Такси № 74
2014-04-30

Ажил амьдрал “ОК” биз дээ манайхаан. Би гэдэг хүн биеэ эмчлүүлж сувилахуйн зэрэгцээ хааяа “оргож” гаран халтуураа хийж жирийн олны үг санал амьдарлын өнгийг буулгах ажлаа амжуулж л байна. Ингээд шинэ сониноосоо дуулгая, таалал орштугай...

5

1.Яах гэж төрсөн юм бэ бид

”Өөрийгөө багш гэж товч танилцуулсан хүүхэн“ хавар нээрээ олон ааштай шүү, яг хүн шиг”  гэж яриа өдлөө.

Энэ үед ФМ-ээр “ Яах гэж төрсөн юм бэ дээ “ гэх дахилттай нэг сонсоогүй дуу явлаа.

6

З- Энэ нээрээ нэг бодлын их тэнэг үгтэй, тэгсэн хэрнээ  бас их үнэн үгтэй дуу юм аа

Х- Юу нь тэнэг гэж ?

З- Одоо ийм яах гэж төрснөө ойлгохгүй яваа залуус  их болсон шт ээ хөө. Сургуульд орно. Ямар мэргэжил эзэмшиж, яах гэж байгаагаа ойлгохгүй сураад л байна. Төгсөөд яах гэж төгссөнөө мартаад ажилгүй гэртээ суугаад л байна. Аав, ээжээ мөлжөөд л архи уугаад л бааранд цагаа бүртгүүлээд л нээрээ “Яах гэж төрсөн юм бэ дээ” гэмээр. Ийм дуу зохиож байдаг хүмүүс ч гэсэн  яасан ч амархан мөнгө олдог юм

Х- Зохиолын дуунууд зарим нь хоорондоо ялгарахаа байлаа шүү

З- Яг солонгос драмууд шиг үү ккк, Энэ дуу зохиох чинь ёстой ашигтай бизнес юм биш үү. Балхжав чинь нэг дуу зохиохоороо 6 сая авдаг гэж байна шт. Наран 2 сая гэв үү. 200 мянга олдог нөхдүүд нь саяны энэ дуу шиг “ яах гэж төрөв өө “гэх маягийн юм зохиодог юм биш үү кккк... Манайх нээрээ бүх юм нь нэг л утгагүй бусдыг дуурайсан төөрөлдсөн болчихжээ...

5

2. Хүүхдийн зүрх өвдөөд

Шөнө 23 цаг өнгөрч байхад Баянхошууны хөтлөөр уруудаж явтал бага шиг хүү хөтөлсөн эмэгтэй гар өргөж “ Эх нялхас явья” гэлээ.

:

Х- За яагаав хөө, шинэ хүнтэй болоо юу ?

З- Өө манай нэг нярай өвдөөд хэвтчихэж

Х- Нялх юм өвдөх хэцүү дээ, яасан юм бол доо ?

З- Аан зүрх нь л болохгүй байгаа юм шиг байна. Гарах гэсээр байтал оройтчих юм.Хоол шөл хийсээр байгаад... Үдээс хойш 5 гээд л эмнэлэг дээр очсон юм байна. Тариа мариа хийгээд амьсгаа нь гайгүй боллоо л гэж ярьж байна шт

Х- Жоохон хүүхэд зүрх муу байдаг

З- Дэлссээр байгаад л гарсан хүн л дээ зүрх нь, анх гарахаасаа л зүрх нь дэлссэн. Аймаар юм аа одооны хүүхдүүд. Төрөхдөө л өвчтэй. Энэ утааных нь юм уу. Сарын өмнө гарсан юм. Нэлээн эмчилгээ хийлгээд. Дахиад хэвтээд 20-д хоног эмчилгээ хийлгээд гайгүй болоод гарсан юм. Өнөөдөр дахиад дэлсээд оволзоод амьсгаагаад эхэлсэн гэнэ

