“Монгол ур чадвар 2014” тэмцээн эхэллээ
2014-04-21

“Монгол ур чадвар 2014” тэмцээний эхний шат өнөөдөр эхэлж байна. Энэ удаад хөдөө орон нутаг, нийслэлийн нийт 30 гаруй мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид барилгын өрлөг, плита наах, гагнуур, цахилгаан, мужаан, тогооч, токарь зэрэг мэргэжлээр өрсөлдөж байгаа аж.  Нийт долоон мэргэжлээр өрсөлдөж байгаа тус тэмцээнд улсын хэмжээний 78 сургуулийн мэргэжлээс хамааран 30 гаруй сургалтын байгууллага оролцож байна. Тус тэмцээнийг зохион байгуулснаар МБСБ-уудын сургалтын агуулагыг шинэчлэх сургалтын орчныг хэрхэн сайжруулах,  мэргэжилтэй ажилтны үнэлэмжийг өсгөх чиглэлээр Хөдөлмөрийн Яамнаас зохион байгуулж байгаа ажлын нэг нь дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэх, Монгол хүн мэргэжлээрээ дэлхийд өрсөлдөх бололцоог бий болгож байна.

6

Монгол ур чадвар 2014 тэмцээний хоёрдугаар шатны тэмцээн тавдугаар сараас эхлэн зохион байгуулагдана. Тэмцээний  үеэр  МБСБХЗГ-ын мэргэжилтэн Р.Дүүрэнбаяраас тодрууллаа.

6

-Тэмцээн ямар үе шаттайгаар явагдах вэ?

- Монгол ур чадвар мэргэжлийн тэмцээн хоёр үе шаттайгаар өнөөдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна. Эхний шат энэ долоо хоногт зохиогдож долоон мэргэжлээр 78 сургуулийн хүрээнд болж байгаа. Дараагийн үе шат тавдугаар сарын нэгнээс зохиогдож долоон мэргэжлийн эхний таван байр эзэлсэн хүүхдүүдийн цааш өрсөлдөх болно. Харин хоёрдугаар шатнаас өөрийн мэргэжилээр шалгарсан хүүхдүүд 2015 онд Бразилд болох Дэлхийн ур чавдарын тэмцээнд оролцоно. Энэ нь хамгийн сайн мэргэжилтнийг шалгаруулах учир долоо биш сайн гэсэн нэгээс хоёр ч мэргэжил байж болно.

6

Тэмцээний гол зорилго бол монгол ажилтанг дэлхийн тавцанд таниулах, тэдэнтэй хамт өрсөлдүүлэх юм. Бид зөвхөн монголдоо ажлын захиалга авах биш гадны орноос ч монголын чадварлаг ажилчидыг захиалах боломжийг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна.  Өнөөдрийн зохиогдож байгаа ажил маань нэг талаасаа тэмцээн уралдаан боловч нөгөө талаасаа монгол хүн мэргэжлээрээ дэлхийд өрсөлдөх бололцоог нээж өгч байгааг харах хэрэгтэй. Энэ тэмцээн өөрөө олон улсын стандарт, сургалт, агуулгаар явагдаж байгаа.  Өмнө  нь олон улсад монгол мэргэжилтэн өрсөлдөж байгаагүй. Зөвхөн үсчин, тогооч гэсэн хоёр төрлөөр л уралдаанд оролцдог байсан. Харин одоо Job.com сайт дээр монгол ажилчидын нэр тавигдах тэр бодлогыг баримталж ажиллаж байна. Мэргэжлийн ажилтан болох хүсэлтэй тоо өмнөх жилээс нэмэгдэж байгаа юу? Залуус маань их сургууль төгсөхөөс илүүтэй мэргэжилтэй мэргэшсэн ажилтан байхыг илүүд үзэх болсон юм шиг санагдаж болсон. Өмнөх жилийн элсэгчдээс энэ жилийн элсэгчид 1.7 хувиар нэмэгдсэн. Энэ нь тухайн салбарын бодлого зөв байж, манайхыг зорих хүмүүс нэмэгдэж байгааг харуулж байгаа гэж бодож байна.

6

Өмнөх жилд уул уурхайн чиглэлээр суралцах хүмүүсийн тоо дийлэнх байсан. Энэ жилийн хувьд өөрчлөлт гарсан уу?

- Өнгөрсөн жил уул уурхайн чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүс их байдаг байлаа. Харин энэ жил  хөнгөн үйлдвэр, барилгын чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Залуучууд маань хүн болгон дарга байх хэрэггүй, өөр өөрийн мэргэжлээр сайн ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгож эхэлсэн гэдэг нь тодхон харагдаж байгаа юм. Манайхыг төгссөн мэргэжилтэй ажилтан нар доод тал нь 850.000 төгрөгийн цалинтай ажиллаж байна. Тиймээс бид сэтгэл хангалуун байж ажилгүй иргэдийн тоо буурч байгаад итгэлтэй байгаа. “Монгол ур чадвар 2014” тэмцээн энэ сарын 30 хүртэл явагдана.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин