “ах шигээ ийм л болно шүү” гэлээ.

6

Төд удалгүй эмгэн нь ирж “за за авчихлаа хөө, одоо дээшээ гараад ир, тэгээд хэд хоногоос хэвт гэж байх шиг байна...” гэж урам орсон байдалтай хэлээд “баярлалаа хүүхээ, чи бид хоёрыг тэр лифт хүргээд өгчих үү” гэлээ. Ингээд тэнд байх нэг залуу мөн бидэнтэй нэгдэн өвгөнийг нөгөө талаас нь сугадсаар лифт хүргэж өглөө.

Би эмнэлгээс гарлаа. Газар гишгүүлэхгүй шахам өвгөнөө халамжлах хөгшиндөө хөтлүүлсэн өвгөн үе үе бодогдоод л байлаа. Зовлон жаргалаа хамт туулж, хамт бөхийж яваа буурайнууд нэг бодлын бахархмаар нэг бодлын өрөвдмөөр санагддаг юм билээ.

6

4.  Аавыгаа алдаад аа хө

Нарны гүүрэн доороос суусан саравчтай малгай духдуулсан намхан бор залуу “ойрхон гандан явья” гэлээ. Гүүрээр дээшээ давах гэж таг бөглөрлөө. Урд суугаад л дээш харж нүдээ анин нэгийг бясалгах залуутай яриа өдөх гэсэн би “За зун болох гээд л сайхан байна даа” гэлээ.

Залуу эхлээд дуугарсангүй. Би хариу харвал тээр хойно “аан тнх гэж” гээд суудлаа засан сууж “би ч цаг агаарын сайхныг ч анзаарахгүй л байна шүү... саяхан .. аавыгаа алдаад аа хө, логтой гүнгэрэг гээд нэг ном хагас сайн бүрт уншуул гэсэн тэрийг нь бичүүлэх гээд л гарсан юм... овоо бөглөрч байна аа..” гэлээ.

6

Х -Харин тийн, логтой гүнгэрэг гэдэг чинь муу тамд унагаадаггүй гэдэг бил үү?

З -Өө тийм байх, 49 хоногийг нь гартал уншуулаад бай гэсэн. Манай аав ч зайлуул нэг их шүтлэгтэй байгаагүй ээ. Алтан хайрцагийг нь нээлгэсэн явах цаг нь болоогүй байна гэж гарсан шүү...

Х -Өө зайлуул, өвчин тэгээд нэг ноёлчихвол хэцүү юм билээ.

З -Үздэг хардаг улсуудад нь үзүүлсэн ардаа их хатуу байна гэх юм. Манай аав чинь 60 дөхөж байсан хүн байхгүй юу. Тийм аймаар суурь өвчин хууч байхгүй. Бид нар чинь бүгд тусдаа гарчихсан. Тэгсэн энэ жил их өнгө орчихсон, би ер нь өөртөө машин тэрэг авья гээд жоохон хөдөлмөөр байна яах уу гээд надад чинь. Ногоо цагаа ч тарья, хүлэмжний аж ахуй эрхлэе гээд л их л өөдрөг байсийн. Гэнэт яваад өгчихлөө. Ердөөсөө зүрх гэж эмнэлэг энэ тэрээр явж байгаагүй байхгүй юу...

Х -Ээ ямар харамсалтай юм бэ, зүв зүгээр байж байгаад гэнэт явчих чинь үлдсэн дээ их хэцүү юм шиг харагдах юм аа.

З -Одоо харин шүүх эмнэлгээс хариуж мариуг нь аваагүй л байна. Элэгний церроз гэж ярьдаг эмчлүүлдэг байсан. Зүрх гэж бол ёстой хэлдэггүй байсан юм даа.

Х -Одоо нэгэнт өнгөрсөн хойно тэгээд гашуудахаас өөр яаж ч чадахгүй юм даа. Саяхан би бас нэг ахыгаа алдчихсан гэнэт муудаад л.