Х- Нэг эмчлүүлээд тогтчихвол гайгүй байх л даа

З- Зүрх нь дэлсээд цохилчих юм гэнэ. Сонин байгаа биз

Х- Том хүнээр бол хэм алдаад байгаа юм байна даа

З- Тийм үү, тийм л байх л даа. Яана, одоо эцэг эх нь ч ажил төрлөө хийж яадахгүй айгаад хараад сугаад байх юм ... Өнөөдөр чинь сар гараагүй юм уу, яасан ч харанхуй байх юм. Би бас энэ муу ачаараа хань хийгээд байгаа юм аа. Гараад ирсэн таг харанхуй.  Хоёулаа гарсан нь болж.

Х- Манай анагаахынхан  уул нь барагтай юмыг аргалдаг болсон доо. Оношлогоо ч сайн болсон гэсэн.

З- Тийн олны олонд буян байлгүй яахав. Сайхан болох л байлгүй... Энэ хувийн эмнэлгүүд нь яасан ч үнэтэй юм бээ... тэр Эх нялхсын урд талын эмнэлэг 35-100 мянга гэж байна шт, нэг хоног нь. Тэгээд нярай хүүхэд авахгүй гэж байна. Тэрний урд Баянгол гэж бас байна. Адилхан л үнэтэй юм. Нярай авахгүй гэх юм.  Пээ одоо тэгээд мөнгөгүй бол үхэх нь байна шт ээ.Бэрх цаг байна аа.

:

Ач хүүгээрээ хань хийсэн эмэгтэйг  Эх нялхсын хашаан  дотор эмнэлгийн байранд тулж зогсоод буулгалаа.

“Аль болохоор л ойртож бууя, Би ч одоо сандрахаараа алхаж  чадахаа ч байчих юм. Энэ нялхыг өвдлөө гэхээр чинь бүүр айчих юм аа” гэсээр буусан эмэгтэй бараг л гүйж ачаа хөтлөн булан тойрлоо...

:

3.Тагтааны бааснаас болж орон гэргүй болжээ

 РС тоглоод ядарсанаа гайхсаар 13-р хороолол хүргүүлсэн хоёр найз залуу нэгэн таагүй тохиолдлын талаар ярилаа. Хаврын хуурай цагт хаана хаанаа бодмоор санагдаад оруулж байна. Хоёр найзын нэгнийх нь гэр хөдөө байдаг бөгөөд саяхан гал алдаж,  гэр нь юу ч үгүй шатсан гэнэ.

:

Н- /найз /Танайх нээрээ  шатсан гэсэн үү ?

З- Тийн, гэр бол тэр дороо үнс болсон юм биш үү. Ээж ярих нь юу ч үлдээгүй юм шиг байна

Н- Эсгий гэр байл уу, тэгвэл ч дороо л доо, 5 минут л болоход дуусдаг гээ биз дээ. Юунаас болсийн ?

З- Юу яасан юм шиг билээ. Тагтааны баас маас яндан дээр нь наалдчихсан байгаад гал түлэхээр тэр нь халаад цогшоод тэгээд доошоо унаад. Тэгээд дээрээсээ пир гээд л шатчихсан гэсэн. Яах ийхийн зуургүй шатаад дууссан гэсэн. Ээж гутал ч үгүй таавчигтайгаа, Жааваа дүү миний нэг пүүзийг өмчсихсөн явсан тэрнээс өөр ямар ч гуталгүй ккк, аз болж салхигүй байсан. Салхитай байсан бол Санжийнх бас цуг шатахгүй юу. Тэднийх ойрхон хаяанд, гал яг орох гээд. Манай ард чинь бас жижиг цайны газар байсан амбаар байдаг. Тэр лүү орчих гээд сандаргасан гэсэн

Нөгөө Генагийн Батаа ах бий шт ээ. Тэр хашаандаа байж байсан чинь тэр хавиас нь утаа гараад байхаар нь байшингийнхаа дээр гараад харсан чинь манай гэр шатаж байсан гэсэн. Ээж, эмээ хоёр зах явчихсан, эзэнгүй. Тэгээд тэд нар хэдүүлээ нийлээд машин аваад давхиад очсон юм шиг билээ. Тэгээд яаж ч чадаагүй. Зурагтаа тэгээд бас бичиг баримтуудаа ганц хоёрхон юм аа авч амжсан гэсэн

Н- Одоо тэгээд тэд нар чинь хаанаа байгаа юм?

