Ерөнхийлөгчийн эзгүйд
2014-04-23

Тэрбээр агуу удирдагч Ким биш ардчилсан орны ерөнхийлөгч тул ард түмэн нь түм наслатугай гэж уухайлаагүй ч хурдан эдгээд ирээсэй гэж чих тавин хүлээж байлаа. Улс төрийн хүрээнийхэн ч мөн адил аавыгаа ирж маргаан таслахыг хүлээсэн мэт өөр хоорондоо сөргөлцөөнтэй, нударга зангидаастай хаврын синдромоо хэрүүл талцлаар огшуулж суусан. Ерөнхийлөгчийн эзгүйд өөрийнх нь санаачилсан ухаалаг төрд шилжих ажил урагш муутайхан байгаа гэж хэвлэлээр шүүмжилж байгаа нь ч үнэн. Ямар ч байсан Монгол гэдэг айлд мөнгө орж ирэхээ больж эдийн засаг нь сөхөрсөн болохыг өсөлттэй байгаа гэж гүрийгээд байсан төр засгийнхан ил цагаан зөвшөөрцгөөлөө.

5

Улс төрийн хүрээнд тэр дундаа Ерөнхийлөгчийн онцгой анхааралд хамаарах хуулийн салбарынхан өөр хоорондоо гомдол тунирхалтай хэрүүл уруултай байлаа. Хууль зүйн сайдыгаа хусаж, хуулийн тогтолцоогоо хуучнаар нь авч үлдье гэсэн хэсэг бүлэг ч бий болсон ба ил цагаан үүнийгээ илэрхийлэх өнгө аястай. Иргэдэд чирэгдэлтэй тэгш бус ялгавартай үйлчилдгээрээ дээгүүр жагсаж байгаа хуулийн салбарынхан ийн төлхөлцөөнтэй болж энэ салбарт эхэлсэн шинэчлэл гацаж байгаа нь Ерөнхийлөгчийн эзгүйд болсон тун таагүй зүйлийн нэг мөн.

5

Ерөнхийлөгчийн шууд хараанд байдаг АТГ-ыг ажил хийлгэдэггүй хадны мангаа болсон гэсэн гомдол засгийн тэргүүн болоод том улстөрчдийн амнаас ойр ойрхон унах болсон нь юуг хэлээд байгааг Ерөнхийлөгч тайлж унших хэрэгтэй болж байх шиг байна. Авилгачдыг намнах төдийгүй авилгыг бууруулах, хазаарлах зорилготой энэ байгууллага одоо яг ямар түвшинд хүрснийг Ерөнхийлөгч эргэн нэг цензурдэх болсон ч байж магадгүй. АТГ үнэхээр хэн нэгнийг тодорхой зорилгоор айлгадаг, улс төрийн байдлаар нь ялгавартай үзэж хэрэгт татдаг газар болоод байна уу, нэг бол энэ цаг хүртэлх хугацаанд авилгачидтай хийж байгаа болон өргөжүүлэн хийхээр төлөвлөж буй бодлого үйл ажиллагаа нь тодорхой хэсэг бүлэглэлийнхэнд таалагдахгүй болж ирсэн үү гэдгийг дүгнэн харж байр сууриа илэрхийлэх Ерөнхийлөгчийн үгийг олон нийт хүлээж байна. Хууль зүйн сайдыг унагаах операци болон АТГ-ын үйл ажиллагагаанд ихэс дээдэс илт тааламжгүй хандах болсон зэрэг үйл явц нэгэн зэрэг өрнөж байгаа нь анхаарахгүй өнгөрч болохгүй давхцал байх гэж бодогдоно.

