Тавантолгойн асуудлаар мэдээлэл сонсоно
2014-04-15

Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана. Тодруулбал, Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд хуралдаж, Шилэн дансны тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх, Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, татварыг төгрөгөөр ногдуулах, хэлэлцэх эсэх/ асуудлыш хэлэлцэнэ.

 

Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Шүүхийн багц хуулийн хүрээнд шүүхэд хэрэг хувиарлах тухай, анхны хэлэлцүүлэг, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/ зэрэг асуудлаар хуралдана.

 

Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нараас 2014.3.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, Агаарын бохирдлын талаар, хэлэлцэх эсэх тухай хэлэлцэнэ. Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний орд газар дахь нүүрс олборлолт, борлуулалтын талаар мэдээллийг сонсоно.

  Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин