Рио де-Жанейрод цагдааг эсэргүүцсэн жагсаал болов
2014-04-23

Бразилийн Рио де-Жанейро хотын Павао-Паваозинхо дүүрэгт цагдаа болон иргэдийн хооронд мөргөлдөөн болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус хотын хэсэг цагдаа 26 настай бүжигчин Дуглас Рафаел да Сильва гэх залууг хар тамхины бүлэглэлийн гишүүн хэмээн үзэж, зодсон хэргээс үүдэж ийнхүү эсэргүүцлийн жагсаал болжээ.

1

Жагсаалд оролцож буй иргэд цагдаагийн газар руу дайрч, автомашинуудыг галдан шатааж, үймээн дэгдээсэн аж. Үймээний улмаас нэг хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтсэн аж. Гэрчүүдийн яриагаар үймээний үеэр хаа сайгүй буун дуу гарч, автомашинууд шатаж байсан гэнэ. Цагдаагийн газраас бүжигчин залуугийн хэргийг мөрдөж байгаа гэжээ.

Рио де-Жанейро хотын цагдаагийн газраас ирэх зургадугаар сард зохиогдох хөлбөмбөгийн аварга шалгаруулах “World cup” тэмцээнээс урьтаж, хар тамхины зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг цэвэрлэх ажиллаагаа явуулж эхэлсэн аж. “World cup” тэмцээн ирэх зургадугаар сарын 12-нд Сан Паолод эхэлж, бүтэн сарын дараа ирэх долдугаар сарын 13-нд Рио де-Жанейрогийн Маракана цэнгэлдэхэд хаалтын ажиллагаагаа хийх юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
19001973:
жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу. хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол... авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай. мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад дотоод нислэгийн хуваарь, ачаа тээврийн нүүлгэлт, такси дуудлага зэргийг лавлах боломжтой.
2014-04-23