5

Дараа нь давхар дээлний асуудал. Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан давхар дээлийг тайлах буюу Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь явсаар одоогийн Засгийн газрын орших эс оршихуйг шийдэх болчихоод байна. АН-ын нэр бүхий тодорхой гишүүд намын олонхынхоо саналыг сөрж кнопдсоноор хууль энэ оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжихээр дэмжигдээд байгаа. Ингэснээр давхар дээлтэн буюу гишүүн сайдуудыг халж Үндсэн хуулийн гажуудлаа засах гэсэн хуулийн үзэл санаа, зорилго нь бүдгэрч зөвхөн энэ Засгийн газрыг солих нь зөв буруу гэсэн нийгмийн талцаан хуваагдлыг бий болгох сөрөг тал ажиглагдаж эхлээд байна. Хэрвээ хуулийн төсөл энэ чигтээ явсаар чуулганаар одоо дэмжигдсэн байгаа найруулгаараа батлагдан гарвал Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн маргаан дэгдэж, зун намраа даасан засаглалын хямрал нүүрлэж үүнд нь жирийн иргэд чирэгдэж болохыг ч тооцон харах биз.

5

Үүнтэй зэрэгцээд Засгийн газрын одоогийн үйл ажиллагаанд олон нийт, сөрөг хүчнийхэн шүүмжлэлтэй хандаж алдаа дутаглыг нь бодитой шүүмжилж байгааг Ерөнхийлөгч тунгаан дүгнэж байгаа байх. ААН байгууллагуудын үйл ажиллагаа хумигдаж иргэд олноороо ажлаас халагдаж, санхүү эдийн засгийн хүндрэл бүхий л салбарт нөлөөлж эхэлсэн. Өнгөрсөн жилд өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг засгаас одоог хүртэл аваагүй, мөн тендэрээр ажил аваад валютын ханшийн хөөрөгдлөөс болоод дандаа алдагдалтай ажилласан дүнтэй бүтээн байгуулагчид бий боллоо. ААН-үүд олноороо ашиггүй ажиллахаар улсад татвараар төвлөрөх орлого нь тасалдаж, орлого тасалдахаар бүтээн байгуулалтын ажил ч цаашид тасалдахаар болоод байгаа зэрэг шүүмжлэлүүд үнэндээ бодит байдал мөн юм.

6

Ерөнхийлөгч сонгуульд ялж дахин бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд үндсэндээ нэг жил тойрох дөхөж байна. Энэ хугацааанд улс орныг хамраад байгаа хямрал уруудлын үндсийн үндэс болсон данхар том төр, түүнийг атгагч улс төрийн намуудаар дамжсан авилгыг шахах, Үндсэн хуулийн гажуудлыг засах, иргэддээ ойр менежменттэй ухаалаг төрийг бий болгох зэрэг цөхөрсөн олонд итгэл төрүүлсэн санал санаачилгуудыг гаргасан. Харин одоо дэвшүүлсэн саналууд нь энэ төрд суурьшиж хуулиар засагладаг төртэй болох хүлээлт нийгэмд үүсээд байна. Мөн АН-ын төр барьсан өнгөрсөн хоёр жилийн ажилд болоод энэ цагийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч бурууд нүд хурц байх цаг нь болсон гэж ард түмэн Ерөнхийлөгчөө хүлээсэн.

