Чөлөөтийнхөн Астанагийн дэвжээнд хүч үзнэ
2014-04-23

Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Казакстан улсын нийслэл Астана хотноо маргааш эхэлнэ. Уг тэмцээн 2700 үзэгчийн суудалтай “Даулет” спорт цогцолборт гурван дэвжээнд явагдах юм байна.

Маргааш эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг, 65 кг, 86 кг, 125 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 58 кг-ын жингүүдийн барилдаан болж, аваргуудаа тодруулна. Манай улсаас 57 кг-д ОУХМ Д.Цогтбаатар,  65 кг-д Б.Батмагнай, 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн, 125 кг-д ОУХМ Н.Золбоо нар хүч үзнэ. Харин эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Б.Шоовдор зодоглох юм.

Мөн эрэгтэйчүүдийн 61 кг-д Н.Лхамгармаа, 70 кг-д ОУХМ Б.Батзориг, 74 кг-д ОУХМ П.Өнөрбат, 96 кг-ын жингийн ангилалд ОУХМ Д.Хүдэрбулга нар зодоглоно. Тус багийг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Х.Бат-Эрдэнэ ахалж буй бол эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц. Цогтбаяр,МУГТ О.Пүрэвбаатар нар дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа юм.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 53 кг-д ОУХМ Э.Даваачимэг, 55 кг-д ОУХМ П.Орхон  60 кг-ийн жинд ОУХМ С.Цэрэнчимэд, 63 кг-д ОУХМ  Б.Нямгэрэл, 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, 75 кг-д  Г.Уртнасан нар барилдана. Эмэгтэйчүүдийн багийг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Т.Суренбек ахалж, эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, Гавьяат дасгалжуулагч Д.Батням, Т.Энхтуяа нар дасгалжуулж байна.

Энэхүү тэмцээнд шүүгчээр олон улсын шүүгч Х.Ганболд оролцож байгаа юм. Тэмцээн энэ сарын 27-ны ням гарагт өндөрлөнө.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
admin:
3 buh altiin tuluu barildahaar bolloo. 57 kg tsogtbaatar 125 kg zolboo emegtei 58kg shoovdor nar awargiin tuluu barildahaar bolloo.86 kg uitumen hurliin tuluu barildana
2014-04-23
mangart zoriulav:
tegwel chi uuruu ahlahgui yasan mal minde
2014-04-23
lllll:
neg muu hasagaar bagaa ahluulaad bhdaa yahav dee
2014-04-23