З -Энэ жил чинь манай аавын талаас 3 хүн ч явчихлаа. Нэг настай хүн нь л нас нь болсон байна гэж гарлаа. Бусад нь дандаа болоогүй байсан байна гээд. Манай нэг эгч одоо бүүр айчихсан хүн амьтанд үзүүлж харуулсан гэсэн. Манай аавын талын нэг охин бөө болсон байхгүй юу, тэр нь л олигтой зөв болоогүй яваад байгаагаас л тэгээд байгаа гэсэн юм уу даа. Хэцүү юмаа, тэр хүүхэн бөө болох гээд байна гээд ах дүүгээсээ мөнгө цуглуулаад ч бил үү хандивлуулаад. Манайхан тэр үед нь үнэндээ мөнгө муутай байцгаагаад их мөнгө өгч чадаагүй юм. Новш тэгээд одоо тэрнээс болсон ч юм болов уу гэж бодогдоод.

Х -Гэхдээ бөө удган боллоо гээд арай ч төрөл ойрынхондоо хатуу хараал уруул хийхгүй байлгүй дээ. Тэгвэл одоо нөгөө тангаргаа зөрчих шахуу юм болох байлгүй.

З -Аа мэдэхгүй... муу аавыгаа арай ч ийм хурдан байхгүй болчихно гэж бодсонгүй. Гэнэт ингэхээр чинь янз бүрийн л юм, новшийн юм ч бодогдох л юм байна шүү дээ. Ер нь маний аав ээжүүд биеэ бодож байсан юм уу даа. Улсын ажил төлөвлөгөө нугална гээд л үүрээр гараад л шөнө. Би л ер нь аавыгаа гэртээ нэг сар байсныг нь санадаггүй юм. Бацаан байхад чинь нусаа гоожуулаад тоглож тоглож нэг сэрэхэд л ирчихсэн цайгаа уугаад л өглөө гарч байгаа харагдана, дахиад өглөө л харагдана. Шөнө хэзээ ирдэг байсан юм бүү мэд... Миний муу аав чинь уг нь энэ төмөр замын олон медаль шагналыг бараг бүгдийг нь авсан. Хамгийн сүүлд Алтан гадас аваад нэг найр хийгээд “за одоо ч сууя даа” гээд л больсийн. Бид нар чинь бас тэр үед чинь цэрэг цуухаа хаагаад нэг болсон болоогүй гахай зөөгөөд бас нэг жоохон мөнгө олчихдог болчихсон байсан даа... Тэгээд насандаа суусан хойно нь бас их  зулгаасан зулгаасан. Би бол ялангуяа эхнэр авлаа гээд л хөтөлж ирээд хажууд нь хэвтчихэж байгаа юм чинь. Тэгээд үхсэн хойно нь л ярих юм даа. Энэ логтой гүн .. юу билээ энэ ном тэгээд тэгж там мамаас авардаг юм уу тэ?

Х -Харин манай хөгшин өнгөрөхөд бас би уншуулдаг байсан юм. Сайн л ном гээд байдаг юм. Одоо ч гэсэн хааяа гандан гарахаар би бичүүлчихдэг л юм.

З -Аан харин энэ ном нь ядаж нэг сайн байх байлгүй дээ...

6

Бухимдал гуниг тээж яваа эр Гандангийн урд хаалганы дэргэд бууж ном бичүүлж буян бөөгнүүлэхээр явлаа. Би ч бас ирснийх гээд маанийн ерөөл бичүүлэхээр араас нь алхаж Гандангийн хашаа руу орлоо. “Будаа аваарай, буян хийгээрэй” гэх хүүхэн, хүүхэд, хөгшид бүчээд авлаа. Тагтаа нар нь харин тэнд байгаа хүүхэд хөгшчүүдээсээ ч илүү цатгалан ихэмсэг царайтай болчихсон, хүмүүсийн хаясан будааг тоож тоншихгүй байна лээ шүү... Тагтаа нь хүүхэд хөгшдөөсөө  цатгалан болсон буяны газар орон хийд байна даа...

7

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
Dr. Louis:
Таны бөөр зарах уу? Та улмаас санхүүгийн задаргаа нь мөнгөний төлөө бөөр худалдах боломжийг хайж байгаа, та юу хийхээ мэдэхгүй байна, дараа нь бидэнд өнөөдөр холбоо барина уу бид 145,000 бөөр нь сайн гэрээ санал болгох болно Миний нэр доктор Philipson эмнэлэгт ST-д nephrologist байна билээ. LOUIS Энэтхэг. Манай эмнэлэг нь та бидэнтэй холбоо барина уу Таны бөөр худалдах сонирхолтой байгаа бол бид ч бас амьдрах, бид Энэтхэг болон Европын бусад оронд байдаг эрүүл донор нь худалдан авах, бөөр шилжүүлэн суулгах шийдвэрлэх бөөрний шилжүүлэн суулгах мэс засал болон бусад эрхтний эмчилгээ мэрэгшиж и-мэйлээр. И-мэйл хаяг dr.louisclinicgmail.com. Regards
2015-04-03
Dr. Louis:
Таны бөөр зарах уу? Та улмаас санхүүгийн задаргаа нь мөнгөний төлөө бөөр худалдах боломжийг хайж байгаа, та юу хийхээ мэдэхгүй байна, дараа нь бидэнд өнөөдөр холбоо барина уу бид 145,000 бөөр нь сайн гэрээ санал болгох болно Миний нэр доктор Philipson эмнэлэгт ST-д nephrologist байна билээ. LOUIS Энэтхэг. Манай эмнэлэг нь та бидэнтэй холбоо барина уу Таны бөөр худалдах сонирхолтой байгаа бол бид ч бас амьдрах, бид Энэтхэг болон Европын бусад оронд байдаг эрүүл донор нь худалдан авах, бөөр шилжүүлэн суулгах шийдвэрлэх бөөрний шилжүүлэн суулгах мэс засал болон бусад эрхтний эмчилгээ мэрэгшиж и-мэйлээр. И-мэйл хаяг dr.louisclinicgmail.com. Regards
2015-04-03
boroldoi:
hoovon chi tsag aldalgui purevsuren bagsh deer och. ochood gaihamshigiig mederne. modnii 2-n baruun tald och supermarktiin hoino baidgiin. tend ochson ovchtonguud edgedeg yum. amjilt husie
2014-04-21
bbbb:
hoovon ah yagaad bichehee bolichihovoo. bie haa sainuu. uul ni mungu avch hudlaa yum bichdeg humuusees ih yalgarch bsan yumsan
2014-04-18
beryl:
hoovon ahaa bie ni gaigui yu?biye sain bodooroi, taniig huleej bgaa shuuu
2014-04-17
nergui:
hoowoon sain uu 71dahi dugsra yagsd orulshgui bn tesen yadan hulej bn
2014-04-16
jirin ard :
yu bichsen ym be ymarch avuushtai ym be alga ene taxichin amarhan um bicheed zugeer tsalin avaad suuj bdag hunuu ugui yu
2014-04-14
ts.ts:
jiriin ardiin amidraliig nudend haragdtal bichdeg hoovon chamd aynii altan shar zan n olziitei baig gej erooe
2014-04-13
хэцүү:
хэцүү чи унших бүү хэл энүүгээр шагайхаа больчооч чихдээд чирсэн биш элдэв долоон юм донгосоод байх юм унших нэг нь уншиж л байг
2014-04-13
hetsuudee hetsuu..:
neleen sergelen nuhur bgaan ene haltuurchin.bi bolitgehgui bgan.eldev nereer esen busiin yum saraachdag garuud har myanga bdagdaa..tednii l negdee ene hoovon ch genu hooson ch genu nuhur...het zohiomol,unemshilgui bdgiimaa zarimdaa.odoo yahawdee tegeed haltuuraa hiigeel hudlaa *gaal yavj l bhaa*a..harin manaihan itgeel,unem*el zarimni yarsandaa yilaal hachin yum bolj bganbna.
