Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй 14 байгууллага байна
2011-12-08

Өнөөдөр НХХЯ-наас мэдээлэл хийлээ. Гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт, гадаадад ажиллах хүч гаргах, хүүхэд үрчлүүлэх, гадаад иргэнтэй гэр бүл бологсод, хүн худалдаалах зэрэг асуудлаар эрх зүйн орчин, тогтолцооны талаар болон энэ чиглэлээр сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж буй асуудлууд мөн шинэчлэх зорилтын талаар мэдээлэл өгч байна. Хэвлэлийн хуралд НХХ-ийн сайд Т. Ганди, Дэд Сайд Д. Нямхүү, НХХ-ийн сайдын зөвлөх Г. Адъяа, Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга Ш. Мөнхцэрэн, Стратеги Төлөвлөлтийн Газрын орлогч дарга Б. Нямдаваа, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дарга Ч. Алтанхуяг, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газрын дэд дарга Ж. Эрдэнэбаатар, Хөдөлмөрийн Төв Биржийн дарга А. Зангад нар оролцлоо. Гадаад  шилжих хөдөлгөөний талаар хүргэхэд Хүн амын гадаад шилжих хөдөлгөөний нэг томоохон хэсгийг хөдөлмөр эрхлэх зорилгоор хилийн чанадад шилжин амьдрах асуудал эзэлдэг. Манай улсын иргэд“Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн дагуу гадаадад гэрээгээр хөдөлмөр эрхэлж байна. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон боловч тухайн хүлээн авагч улсад үргэлжлүүлэн ажиллаж амьдарч байгаа олон тооны иргэд байна.  Тухайлбал, БНСУ-д манай 32658 иргэн ажиллаж амьдарч байна. Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнгээс үзвэл  гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч байгаа нийт 107140 Монгол Улсын харьяат иргэд байна. Дээр дурьдсан хуулийн дагуу НХХЯ ажиллах хүч гадаадад гаргах бодлого зохицуулалтыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар 14 аж ахуйн нэгж, байгууллага гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй ажиллаж манай улсаас албан ёсны гэрээгээр ажиллах хүч гаргаж байна. Энэ зохицуулалтын хүрээнд дотоодын боловсон хүчинд мэргэжлийн ур чадвар олгох, тэднийг дадлагажуулах, мэргэшүүлэх зорилгоор БНСУ, Япон, БНЧУ-ын холбогдох байгууллагуудтай байгуулсан гэрээнүүдийг хэрэгжүүлж байна. Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдэд чиглэсэн бодлого, зохицуулалт: Гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн нийгмийн ба хөдөлмөрлөх баталгаа хангагдсан хэдий ч иргэд үйлдвэрлэлийн ба ахуйн осолд өртөж гэмтэж бэртэх, ажлаас халагдах, улмаар хууль бусаар гадаад улсад ажиллаж амьдрах явдал түгээмэл гарч байна. Түүнчлэн, хууль бусаар гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэд янз бүрийн зөрчилд холбогдох, хөдөлмөрийн мөлжлөгийн зэрэг эрсдэлд орох хандлага илэрч байна. Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам гадаад хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр дараахь бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүнд: 1/ Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах эрх зүйн орчныг боловсронгуй болгох; 2/ Хилийн чанадад гэрээгээр ажиллаж байгаа иргэдийнхээ хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, зуучлагч байгууллага, Элчин сайдын яамдын үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах, идэвхжүүлэх замаар хангах; 3/ Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдээ эх орондоо буцаж ирж, эзэмшсэн мэргэжил, ур чадвараар ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжих ; 4/ Хилийн чанадад хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар гадаад орнууд дахь Дипломат төлөөлөгчийн газар, ТББ-уудтай хамтран хамгаалах. Гурав. Сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ: 1/   Гадаадаас ажиллах хүч авч, гадаад руу ажиллах хүч илгээж байгаа өнөөгийн үйл ажиллагааны хүрээнд хуримтлуулсан туршлага, сургамжид тулгуурлан боловсронгуй болгох зорилт тавин, “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн шинэчилсэн найруулга болох Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Тухайлбал, төрийн болон холбогдох бусад байгууллагын чиг үүргүүд, гадаадад хөдөлмөр эрхлэхээр зуучлах үйлчилгээ, зохицуулалт сайжруулах, тэдний үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, түүнчлэн ажиллах хүч авч байгаа өнөөгийн зохицуулалтыг ажил олгогчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, тухайлбал дотоодоос хангах боломжгүй байгаа ажил мэргэжлийн хэрэгцээг аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгцээнд үндэслэн бодитойгоор тогтоох; ажлын байрны төлбөрийг тухайн ажил мэргэжлийн дотоод дахь олдоц, бэлтгэгдсэн байдал зэргээс хамааруулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан жил бүр уян хатан тогтоох зэрэг чиглэл баримталж байна. 