Ж.Цогтсугар: Нөхөж барахгүй зүйл гэж энэ хорвоод байдаг юм байна
2014-05-07

Такси цувралын эзэн Хоовон хөх маань ойрын үед эмнэлгээр яваад байгааг уншигч та бүхэн мэдэж байгаа. Тэгэхдээ Хоовон маань уншигч та бүхнээ марталгүй сэм сэмхэн “оргож” халтуураа хийж, жирийн олны дуу хоолойг дамжуулах ажлаа амжуулаад л яваа билээ. Өнгөрөгч бямба гаригт 14 цагийн орчим Хоовон ах залгалаа. “Нараа миний дүү ах нь өнөөдөр нэг сонирхолтой, архи уудаг хүмүүсийг архинаас гаргадаг их сайхан хүнтэй уулзаж, халтуур хийхээр боллоо. Миний дүү хүрээд ирэх үү” гэв.

ый

Бидний уулзах газар Тасганы овооны баруун хойно байрлах “Залуус 21” клуб. Оюутан сурагчид, архигүй орчинд чөлөөт цагаа өнгөрөөх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй гэх тус клубыг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн. Нийслэл хотын төвийн бүс болох III, IV хорооллын эхэнд байрлах “Залуус-21” клубыг Шинэчлэлийн Засгийн газрын дэмжлэг, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр “Эрүүл идэвхтэй амьдралын клуб”-ын хамт олон байгуулсан хамгийн анхны архигүй клуб гэдгээр нь мэддэг байлаа.

й

Болзсон газраа иртэл Хоовон ахаас түрүүлээд оччихсон байсан тул хэнтэй уулзах ёстой гэдгээ түүнээс лавлав. “Цогтсугар гэдэг хүнтэй уулзая гээд уулзаж бай. Би очиж явна” гэлээ. Хэлсэн нэрийг нь марталгүй цээжлээд “Залуус 21” клубт орлоо. Дотогш нийтийн бүжгийн зөөлөн аялгуу сонсогдсон хаалгаар орвол том зааланд 20 гаруй хүн сууж байх аж. Хаалганы дэргэд байх үйлчлэгчээс “Цогтсугар гэдэг хүнтэй уулзах гэсэн юм” гэвэл “хоёр давхарт гараад уулз” гэлээ. За ямар ч байсан энд ажилладаг хүн юм байна гэж бодсоор дээш гарав. Намуухан дуутай, ухаалаг харцтай, нүдэнд дулаахан ах байв. Уулзаад хаанаас яваа гэдгээ танилцуулж, хамтдаа ямар ажил хийх талаар багахан мэдээлэл солилцох зуур Хоовон ах “гадаа ирчихлээ” гэсэн тул гарцгаалаа.

й

Хоовон ах зочноо тосон уулзаад “Цогтсугар ах бол олон хүнд тус болж, буянтай ажил хийж яваа хүн байгаа юм. Хэдүүлээ эхлээд халтуурандаа гаръя. Дараа нь тухтай ярилцлагаа аваарай” гээд ажилдаа гарлаа. Хаашаа явахаа ярилцаад Баянхошуу зүгт явахаар болов. Автобусны буудал дээр такси маань зогсоод “Автобусны үнээр явна” гэдгээ хэлж нэлээн хүлээв. Зогсоол дээр автобус хүлээж байгаа иргэд такси мөртлөө үнэгүй шахам явна гэдэгт нь итгэхгүй нэлээн гайхах шиг болсон. 20-иод минутын дараа өсвөр насны нэгэн хүү манай хоёрын таксинд сууснаар бид Баянхошууны зүг хөдөллөө. Баянхошууны замыг өргөн болгох ажил хэдийнэ эхэлсэн тул хөл хөдөлгөөн ихтэй замын хажуугаар тоос шороо бужигнаж байх аж. Зам руу түрсэн хашаатай айлууд л ажилд нь саад учруулж мэдэхээр юм билээ.

ый

Халтуурчид маань явсаар Баянхошууны эцсийн буудал дээр зогсов. Анхны зорчигч нь Монгени сургуулийн сурагч хүү байв. Түүнийг Б.Энхболд гэдэг юм билээ. Сэтгэгдлийг нь асуувал “Сая таксин дотор “Залуус 21” архигүй клубын захирал ахтай танилцлаа. Бид залуу үеийн тухай, нийгэмд тулгарч байгаа хүнд асуудлын  тухай, архидалтын тухай голчлон ярилаа. Ер нь архидалт хүнд байгаа ш дээ. Насанд хүрээгүй хүүхдүүд хүртэл архи их ууж байна” гэв.

й

Анхны зорчигч маань хэрсүү яриатай хөөрхөн хүү байсан бол удаах зорчигч маань 30 гаран насны эмэгтэй. Баянхошууны эцэс орчмоос сууж, Монголын үндэсний телевизийн наахна буулаа. Сонгинохайрхан дүүргийн иргэн, Х.Батчимэг гэдэг юм билээ. Тэрбээр “Такси мөртлөө автобусны үнээр явна гэдэгт их гайхсан ч суусан чинь их чухал хүнтэй таарлаа. Архины асуудал үнэхээр хүнд, архи уусан хүн их байгаа. Хүн бүхэнд л тулгардаг зовлонгийн нэг гэж болно. Зорьсон ажлаа сайн хийж илүү олон хүнд тус болж яваарай л гэж хүсмээр байна” хэмээн талархал илэрхийлсэн юм.

й

Гурав дахь зорчигч болох 50 орчим насны халамцуу төрхтэй ах Тэнгис кино театрын хажууханд буув. Түүнийг буухад Цогтсугар ах цуг бууж, эргэн уулзахаар болсон. Гурав дахь зорчигч маань нэрээ хэлэхийг хүссэнгүй. “Ах нь архи уучихсан уучлаарай. Ах нь нэг жаахан охинтой. Түүнийхээ төлөө архи дахиж уухгүй ээ. Сайн хүнтэй таарлаа. Би тэр клубт очно. Монголчууд минь архинаас хол байгаарай. Битгий уу л гэж хэлмээр байна” гэсээр явж одсон юм.

й

Халамцуу ахыг явсны дараа бид “Залуус 21” клубын гадна очлоо. Клубын гадна хөл хөдөлгөөн ихтэй, машин зогсох ч зайгүй болсон байх аж. Ингээд Хоовон ахын таксинд сууж зочинтойгоо ярилцсан юм.

й


Юуны өмнө “халтуур”-нд явсан сэтгэгдэлээсээ хуваалцаач?

-Сонирхолтой  байлаа. Хоёр цаг гаран халтуур хийж явлаа. Өсвөр насны хүү, дунд насны эмэгтэй, халамцуу эр гээд нийгмийн бүхий л төлөөлөл таарлаа. Миний хувьд архинд донтох өвчтэй болчихсон. Энэ өвчнөө ялан дийлэх чадваргүй болчихоод байгаа олон сайхан эрчүүдээ эргэж алдахгүйн тулд “Залуус 21” клубын үйл ажиллагааг явуулж байна. Бидний явуулдаг үйл ажиллагаа бидний тухай мэдээлэл хүмүүст хүрсэн гэдгийг мэдэж авлаа. Тиймээс өөрийнхөө өвчнөөс салахыг хүссэн хэн бүхэн бидэнтэй уулзаж, манай оюун санааны эмчилгээ үйлчилгээнд орж энэ клубт ирж ярилцах нь чухал. Тиймээс би сүүлийн зорчигчид утсаа, хаягаа өглөө. Энэ залуу хүрээд ирвэл манай клуб ямар ч зардалгүй, үнэ төлбөргүй ярих гээд байгаа тэр ертөнцийнх нь талаар ярилцана. Биднээс салахгүй явж чадвал архинаас гарч амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна.

й

-Клубын үүдээр хөл хөдөлгөөн ихтэй байх чинь?

-Манайд өдийд нийтийн бүжигтэй байдаг юм. Оройд жинхэнэ доргио залуус ирээд эрүүлээр доргино доо.

й

-Яаж танай нийгэмлэгийн гишүүн болох вэ?

-Эр хүн болж төрсөн л бол монголын эрэгтэйчүүдийн нийгэмлэгийн гишүүн гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй. Миний хувьд олон байгууллагыг нэгтгэж, дэлхийд хүчээ үзэх том зорилготой учраас нийгэмлэгийн ерөнхийлөгч гэж яваа. Ер нь сонин юм их байдаг. Жишээ нь, манай эмэгтэйчүүд их сайхан хөгжжээ. Хүн амын хөгжил, нийгмийн  хамгааллын яаманд эмэгтэйчүүдийн хэлтэс гэж байна. Өнөөдөр л гэхэд эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагыг эмэгтэй хүн толгойлоод явж байна. Тэгвэл “Эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийн тамга тэмдэг миний машинд, оффис нь арын гурван суудал болоод явж байлаа. Саяхан өөрсөддөө зориулж дөрвөн өрөө байртай болж авлаа. Эрчүүдийнхээ төлөөллийг цуглуулж байна. Ирэх жил 1000 хүнтэй чуулган Засгийн газрын ордонд зохион байгуулахаар төлөвлөж байна. Эрчүүдээ нойрноос нь сэрээе дээ.

й

-Та хүмүүсийг архинаас гаргах ямар арга хэрэглэж байна вэ?

-Ер нь монголчуудыг минь эзэмдээд байгаа архидалт гэдэг нууцлаг далд шалтгааныг ольё хэмээн хичээж байна. Манай “Залуус 21” клубт ирэх сараас тогтмол лекц зохиогдох гэж байна. Бие биенээ соён гэгээрүүлж, мунхаглалын байдлаас гарья. Клубтээ нээлттэйгээр зарласан том лекцүүддээ төлбөр авахгүй. Тэгэхдээ ирсэн хүмүүс маань өөрсдөө бидэнд сэтгэлээрээ хандив өгдөг. Бидний хувьд айл гэрт байдаг даллаганы ууттай адил  тархиндаа даллаганы ууттай больё. Монголчуудынхаа, эрчүүдийнхээ оюун ухаанд нь мэдлэг дуудая гэж сүүлийн хоёр жил ажиллаж байна. Тэгж байж монголын эмэгтэйчүүд маань инээнэ шүү дээ. Бид чадахгүй бол монгол оршихоо болих нь. Би Монгол гэж хэт их цээжээ дэлдэхээ больё.

й

Түүнээс сэтгэлдлийг нь сонсох үеэр Хоовон хөх маань “Архинаас гараад амьдрал хэр байна. Алдсан бүхнээ олж авч чадав уу” хэмээн асуув. Ж.Цогтсугар ах энэ үеэр “Амьдрал сайхан байна, алдсан бүхнээ олж авлаа. Сайхан гэр бүл, найз нөхөд минь байна. Нэр хүнд байна. Арав гаруй жилийн өмнө гудамжинд 1000 төгрөгний архи бариад явж байсан хүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх боллоо. 20 жилийн хамтын амьдралд ар талыг минь даагаад өнөөдрийг хүрсэн ханиа зөв сонгосондоо баярлаж явдаг юм. Архинаас гарсаныхаа 2 жилийн ой дээр энэ орчлонгийн хамгийн жаргалтай эмэгтэй болгоно гээд үүрээр духан дээр нь үнсээд гарсан. Одоо хань минь өөрийнхөө дуртай ажлыг хийдэг, би дуртай ажлаа хийгээд л явж байна.

й

Нэг л зүйл сэтгэлд минь дутуу байдаг. Тэр бол би энэ амьдралаас ээжийгээ л олохгүй байна. Нөхөж барахгүй зүйл гэж энэ хорвоод байдаг юм байна. Тийм л учраас энэ ажлыг орхиод өөр ажил хийж чадахгүй байна. Олон байгууллага, олон газраас ажлын санал ирдэг, дарга хийгээд өгөөч гэж гуйдаг. Эрүүл хүнээр ажил хийлгэх ч дуртай болчихсон юм байна. Гэхдээ бүх хүн дарга болчих юм бол хэн энэ ажлыг хийх юм. Зарим хүмүүс их гайхдаг. Дэлхийд хаана алкахолгүй цэнгээний газар байдаг юм гэж асуудаг. Заавал дэлхийн улс орныг дууриах ёстой гэж үү. Яагаад Монголд ийм архигүй цэнгээний газар байж болохгүй гэж би хариулдаг. Зарим нэг мөнгөтэй хүн танайх ашиг олохгүй ш дээ гэдэг. Нээрээ ашиг олдоггүй. Бизнесмэнүүд мэддэг юм байна. Үнэн юм байна. Архи зарж л ашгаа олж авдаг юм билээ. Гэхдээ монголын залуу үе архигүй болох нь ашиг биш үү. Нэг ч гэсэн ээжийн сэтгэл амар тайван байгаа нь ашиг биш гэж үү. Нэг ч гэсэн хүүхдийн, эхнэрийн нүднээс нулимс гарахгүй байгаа нь ашиг биш гэж үү.

й

Бид мөнгөөр илэрхийлэгдэшгүй, үнэлэшгүй ашгийн талаар яриад байна. Тэр баян хүний шажигнасан ашгаас илүү оюун санааны ашиг олж байна. Бид 50-60 жилийн дараа монголын нийгэм ойлгох ашгийн талаар ярьж байна. Энэ хоёрын хооронд маш том зааг ялгаа байна л даа. Тийм учраас бид энэ бүхнийг хийхийн тулд “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийг байгуулж, эрчүүдээрээ дамжуулж, дотроосоо гэрэлтье гэсэн уриатай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төр маань ухаалаг болъё гэж байна. Бид ухаалаг эрчүүд больё, хоёр талаасаа нийлье. Нэг нь нэгнийгээ ухааруулахын тулд биш өөрөө өөрөөгийгөө ухааруулъя гэсэн санаачлага гаргаад явж байна даа” хэмээн санаашрангуй хариулсан юм.

й

Хоовон хөхийн энэ удаагийн зочин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нийгмийн эрүүл мэндийн бодлогын зөвлөх, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Жамбалын Цогтсугар хэмээх эрхэм байлаа. Сонсох хүнд нэг үг ч эрхэм гэдэг дээ. Маш чухал сэдвээр сонирхолтой яриа өрнүүлж, Монголын эмгэнэл болоод байгаа архидалт хэмээх халдварт өвчнөөс ангижирч чадсан энэ эрхэмтэй хийсэн “халтуур”-ыг ирэх баасан гаригийн “Такси” цувралаар уншиж сонирхоорой гэж Хоовон ах дамжуулсан шүү, уншигчид аа.

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
ө.мөнхдэлгэрэх:
Таны оюуны энерги ном надад маш их таалагдлаа клубд тань очиж лекцэнд тань суухтйг хүсэж бна хаяг нь хаана вэ
2017-03-25
zochin:
turiin bus baiguullaga baiguulaad mongo ugaadag gesen unen bolovuu
2016-05-15
bbbb:
yahav niigemd iim hun bh heregtei l bh.tegehdee neg l taalagdahgui bna niigemd dandaa l amnii pikurtei hudlaa yaridag zalitai humuus l dee*e yavaad bna. elbegdorj gej bas saikhan uran gurgaldai bna. nuguu 90 sayaiin gansukh ene ter gee l neg l ih zovj bgaad zuv zamd oroo l hun gegeeruulsen humuus. yag tiim zuv setgel bodoltoi baij chadhuu. uuchlaarai no shuu dee. ene ingej yavj bgaa ni uursdiinh ni hool olj ideh bas neg arga l bolchihson. zalitai humuus zalilj bgaad buruu baahan tuuj bgaa l ingej yavbal ulburch uheh yum bna gedegee medenguutee dalai lamiin dur esgej gedesee tejeedeg amjiltand hurdeg. uur jiriin hun ingej chadahgui l dee yagaad gevel ene humuus shig hudlaa yarij zali gargaj uran panaaldaj jiriin hun chadahgui sh dee. arhinii esreg olon l baiguullaga bgaa olon ch turiin bus baiguullaga bgaa ene hun shig bi bi geed showdaad mungu hiigeed bdaggui bolhoor humuus meddeggui bh.
2014-05-31
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. оху-д сургана. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-16
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-13
zochin:
yamar saihan medee ve unen setgeleesee bayarlalaa ahiinhaa ajild tuslana aa emegtei hun tusalj bolno biz dee
2014-05-12
zochin:
bi bas arhi uudag khvn ene gazar ochno.ene arhinaas zalkhaj bna
2014-05-11
nara:
uneheer mundag hun shuu. ooriinhoo amidraliig hoogood, ooroo bayajaad, ooroo arhinaas holdood har amia bodood yawj hen ch chadah shde. getel tumen olniho toloo ene nasaazoriulh bdg
2014-05-09
mongol:
arabd arhi zardaggui.terniihee tusaar arbchuud arkhi heregledeggui bayan oron shuu dee.bid adilhan l humuus shuu dee.arhinii uildveruudee hytaduudad hyamdhan zarachihval zugeer yumsan.
2014-05-09
dulmaa:
amjilt hvsye bas oor umar demjleg tuslaltsaa heregtei be tuslaj demjih umsan
2014-05-08
зочин :
монголыг мөхөөх бор дарсны эсрэг ажилд тань улам их амжилт хүсье буяны мөр тань арвин байг сэтгэлээрээ дэмжиж байна. архигүй монголын төлөө хамтдаа
2014-05-08
99999999999999999999999999999999999999999999999:
9999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999999
2014-05-08
sara:
хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа сонсголын бэрхшээлтэй залуус маш их архи уудаг болж. яаж энэ байгууллагын үйл ажиллагаанд хамруулах вэ? ядаж тэд маань бусад хүмүүстэй эрүүл хүнтэй адил ойлголцож чадахгүй болохоор...
2014-05-08
сонсогч:
1980 оны зун гадаадад цэргиин сургуульд явах гэж байгаа курсантуудын карантин дээр цогтсугар дэслэгч дөнгөж сургуулиа төгсөөд ажиллаж байлаа сайхан ярьдаг үүрэгддэг хөгжилтэй офицер байсандаа өөр пүрвээ,жамбал гээд хэд хэдэн офицер байсандаа
2014-05-08
иргэн:
таны ажилд амжилт хүсье. эрчүүдээ амьдралыг эр хүн шиг авч явцгаая. архигүй монгол мандтугай.
2014-05-08
баагий:
сайхан санаа байна ажил үйлс бүтэмжтэй байж монголын сайхан эрчүүдээ идээний дээж нэртэй өмхий хар уснаас салгаж эх орноо аврахыг хүсэе
2014-05-08
mongol eej:
монгол улсын түүхэнд эмгэнэл болчихсон архидалтаас нэг хэсгийг нь ч болсон аврах гэж зүтгэж байгаа цөөхөн хүмүүсийг ойлгож чадсан хүнд өөрт нь их буян ирнэ дээ. архинаас гарна гэдэг тухайн хүнээс өөрөөс нь, өөрийнх нь болон ах дүүс, гэр бүлийнхнийх нь ухаанаас хамаарна шүүдээ. хичээлд суугаад оюун санаагаа цэгцлэх гэж, муу зуршлаа орхих гэж, хуучин хүрээллээсээ гарах гэж маш их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулна гэдгийг ойлгох хэрэгтэй. гэр бүлийн дэмжлэг нэн чухал. өргөс авсан биш амархан юм хаа байх вэ. архигүй гэр бүл ямар их аз жаргалтай болдгийг олон олон гэр бүл мэдэрч байгаа нь маш их буян. архигүй клуб учир байнга хасах орлоготой байгаа л даа. тун удахгүй ямар олон хүн баярлаж талархан ундаа, усханы өрөнд орохоо байсныг бүгд харна даа. залуусаа амжилт !!!
2014-05-08
tsogtsai[han:
chamd amjilt husyee optser baihiin mednee mundag hun shuu chi camaar baharhaj bna daa
2014-05-08
uruu tullurei:
zaluus 21 club avsan baraaniihaa uniig yaraltai tuluurei. ug ni gaigui gazar shig bdag yum daanch hudaldaj avaad hereglesen baraaniihaa umiig odoo boltol tuluhgui luu unjaad bgaa yum daa
2014-05-07
sainiig demjigch:
mongoliin erchuud hiimor n undur baival mongol ulsiin hiimor undur baikh bolno....
2014-05-07
zochin:
bayar hyrgeye. buyantai ajil bna. humuust l sain medeeleh heregtei ium bna. tanii lekcend ochij suuhiig zebleiye.
2014-05-07
болд :
буян шишиг нь дэлгэрч бодсон бүхэн нь биелэж яваг
2014-05-07
tenegt:
bitgii * chi hudalch chamd bi duugee arhinaas gargae gej heleed 250000 ugsun shal hudlaa um bilee hugin amtan suuld oros emcheer kodluulaad odoo jil uuhgui baigaa hudalch
2014-05-07
цэрэг:
армид улс төрийн ажилтан офицер байсан хүн байна ш дээ.маш сайхан буянтай,цагаан мөртэй ажил хиййж байгаа юм байнаа.амжилт хүсье.
2014-05-07
zochin:
hi mash saihan yaria yria bn bugd arhugui orchind btsgaaya zaluusaa hoovondoo bayarlalaa
2014-05-07
хүрэл:
угаас би архи уух бүү хэл ам*г ч үгүй пиво бол бүүр үгүй айраг олдвол ууна гэхдээ энэ санаачлага их сайхан санагдлаа залуус төвийн хажуугаар гарч байсан худлаа даа л гэж боддог байлаа нэг орж үзнээ энэ явалтаар хоовонгоо ч таниад авлаа кккк такси барьдагүй болохоор таарахгүй л байх гэхдээ уулзалдана гэж бодоо д л яваа
2014-05-07
п.наран :
туслахынх нь дугаар байна. 8999927 ажлынх нь дугаар 11-321487
2014-05-07
bayaraa:
mash ih bayarlalaa..mash zuv yum hiij baigaa hy . bi ene huniidugaariig avmaar bna nadad olj ugch tuslaaach humuusee!!!
2014-05-07
bayaraa:
mash ih bayarlalaa..mash zuv yum hiij baigaa hy . bi ene huniidugaariig avmaar bna nadad olj ugch tuslaaach humuusee!!!
2014-05-07
bayaraa:
mash ih bayarlalaa..mash zuv yum hiij baigaa hy . bi ene huniidugaariig avmaar bna nadad olj ugch tuslaaach humuusee!!!
2014-05-07
oyuk:
sain hun bn. manai hoovon oird yagaad niitlelee bichihgui bn bie ni gaigui yu, haaya uulzaad huuch hoordog sain tanil shig bolchood hoovongoo huleedeg boljee
2014-05-07
янзага:
амжилт хүсье.архигүй монгол болцгоое залуусаа, хүүхдүүдээ.та нар архигүй ирээдүйн төлөө энэ ахтай нэгдэцгээ
2014-05-07
zovlont:
amjiltr hysie saihan sain hyn bna ihiig hiigeerei
2014-05-07
мммм:
амжилт хүсье.
2014-05-07