2014-04-12
hetsuudee hetsuu..:
neleen sergelen nuhur bgaan ene haltuurchin.bi bolitgehgui bgan.eldev nereer esen busiin yum saraachdag garuud har myanga bdagdaa..tednii l negdee ene hoovon ch genu hooson ch genu nuhur...het zohiomol,unemshilgui bdgiimaa zarimdaa.odoo yahawdee tegeed haltuuraa hiigeel hudlaa *gaal yavj l bhaa*a..harin manaihan itgeel,unem*el zarimni yarsandaa yilaal hachin yum bolj bganbna.
2014-04-12
hetsuudee hetsuu..:
neleen sergelen nuhur bgaan ene haltuurchin.bi bolitgehgui bgan.eldev nereer esen busiin yum saraachdag garuud har myanga bdagdaa..tednii l negdee ene hoovon ch genu hooson ch genu nuhur...het zohiomol,unemshilgui bdgiimaa zarimdaa.odoo yahawdee tegeed haltuuraa hiigeel hudlaa *gaal yavj l bhaa*a..harin manaihan itgeel,unem*el zarimni yarsandaa yilaal hachin yum bolj bganbna.
2014-04-12
тэнгис:
бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье. нас ахиад тэгдэг юм уу? сэтгэл хөдлөөд л уншихад нулимс бөмбөрөөд байх юм аа. сая бол аавынгаа бодоод нулимс бөмбөрөөд байлаа. бурхан болоод 8 жил болох гэж байна. тэр залуугийн хэлээд байгаа номыг сайн мэдэхгүй байсан болохоор тийм ч олон уншуулаагүй ш дэ.
2014-04-12
boogii:
amjilt amjilt
2014-04-12
амараа:
хоовонгийнхоо нийтлэлийг тэсч ядан хvлээдэг хvний нэг нь би байна. сайхан болжээ. аавыгаа алдсан залуугийн яриаг уншаад еерийн эрхгvй муу аавыгаа бодлоо. бурхан болоод 20 гаруй жил болчихсон хэрнээ одоо болтол ингэсэн бол, тэгсэн бол гэж еереесее асуудаг юм. хоовон минь бие хаагаа сайн vзvvлж харуулаад эмчилгээ арчилгаагаа сайн хийлгээрэй. амжилт хvсье!
2014-04-12
аяатунгаа:
хоовондоо энэ өдрийн мэнд биеэ сайн эмчлүүлээрэй хааз конс гээд 2 хөл ээлжилж байсанаас автомат машин болгосон нь дээргүй юу газан автоматууд зөндөө л байна ш дээ нийлэлийг уншлаа сүүлийн залуу нүдэнд харагдаж байна шүү хөөрхий нээрээ л янз бүрийн юм бодогдоно доо хөөрхий тэр эмгэн өвгөн 2 сайхан буурайнууд байнаа өвгөн нь удахгүй эдгэх байлгүй дээ ийм сайхан сэтгэлтэй улс юм чинь тэр 11 дүгээр ангий банди их том том юм ярьж байнаа санаа нь эхлээд өтөлчихөөр тархи нь яаж хөгжихөв дээ хүүхэд бол хүүхэд л байх ёстой дэнүү бие тоож том том юм яриад явбал буруу замаар будаа тээхийн сондон доо за хоовондоо амжилт хүсье биеэ бодоорой
2014-04-12
юм-үз:
