М-Си-Эс Групп 208 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлжээ
2014-04-16

М-Си-Эс Групп 2013 онд 208 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлж, улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Тус групп сүүлийн гурван жил дараалан 200 тэрбумаас дээш төгрөгийн татвар, шимтгэл төлж, сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 900 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт хуримтлуулсан байна. Ингэснээр М-Си-Эс Группын сүүлийн таван жилд төлсөн татвар, шимтгэлийн дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн 44 мянган багшийн 5.5 жилийн цалинг олгох, эсвэл бага сургууль, цэцэрлэгийн 400 цогцолбор барих хэмжээний хуримтлалыг улсын төсөвт бүрдүүлж өгчээ.

6

Өдгөө 7700 гаруй үндсэн ажилтантай М-Си-Эс Групп нийгмийн сайн сайхны төлөө жил тутам дундажаар 80-90 орчим үйлсийг хэрэгжүүлж иржээ. 2013 онд нийгмийн чиглэлээр хэрэгжүүлсэн 90 үйлсийг ангилж үзвэл, хүүхэд, залуучуудын хөгжилд 32 хувь, соёл, урлаг, спортыг хөгжүүлэхэд 28 хувь, боловсролын хөгжилд 14 хувь, нийгмийн хөгжилд 10 хувь, үндэсний өв соёлоо хамгаалахад 8 хувь, эрүүл мэндийн хөгжилд 8 хувь тус тус ногдож байна. Үүний зэрэгцээ орчин үеийн оношилгоо эмчилгээний Интермед эмнэлэг, 1100 хүүхэд суралцах Орчлон Кембриж-2 цогцолбор сургууль, өмнөд бүсийг төвийн эрчим хүчний системд холбосон 390 гаруй километр үргэлжлэх цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төсөл зэрэг нийгмийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлжээ.

6

Shuud.mn
Сонин хачин