“Архигүй Дундговь” аян өрнүүлжээ
2014-04-29

Монголын Залуучуудын Холбооноос орон нутаг дах залуучуудын холбооны үйл ажиллагааг сэргээж, залуусаа идэвхижүүлснээр өөрийн нутаг орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад залуучуудыг татан оролцуулж, ажилтай орлоготой болгох, эерэг талын олон уриалгуудыг гаргаж, хэрэгжүүлэх ажлуудыг хийж буй.

ы

Одоогоор Ховд аймгийн Булган, Мөст сумдад “Архи тамхигүй залуучууд уулзалт, хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж тус сумдын залуучуудын холбооны үйл ажиллагаа, бүтцийг шинэчилж, үйл ажиллагааг нь тогворжуулсан байна. Мөн аймгийнхаа төв номын сантай хамтран “Шилдэг онигоо 2014” тэнцээнийг зохион байгуулжээ.

ы

Орхон аймагт “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Залуучуудын холбоо "Эрдэнэтийн дугуйчид" клуб байгуулж Эрдэнэтийн залуучууд спирт биш спортод нэгдсэн байна.

ы

Хөвсгөл аймаг өнгөрсөн амралтын өдөр аймаг сумын цолтой залуу бөхчүүдийн барилдааныг зохион байгуулсан аж.

ы

Говьсүмбэр аймаг “Боловсролын салбарт миний, бидний оруулах хувь нэмэр” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, сургууль тус бүрдээ салбар зөвлөл байгуулж, залуу багш нарын "Ирээдүй миний мөрөөдлөөс эхэлдэг" сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.

ы

Тэгвэл Дундговь аймгийн Залуучуудын Холбоо сумдаараа тойрч “Архигүй Дундговь” аяныг өрнүүлэхийн зэрэгцээ, зарим нэг суманд залуучуудын холбоог нь байгуулж байгаа аж. Орон нутгийн салбар холбоодын үйл ажиллагааг тогтворжуулан цаашдаа залуучуудаа идэвхижүүлэх олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

ы

Э.Насан

Shuud.mn
Сонин хачин
dg-n zaluuchuudiin holboond:
soliorol soliorol oor yu gehev
2014-04-30
onigoo:
onigootood baigaaraa
2014-04-29