2/  БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу манай иргэд хамгийн олноор ажиллаж байгаа тус улсад төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээний төв”–ийг Сөүл хотод байгуулснаар иргэддээ хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эмэгтэйчүүд, хүний эрхийн асуудлаар үйлчилгээ үзүүлэх,  мөн мэргэжлийн ур чадварын түр сургалтын үйлчилгээний хүртээмжийг бий болгох арга хэмжээг авлаа. Мөн хоёр орны Засгийн газрын хооронд 2007 онд байгуулсан “Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээрийн дагуу БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг Монгол Улсын тэтгэврийн даатгалд хамруулах, хэлэлцээр хийгдэхээс өмнө тус улсын тэтгэврийн даатгалд даатгуулж байсан иргэдийн төлсөн шимтгэлийн мөнгийг буцаан олгох зэрэг үйл ажиллагааг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын төлөөлөгчийн албаар дамжуулан хэрэгжүүлж байна. 3/ Иргэдийг харилцан хөдөлмөр эрхлүүлэх тухай ЗГ хоорондын хэлэлцээрийг ОХУ-тай, Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг БНЧУ, БНУУ-тай байгуулахаар тохиролцоонд хүрээд байна. 4/ Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдээ эх орондоо буцаж ирж, эзэмшсэн мэргэжил, ур чадвараар ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжих зорилгоор юуны түрүүнд тэднийг Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн, түүний дотор одоогоор хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд дэх сул чөлөөтэй ажлын байр, бизнес эрхлэх боломж зэрэг цогц мэдээлэл, үйлчилгээгээр хангах www.labornet.mn вэб хуудас ажиллуулж байна. 5/ Түүнчлэн, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, ЗГ-ын бодлого, үйл ажиллагааг таниулах, мэдээллээр газар дээр нь хангах арга хэмжээг АНУ, ХБНГУ, БНЧУ, Дани, БНСУ зэрэг орнуудад авч хэрэгжүүлэв. 6/   Европын Холбооны орнууд, тухайлбал БНЧУ, БНПУ, БНУУ, Швед, БНТУ, АНУ, БНСУ болон бусад улсуудад хууль бусаар ажиллаж амьдарч байгаа монгол иргэд, түүний дотор хөдөлмөрийн мөлжлөг зэрэг эрсдэлд өртөж болзошгүй байдалд байгаа иргэдээ эх орондоо тодорхой нөхцөл, бодлого, хууль эрх зүй болон эдийн засгийн дэмжлэгтэйгээр сайн дурын үндсэн дээр буцаах зорилготой Эргэн нийгэмшүүлэх хөтөлбөрийг өргөжүүлэх талаар Олон Улсын шилжих хөдөлгөөний байгууллагад хүсэлт тавьсныг тус байгууллдага дэмжиж байгаа илэрхийлсэн. Уг хөтөлбөр ихэвчлэн ТББ-уудаар санаачлагад   тулгуурлан хэрэгжүүлж байна. Тухайлбал, БНТУ-д хууль бусаар амьдарч байсан  150  иргэнийг “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын шугамаар оруулж эх оронд нь авчирч, хөдөлмөр эрхлэх орлогыг мөн олгуулжээ. Цаашдын арга хэмжээний талаарх санал: Гадаад шилжих хөдөлгөөнтэй холбогдсон дээрх нөхцөл байдал, тулгарч буй сорилтуудыг даван туулахад төрийн ба төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хамтын хүчин чармайлт чухал ач холбогдолтой байна. НХХЯ-аас санаачлан холбогдох төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран дараахь арга хэмжээнүүдийг улсын хэмжээнд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Бодлого,  хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр:   Хөдөлмөрийн гадаад шилжих хөдөлгөөний эрх зүйн орчныг боловсронгуй болгохдоо зуучлалын үйлчилгээг сайжруулах, зуучлагч байгууллагад тавих шаардлагыг өндөржүүлэхэд анхаарах;  Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдтэй холбогдсон бүртгэл мэдээллийг сайжруулах талаар төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;   Хөдөлмөрийн гадаад шилжих хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хоёр талын гэрээ хэлэлцээр байгуулж ажиллах, энэ чиглэлээрх олон улсын гэрээ, Конвенцийг судлах, тэдгээрт нийцсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх; Практик арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр:  НХХЯ-ны вэб хуудсанд тус яамнаас хөдөлмөрийн гадаад шилжих хөдөлгөөний чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,  хилийн чанадад байгаа иргэдийн өргөдөл, асуултад хариулт, мэдээлэл, зөвлөгөө  өгөх шууд харьцах булан ажиллуулах;  Хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэл, хууль бус зуучлал, үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудыг мэргэшүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах, тэдэнтэй нягт хамтран ажиллах;Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хилийн чанад дахь болон дотоодын ТББ-уудтай холбоо тогтоох,  зарим үйлчилгээг тэдгээр байгууллагаар гүйцэтгүүлэх;   Монголчууд олноор ажиллаж амьдарч байгаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газарт хөдөлмөрийн атташе ажиллуулах талаар ГХЯ-тай хамтран ажиллах; Хөдөлмөрийн мөлжлөгийн эрсдэлд өртөж болзошгүй иргэдээ эх орондоо сайн дурын үндсэн дээр буцаан авчрах хөтөлбөрүүдийг өргөжүүлэх чиглэлээр Олон Улсын шилжих хөдөлгөөний Байгууллагатай хамтран ажиллах;  Монголчууд олноор ажиллаж амьдарч байгаа БНСУ-д  байгуулсан “Нэг цэгийн үйлчилгээ”-ний үйл ажиллагааг эрчимжүүлэх;  Хилийн чанадад ажиллаж байгаа иргэдийнхээ нөхцөл байдалтай газар дээр нь танилцах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.
Shuud.mn
Сонин хачин
Tsogtbayar Sukhbaatar:
14-н АА-н нэрсийг хармаар байна
2023-06-13
зочин:
энэ 15 байгууллагын мэдээлэл байна уу
2015-08-05
alim chin duusaagui uy hugshuun ;) udaan l zarj baina daa
2011-12-21