5

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
b bulgan:
ene nohor utsiig mongoor halal gaa hill geed irj bna daa
2014-04-24
b bulgan:
ene nohor utsiig mongoor halal gaa hill geed irj bna daa
2014-04-24
тийм ээ:
засгийш унагаад хэрэггүй биз дээ
2014-04-23
мөнх :
одоо төрийн албаны хүмүүсийг атг-т шалгуулна шүү гэхэд л үнэхээр айдаг болж ерөнхийлөгчөө, та яамдуудаас, болж өгдөг бол тэнд ажиллаж байгаа болон ажиллаж байгаад гарсан хүмүүсийн тоог гаргаад, тэгээд саналыг нь нэг сонсоод үзвэл, танд шинэ мэдээлэл, үйл явцын өрнөл, үр дүн, хор хөнөөлийг сайн хэлж өгнө дөө. танд үнэхээр сайн мэдээлэл байхгүй байна, байдаг байсан бол атг -аар ийн хэн нэг дарга хүнийг айлгахгүй шүү дээ. ер нь яагаад энэ засаг иргэдийг айлгаад байна, дандаа л цагдан хорино, шалгана, барьж хорино энэ бүх асуудал чинь өөрөө хөрөнгө оруулах нөхцөлгүй болсон гэсэн дохиог олон улсад өгөөд байна. нэг ноцтой зүйл нь гудманд байсан нөхөд төрийн албыг үймүүлдэг боллоо. төрийн албан бол монгол төрийн хар хайрцагны бодлогыг авч явдаг газар байтал, одоо зах дээр энэ асуудал гарлаа. энэ нь үндэсний аюултай байдалд хүргэв. та дүгнэлт хийнэ үү.
2014-04-23
gvvn ni :
ax irj ajil torloo xiix boloogvi yum uu ix udaj bna da
2014-04-23
hnnnn:
yaagaad ezguireed bndaa eeebee mine
2014-04-23
heheheh:
haachaav ene nuhur
2014-04-23
монгол:
ерөнхийлөгч нь хүртэл монгол эмч нараа голох гэж
2014-04-23
19001973:
жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу. хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол... авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай. мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад дотоод нислэгийн хуваарь, ачаа тээврийн нүүлгэлт, такси дуудлага зэргийг лавлах боломжтой.
2014-04-23
ard ard:
ард түмэн утаа, тоос шороонд хордож үхэн, үнийн өсөлтөнд дарлуулж хүнд хэцүү байхад америкийн санал луйварддаг машинаар ерөнхийлөгч болсон дебилдорж ард түмнээс луйвардсан мөнгөөр арлын японд токио их сургуулийн эмнэлэгт бие сувилуулж тансаглан хэвтэж байгаад ирлээ. хамгийн багаар бодоход японд эмнэлэгт 1 хоног хэвтэж эмчлүүлэхэд 20.000-с 40.000 иен буюу 350.000-с 700.000 (700.000 x 38 хоног =26.600.000 төргөг ) төгрөг байдаг. нурууны хагалгаа нь дотроо ямар төрлөөсөө шалтгаалаад үнэ нь янз бүр байдаг ба хамгийн багадаа 50 сая төгрөг байдаг. дебилдоржийн хийлгэсэн хагалгаа хүнддээ орох ба хамгийн багаар бодоход 150 сая төгрөг орчим байдаг. монгол улс орныг эрүүл саруул биетэй, улс орны төлөө амь бие зольж чадах хүн удирдах ёстой болохоос биш улсын мөнгөөр гадаад тэнүүчлэгч, өвчтэй амьтан улс орныг удирдах ёсгүй болно.
2014-04-23
сонгогч :
тиймшүү,яү үнэн
2014-04-23
зочин:
одоо л хэн болохоо үзүүлэх цаг ирлээ дээ.насаараа зүтгэсэн ардчилал чинь энэзгын үед мөхөх шахуу юм болчихлоо
2014-04-23
ууртай хүн:
улс орны өнөөгийн нөхцөл байдалд ерөнхийлөгч ч гэсэн хариуцлага үүрэх ёстой. нэг намынх гэж толгойг нь илсээр алтантуяа нар чинь улс орныг баллаж дууслаа
2014-04-23
zocin:
temyyjing muulah yah be,golni huucinii uldegdlyyd carailj dandaa hynd\yalangya zaluust halgaatai zyryyd hugczuuliig tolgoigiini szineczleh heregtei.eswel tegeed huucin sistem czini hocrogdson,uursdee tanar bas hocrogdson iim umaa umeerdeg uls bodoh heregteiszdee,ugaasaa tanar iin azil uragszlahgyi baigaa czini huucinaa sanasan teneg zyryydiin l azil jbahgyi baigaa,bi temuujing tanihgyi,gehdee zaluu hynd byy saad bolcgoo,zawharsan sistem czini bolohgyil baigaa ,yagaad demjeed jbz bolohgyi baina
2014-04-23
......:
унэхээр ичгуургуй хар тамхи архидалт мурийтай тоглоом *далттай холбогдсон тэмуужинг юунд нь хамгаалаад байгаа юм бэ. баярхуу гуай.
2014-04-23