сайн байцгаана уу? хоовон минь, наад бие хаагаа өвдөж зовниулаад байгаагийнх нэг сайн үзүүлж харуулаад аваа хө. бодвоос чи бүсгүйн хань, үрсийн эцэг, айл гэрийн аав байхдаа. тэдэндээ харагдаж үзэгдээд, хань түшиг тулга нь болоод явах хугацаагаа богиносчихолгүй л байдаа, хоовон минь. чамайг жаал удахаар аж төрөлт, амь мамьдрал гэдэг юм юмтай л хойныг мэдэхийн улмаас өөрийг чинь адгуулж яаруулахыг төвддөггүй юм, юу эс тохиох, тохиолдох билээдээ гээд. хөөрхийдөө, тэр аавыгаа алдчихаад явж буй залуу. би ч гэсэн аавыгаа алдчихаад явж буй нэгэн, горьгүй ээ..., үе үе айхтар үгйүлэн сананадаа, ээ горьгүй... тэсэлгүй л өр зүрх, элэг зүрхн минь хайлан урсаад өгүүлэн бичиж сууна, ....бүүр эхэр татаж байгаад жаахан хүүхэд шиг ээрч ирээд л уйлдаг гэж байгаа, ....паапыгаа санахаар, үгүйлэхээр. тэр бүрийдээ гэрээсээ гараад гадаа жаал сууж хөх мөнх тэнгэрээ, нараа харж тайтгарнадаа. сониноос ийн үгүйлэн санхж хайлан мэлмэрчихээд гарах бүрийд минь шонхор ирдэг нь сонин шүү, бүүр дуугарч хөөрч ярьдаг, жаал тэгж байж байгаад нисэн одох. тэр 2 буурал сайхан юмаа, жаргал зовлон амьдарх, аж төрөн суухдаа юу эсийг үзэхэвдээ. 2 биендээ хань болоод явна гэдэг барагий хүнд заяадаггүй хувьдаа. залуус минь, нөхөр ч, эхнэр ч хэд л хэдээрээ олдоноо, харин, хань гэдэгүү..., амь амьдрал, аж төрөлтийн аяны харгуйд таарч тааралдах бүрийг хамтдаа туулж гэтлэн 2 биенийгээ тулж түших цугтаа байх ханиа олно гэдэг нандин эрдэнэ. хань чинь хэн, хаанахынынх байх нь яахавээ, та 2 л амьдрал гэх аяны харгуйг хамтдаа цугтаа туулж гэтлэх 2 биенийхээ хань, түшиг тулга гэдгийг л хэнээс ч илүүтэй мэдэж байгаа нь л чумын чухам. хоовон минь би хаага тордож яваарай, дан бие эр бус давхар давхар биетэй гэрийн эзэн, бүсгүй хань, үрсийн эцэг минь. та бүхэн минь өршөөгөөрэй, өөрийн эрхгүй л аавыгаа үгүйлэн явдгаа уудлаад гаргачихлаа. горьгүй нь ээ, сэмэрч уйлан хайлаад болхоо байлаа л даа би...
2014-04-11
zochin:
goyo helle neereel ail bolgon neg arhichintai baisan chin neereel odoo neg neg boo udgantai boljdee
2014-04-11
хүрэл:
хоовонд- чимээгүй болчихоор чинь бас муу юм бодогдож л байлаа оношоо сайн зөв тогтоолгоод эмчилгээ сайн хийлгээд гам сайн бариарай даа нуруу бөөр гэдэг жолоо мушигдаг хүнийг дагаж л явдаг ад шүү за тэр мэргэ төлөг гэдэгт би ч үнэн сүжиггүй хүн дэ алтан сав энэ тэр бол байхгүй ээ олныг дагаж л итгэсэн дүр эсгэж явдаг болохоос сэтгэлдээ л буурлуудаа хадгалж явах нь өлзийтэй биз одоо ч гэтээд айл бүрт л нэг архичинтай байсан чинь бөө лам хоёр бас нэмэгдсэн байна лээ хэцүү ч юмда
2014-04-11
иргэн:
тїц машины хэрэг байгаа юмуу баянхонгор аймгийн халамжын хэлтэс тїц-ээс авсан тодорхойлтыг хїчингїй заавал багын даргаас ав гээд ажил удаад байгаа юмдаа харин хаан банк болхоор тийм юм ярилгїй авчихдаг юм билээ тєрийн хийсэн ажлыг тєрийн байгууллага нь хїчингїй гэхээр юу гэж ойгох вэ
2014-04-11
chime:
bie sain uzuulj onoshoo togtoolgood zov emchluuleh
2014-04-11
burhan:
merge tologch gej humuusiig munhruulj, ailgaj mungu salgasan humuus bh yum aa. burhan huniig tamd tarchilgah gej buteegeegui yum shdee.
2014-04-11