З- Хойд цайны амбаартаа, Жааваа авгайгийндаа байгаа.

Н- Ёооё нэг тагтааны бааснаас болж  гэр оронгүй болсон байна шт

З- Харин тийн  .....

:

5. Хулхи дуудлага

Нэг залуу 1-р хорооллоос тун яаруу гараа өргөлөө.

:

З- За ах Их наран тийшээ явна аа. Болж өгвөл хурдан л явна шүү

Х- Яасан яаруу ажил гараа юу ?

З- Аан манай нэг дүү хүү машин нь эвдрээд, ганцаараа зам дээр зогсож байна гээд

Х- Өө зайлуул, чи тэгээд засварчин юм уу ?

З- Үгүй ээ, зүгээр л туслах гээд, ядаж түрэлцэж өгье дөө

Х- Аан тэр хавиар ч засварын газар байгаа байх шүү

З- Яг шалгалт өгөх гээд байж байхад чинь байн байн залгаад зүгээр

Х- Юуны шалгалт ?

З- Ковш гээд том машин барьдаг сургалтад суугаад төгсөх гэж байгаа юм

Х- Тэр уул нь овоо мөнгө олдог тээвэр юм шиг билээ тэ?

З- Аан тийн, манай ах хүү нэг уул уурхайн компанитай, хөдөө ирж ковш барь гээд байгаа юм

Х- Чи тэгээд шалгалтаа хаячихаад гараад ирж байгаа юм уу ?

З- Өө яахав түр аргалаад байж байгаарай гээд л гараад ирлээ. Оччихоод буцахаас.

.

Бид хоёр шуурхай давхисаар Нарангийн өөд өгсдөг зам дээр залуугийн хэлсэн буудалд дээр иртэл зам дээр зогсож байгаа ямарч машин, хүн байсангүй. Манай залуу залгаж ирснээ хэлтэл нөгөө найз нь харалдаа гудамж руу эргээд ороод ир гэлээ. Гудамж руу орвол нэг цагаан өнгийн Акцент байх ба дотор нь хэдэн залуу сууж байгаа харагдлаа.

Манай залуу “аан энэ мөн байна. Юун олон гарууд вэ... би мөнгө аваад ирье та зогсож байгаарай ” гээд буулаа.

Төдөлгүй нэлээн ууртай эргэн ирж мөнгө өглөө. “өө гарууд чинь уучихаад худлаа машин бариулах гэж дуудсан байна шт , хулгай ч ёстой муухай хулхидууллаа даа” гэлээ. Нэгийгээ шалгалтыг нь таслуулан байж архинд  дууддаг хүнд гарууд бололтой...

.

5.Камер дутагдалтай байна

10-р хорооллоос хавтас сугавчилсан нэг эр 3 хүүхний хамт суусан нь бидний ойр мэдэх хорооны засаг дарга нар байж таарлаа. Тэд ямар нэг хурал зөвлөлгөөнд бөөнөөрөө суугаад бас бөөнөөрөө хаяа дэрлэн байх тул хороололд цуван бууцгаалаа.

.

З-  Хөөш маргааш юу байна. 1 цагаас нэг цуглах юм байна тэ орой юу билээ ?

Д-/дарга / орой бол бид нар очихгүй СӨХ-ийн дарга нар дангаараа гэсэн.

