Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтооно
2014-04-14

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/271 дугаар захирамж гаргажээ.  Захирамжийн дагуу Хотын захиргааны шинэ цогцолбор барихтай холбогдуулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханын материал” хувьцаат компанийн 9.2 га газрын үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн хөрөнгийн үнэлгээг хийж, одоогийн зах зээлийн үнийг тогтоох ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон байна.
Үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн хөрөнгийн үнэлгээг хийх, одоогийн зах зээлийн үнийг тогтоох ажилд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвийн төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгажээ.
,
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochind:
ataarhuu teneg, chamaar zaalgah hyn end baihgyi, chi avahgyi l bhgyi yu
2014-04-15
zochin:
та хөөсөрч галзуурсан байрыг маш бага хүүтэй авлаа гэж баярлаж байгаа бол одоо наад сэрүүн зүүднээсээ сэр....наад 8% зээл чинь 30~40% болчихоод байна!!! яг үнэндээ байр авч байгаа хүн 10-хан хувь л байгаа, бусад нь бүгд бие биендээ зарсан болж банкнаас авсан их хэмжээний зээлийн хүүгээр нь амьдарч байна. статистик, монгол банкнаас гаргаж байгаа инфляцийн тооцоо бүгд худлаа, юмны үнэ 20~ 60 хувь өссөн болохоор зөвхөн энэ 2 сарын дүнгээр инфляци жилийн 15~20 %, ипотекийн 8 % зээл автоматаар 12~20 % болохоор байна. энэ бүх балайрал байрны үнийн хөөс одоо л нэг юм хагарч эхэлж байна.учир энэ хавраас ашиглалтанд орж байгаа байрууд эхнээсээ м2 нь 1сая 280.000-р зарагдахаар болж байна. ийм үнээр бариаад, зараад ч ашигтай байж чадаж байна. анархистуудын хоолыг бүх насаараа бэлдэж, тэдний улс төрийн дарамтанд орох гээгүй бол дэлхийн хамгийн бохир, чанаргүй, м2 нь дутуу, м2 нь 1сая 280.000-с дээш үнэтэй хөөсөрч галзуурсан байрыг бүү ав, бүү захиал, бүү түрээслэ.
2014-04-14