Хятад Хойд Солонгост хүнсний тусламж үзүүлэв
2014-04-27

БНХАУ-ын Засгийн газар Хойд Солонгос улсад хүнсний тусламж илгээсэн тухай “yonhapnews.co.kr” мэдээллээ. Хойд Солонгосын төрийн мэдлийн “www.kcna.co.jp” агентлагаас “Хятад улсаас буцалтгүй тусламжаар 23.636 тонн гурил, 1.241 тонн цагаан будаа, 1.192 тонн улаан буудай, 1.100 тонн элсэн чихэр, 1.561 тонн төмс өчигдөр хүлээн авлаа” гэж мэдээлжээ. Хятад улс 3-4 сард нэг удаа Хойд Солонгост мөнгөн болон эд материал, хүнсний тусламж илгээдэг юм. Энэ удаагийн буцалтгүй тусламжаар хүнсний бүтээгдэхүүн илгээжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд Хятад улс Хойд Солонгост 250 сая ам.долларын мөнгөн тусламж болон 1.5 сая ширхэг сурагчдын дүрэмт хувцас илгээж байсан юм.

1

НҮБ-ын Хойд Солонгосын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Андрей Голдстеэйн Хятадаас илгээж буй хүнсний тусламжийн цувааг ахлаж явсан байна. Тэрбээр хүнсний тусламжийг тус улсын Намхэн хилийн орчимд буулгасны дараа Хөдөлмөрийн намын гишүүдтэй уулзахаар хилийн дээс алхсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

АНУ-ын мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар, Хятад улсын Засгийн газраас илгээсэн энэхүү тусламж Хойд Солонгосын 24 сая хүн амийг хоёр өдөр л гэдэс цатгалан байлгах гэнэ. 2013 оны судалгаагаар Хойдын 2.4 сая иргэн өлсгөлөнд нэрвэгдэж, өдөр 90 гаруй хүүхэд хүнс тэжээлийн дутагдлаар хорвоог орхидог гэв.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hahahahah:
hujaa gvilgeegvi baaas aa bas gvilgeegvi tasarhai daavuugaa shahaj buyan nvgeliig vildej bgaa yum bn daaa . emee uvoogiinhooo bulsh uhaj guyaar ni shul hiij uuj bgaaa ard tvmeniiig hiimiin horoor bordson nogooo hvns idvvleh ni deer yum daaaaa
2014-04-27
зочин:
ганболорсвитэмоушний дуучин,жүжигчин тамир нарын поорцоор бол ч 200 өдөр байхоо..кх..кх..
2014-04-27
зочин:
ану иргэний иддэг поорцоор бол 2 өдөр юм байна.манайхны поорцоор бол 20 өдөх байхоо
2014-04-27
б.дэлгэрцэцэг:
ягаад манай монгол улс юм илгээж болохгүй гэж вэ?
2014-04-27