Д2- /утсаар ярьж байна/ ...хөөш манай 33-р байр бий ш тээ тэрний урд талд талбай дээр хулгай гараад болдоггүй ээ. Зарим айлууд нь одоо гомдол тавиад камер тавь гээд байна. Тэнд нь ядаж бассетктай /сайн ойлгогдсонгүй нэг под станц юм уу болов уу/ болохоор хүмүүс архидаад байдаг гэнэ. 59-р байранд нь нэг камер байсныг танайх руу шилжүүлчихсэн юм байна шт ээ.  Одоо 33-ийн урд нэг камер хэрэгтэй болчихоод байна л даа... тэнд баахан машин байдаг. Дээрээс нь хулгай их гараад байдаг. Өөр газраас авья гэхээр ямар ч боломж байхгүй. Танай дээр болохоор 4 камер байдаг юм байна. Өөр тийм олон камертай газар алга. Та нэг судалж үзэж байгаад нэгийг нь тэр 33-ийн урд талд тавимаар байна даа ...тийн.  Танай доор нэг гарааш байгаа шт... тэр хувь хүнийх үү?. Уг нь ААН-ийнх бол тэд нараас нь нэг камер гаргуулаад гарааш дээр нь байрлуулчихвал болох гээд байна л даа. Тэнд нийтийн эзэмшлийн нэг камер хэрэгтэй болчихоод байна л даа. Та нэг зохицуулж өгөөч, Маргааш дүүрэг дээр та нар сургалттай юм байна лээ штээ ...

З- Хаашаа юм танайд камер тавь гээд байгаа юм уу?

Д2- аан бид нараас нөгөө камерний тоо авалгүй хийчхсэн шт ээ. Тэгсэн зарим газар камер дутаад ядаргаатай юм.  СӨХ-ийн хоёр дарга манайх авна, танайх авахгүй гэж хоорондоо муудалцаад. Нөгөөдөх нь манайд хувиарласан юу гэж танайд өгөх юм гээд бараг барьцалдаж аваад ккк. Би одоо нэг камерний асуудал шийдэх гээд энэ СӨХ-ийн даргатай яриад байгаа байхгүй юу.

Д- Камер угаасаа дутуу хагас хийсэн шт. Ар өврөөс нь сайн харж болохоор хийх байсан юм. Байрны нэг л үзүүр талыг харж байна шт. Ар тал бүгдийг нь харах ёстой биз дээ. Одоо манай тэр цэцэрлэгийн тэрүүгээр аягүй их хулгай гарна. Өглөө машинаа түр тавиад хүүхдээ өгөх хооронд л юмыг нь авчихдаг.

Д2- Манай тэнд нэг цагдаад байсан гээд ахмад байнга орж ирнэ. Камер тавиач гээд.

Д- Иргэд бас бүх юмаа хүнд найдчихсаан. Өөрсдөө дохиолол энэ тэр тавиулах хэрэгтэй шт.

Д2- Эртээр нөгөө тамхины шалгалтаар яваад,  хэдэн дэлгүүр ТҮЦ эргээд. Заримынх нь тамхийг хураагаад. Тэгсэн иргэд нь өмөөрөөд ядарсан хүмүүсийн юмыг хураагаад яах нь вэ та нар гээд ккк бараг жагсах шахсан. Нөгөө хэд нь тэгсэн би гудамжинд гарах юм уу, өөр юу зарж мөнгө олох юм  гээд

Д-Та нар дангаараа явсан юм уу ?

Д2- Үгүй. цагдаатайгаа явсан. Тэд нар ч яахав одоо тэр гудамжинд явж зараад байгаа улсыг одоо яахын .

Х- Гудамжинд зогссож байгаад зарчихдаг юм уу?

Д2 –Тэгдэг юм билээ. Нөгөө амиа хорлогч нар биеэ битүү бөмбөгөөр ороочихсон байдаг шиг битүү биеэрээ тамхи ороочихсон явж байдаг юм билээ шт ккк...

Ингээд аманцар бас ажил хэрэгч хороон дарга эмэгтэйчүүд эхлээд бууж үлдсэн эрэгтэй дарга аркаар ороод буулаа.

