Суралцагчдын тэтгэлгийг энэ сараас олгоно
2014-04-12

Энэ долоо хоногт Засгийн газрын “11 11 төв”-д 1200 гаруй иргэн хандсаны 757 нь санал хүсэлтээ хэлсэн бол 210 гомдол, 86 шүүмжлэл, 54 өргөдөл, 15 талархал ирүүлжээ Тухайлбал, Солонгост гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн хүмүүсээс компьютерээр шалгалт авна гэсэн ч ямар нэг зааварчилгаа өгөөгүй.

,

Шалгалтын талаар мэдээлэл өгнө үү гэж 20 хүний төлөөлөл “11 11 төв”-д ханджээ. “БНСУ 15 орноос ажиллах хүч авдаг бөгөөд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтаа компьютерт суурилсан тестийн хэлбэрээр явуулдаг болсон. Энэ жилээс эхлэн манай улсын ажиллах хүчнээс энэ хэлбэрээр шалгалт авахаа мэдэгдсэн. Компьютерийн шалгалт нь шударга, цаасан шалгалтаас агуулгын ялгаагүй. Шалгалтын талаарх мэдээллийг ces.gov.mn, monkor.net сайтуудаас авна уу” гэж Хөдөлмөрийн яамнаас хариулсан байна.

 

Орон сууцны татварын буцаалтын мөнгө 4 дүгээр сарын эхний 7 хоногоос олгогдож эхэлсэн, Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад хамрагдсан суралцагчдын тэтгэлгийг энэ сараас эхлэн олгоно, Хавдар судлалын эмнэлэгт туяа эмчилгээний шинэ аппаратыг 2-р улиралд суурилуулна гэж иргэдийн асуултын мөрөөр холбогдох байгууллагуудаас хариулжээ.

 

Өрх толгойлсон эцэг эхчүүдэд төрөөс олгодог тусламжийн талаар лавласан иргэнд энэ чиглэлээр хоёр төрлийн дэмжлэг байдаг талаар НХҮЕГ-аас мэдээлэл хүргэсэн байна. 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт сар бүр 115,000 төгрөгийн тэтгэвэр, 3-14 насны хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг жилд нэг удаа 200,000 төгрөгийн мөнгөн тусламж олгодог зэрэг мэдээллүүдийг өгсөн байна.

  Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
hvnnv:
aaan za oilogloo
2014-04-15
zochin:
ingej hudlaa harj uzsen boldog huuli batlahaa bolimoor yum. emegtei 45, eregtei 50 geheer turuuchiin huuhduud ni tu*a garna bizdee.esvel 40-uus deesh nasandaa ene olon huuhdiig gargaad gants biyere baij baigaad turuuleed bai gej baigaa yumuu. esvel ene tenemel arhichin urh tolgoilson gudmand huuhdee gargaj haychaad bichig barimtaar ni arhinii munguu avaad bai gej baigaa yumuu ene henii amidraltai uylduulj gargasan huuli ve
2014-04-13
hana:
hunii amidral yum chin ajillah huchinee ger buleer n gargaj baibal bi ulsiinhaa zasgiin gazaraar baharhah gesen yum. ene ajillah huchnees chin bolood ger bul salj huuhed onchirch baina. tor zasag mine ee
2014-04-12