Бид хоёр аркаар эргэхэд хүүхэд хөтөлсөн явган зорчигч явах замгүй өөдөөс алхах тул зогсож өнгөрөөх хэрэг гарав.

З- Энэ явган хүний замыг нээрээ яая даа. Ёстой хэлээ цуцтал хэлж ярьж байна даа. Шийддэггүй дээ

Х- Энэ чинь одоо яагаад ч ийм байж болохгүй биз дээ. Байнгын эрсдэлтэй

З- Харин тийн. Иргэд ч биднийг шийдэх юм шиг л хэлэх юм. Бид цааш нь хэлээд нэмэр алга даа ...

.

Энэ хүрээд  ээлжит тэмдэглэл өндөрлөж байна.Та бүхэндээ ажлын амжилт хүсье дээ.

Ирэх сард шинэ сонин ихтэй уулзацгаая даа .

.

Иргэний дуу хоологй нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх  

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hi hoovon bie sain bodno shuu gehdee niitlel garahgui bol bas yav iiv genee kkkk gehdee zav zaigaarai bichej bgaad chin bayarlalaa bie sain bodooroi
2014-05-05
зочин:
оюутнууд ч бас хэцүү юмдаа.кк..сураад л байдаг,төгсөөд ажилгүй.гэхдээ олигтойхон сураад төгсчихвөл ажил олддог л юм бналээшт..өөрсдөөс нь шалтгаалах юмдаа.миний таньдаг нэг хүн багшийн дээд төгссөн.одоо цэцэрлэгт асрагч хийгээд л явж бна.асрагч болох байсын бол сурч яана аа.
2014-05-04
хүрэл:
за хоовон залуу эмчилгээтэй байгаа гэх тээр харанхуй шөнө халтууранд гүйж байх нэг л бишээ. түрүүн ч хэлсэн энд ч бичсэн байна эрүүл мэнд шүү одоо ч яахав гялалзаж л байна урхаг үлдэх вий согтуугаар тээрийн хэрэгсэл барьж байгаа хүмүүсийн тоо буурахгүй банйа гээд байгаа энэ их буруу шүү тэр хэдэн залуу бас ч гэж ово л доо хэдийгээр нэгнээ жаахан холгосон ч гэсэн, улс төрийн шүүмж аяатунгаа цухуйлгаж, тэр ч яривал цуурхал болноо энд хэрэгүй ххххххх биеээ сайн эдгээгээрэй зуслан гарчихсан гялс ажлаар орж ирэхдээ энэ рүү л хамгийн эхэнд шагайж нэгжиж байгаа шүү
2014-05-01
beryl:
aяатунгаа энэ нийтлэлийн доор улс төр оруулахгүй шүүү.... хэхэ. улс төргүй ганц сайхан нийтлэл байгааан
2014-05-01
юм-үз:
нэг зүйлд санаагаа хэлэх гээд мартаж орхиод ахин орж ирлээ. тэр тээврийн хэрэгсэлтэй атал хөлчиүүрхсэн залуус, бас ч гэж "овоодоо" уугаагүй эрүүл саруул нэгнээр унаагаа бариулах гэж санадаг нь. гагц юу болоод байгаагаа үнэнээр нь хэлээд учраа ололцохгүй "шалгалтанд орох залууг" хэрэг явдлаас нь холдуулаад зогсохгүй уцаар дургүйцлийг нь хүргээд. хүний амь таслах ч юмуу, аль эсвэл эмгэг, тахир дутуу болгосноос хөлчүү атлаа унаагаа барих болчихоод буйчуул маань хэн нэгэн рүүгээ ута*ад эрүүл нэгнээр бариулаад орон гэртээ ирчихээд байвал өөрт ч өрөөл нэгэнийхээ амь насанд ч, эд хогшилд ч гэм зэмгүй юмдаа, тээ.
2014-04-30
юм-үз:
сайн байцгаана уу? өө, хоовон минь, чи чинь эмнэлэг домлоготоо л байсаар буй юмуу, тэгж оргож босож явж байж наад бие хаагаа сүйдэлчихэв. одоо эс ч хожмоо хор нь гараад биегүй болчихвийдээ. за тэгээд тувт эмнэлэгт байхаар хоол тэжээлээ яах билээ гэж нэг юм байнаа, бүхнийгээ л худалдаж авдаг хүмүүс л яалтай ч билээ, аргагүй эрхэнд ажлаа хийхээс өөр аргагүй л болнодоо. тэр камерын хувьд нээрээ л ар өвөргүй л эргэн тойрнорр харах дуран тавьчихвал ч болоод л явчинадаа. нөгөө урт гартууд нь яаж ийгээд дуранд харагдаж үзэгдэлгүйгээр хүний зүйлийг хумслах замаа олчихдог юм болвуу. "беседка"-ийн хувьд хэдүүлээ ганц 2 зүйлийг "мэдмэр болсноороо" нэгнийгээ тохуурхаад яахавдээ. маний мэдэхгүй юмс зүйл хорвоогоор нэг байна, мэдсэнгээ нэгэндээ элдэв долоон үг хэлгүй хэлээд өгүүлчихэд болдоггүй л юм байхдаа. зарим маань ч мэдэхгүйгээ мэдэхгүй мэдэхгүй яриад нэг л их үл эс мэдэмхий мэдэгчид. бүүр яршиг дараа бөөн төвөг ядаргаа. үгүй ээ, ингэхэд хоовон минь чи уншигчидтайгаа уулзана гэвүү яав, " хэрхэн яаж уулзах юм болдоо л" хэмээн санагдаад байгаа шүү. хол ойрын уншигчид нь ч, чи өөрөө ч нүүр нүүрээ харалцаад жаал хөөрөлдвөл сайхнаа. энэ саит руу зорчигч та 2-ын хөөрөлдөөнг сонсох гэж ордог гэж байгаан, хэхэхэ.
2014-04-30
аяатунгаа:
хоовон минь эмнэлэгээс гараагүй байгаам уу биеэ сайн бодоорой камрыг бол засаг дарга биш сөх-ынхөн өөрсдөө ярилцаад л шийдчих юм ш дээ уг нь тэгж л их хулгай зэлгий гараад юмаа алдаад байгаа бол нээрээ тамхины далд худалдаа бол ч цэцэглэж байнаа эрдэнчимэг авгайн буянаар бас дээр нь архи энэ төр хууль ярьсан хүндээ хатуу юм шиг байна жаахан улс төржихөд тэмүүжинг огцруулна л гээд байхын тэмүүжин шиг шинэчлэл хийж байгаа сайд байна уу энэ засагт за хоовооон амжилт биеэ бодоорой одоо цаг эрт болж байна янз янзын гарууд нь шөнөжин унтахгүй хотоор холхичихноо
2014-04-30
архичин оюутнууд:
өө чааваас беседка мэддэггүй жолооч юм байна. сүүдрэвч хө
2014-04-30
архичин оюутнууд:
өө чааваас беседка мэддэггүй жолооч юм байна. сүүдрэвч хө
2014-04-30
bbbb:
manai hoovon bol bas tsag zavaa zoriulaad ih zuv eldev hachirgui goyo yum bicheed bgaa. eniig ni tegeed uneleed shuud.mn iinhen mungu ugdug bizdee. hoovon mungu avdaguu adaggui bol avah heregtei sh dee bi bol taxi unshih gej l orj irj bna. yum hiij bgaa huniig uramshuulah heregtei neg bol dashvaanjil, ter huuhdiin nom 2 iin banneriig unegui tavij ugch bna uu tegvel hoovon ter baiguullaga uudaas medeej avch bgaa bh. bi ch gesen unshij bgaa uchraas tuluh bolomj gargaval tulmuur l bna.
2014-04-30
зочин:
бассетктай биш беседка байлгүй дээ. ярилцаж суудаг саравч юм л даа хэхэ
2014-04-30