ОХУ цэргийн хиймэл дагуул хөөргөв
2014-05-08

ОХУ-ын Батлан хамгаалахын яам Ерөнхийлөгч В.Путины тушаалаар Плесецк сансрын төвөөсөө цэргийн хиймэл дагуултай пуужин хөөргөсөн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Цэргийн хиймэл дагуул тээсэн “Союз 2.1а” пуужин өчигдөр Москвагийн цагаар оройн 17.49 цагт хөөрсөн аж. ОХУ энэ жил Плесецкийн сансрын төвөөс хоёр удаа пуужин хөөргөж буй.

Өнгөрөгч гуравдугаар сарын 24-нд “Глоснасс-М” хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд оруулахаар хөөргөсөн гэж Батлан хамгаалах яамны төлөөлөгч, хурандаа Алексей Золотухин хэвлэлийнхэнд мэдэгджээ. 2011 онд анх удаагаа хөөргөж байсан гурван угсраа “Союз-2.1a” хяналтын системтэй пуужингаар энэ удаагийн цэргийн зориулалттай хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулсан гэж “Орт 1” телевиз мэдээлжээ. Тус телевизийн сурвалжлах баг “Союз 2.1а” пуужинг хөөрөх явцыг орон даяар шууд дамжуулсан байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
bataa:
orsuud mundag shyy bysee changalaj chadna.putin sain udirdagch xedxen jilyn dotor orsyg mongotey xychtey bolgoson
2014-05-09
зочин:
ер нь бол уих, зг - ийн гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын албан тушаал, улс төрийн ашиг хонжооны орлогыг хуулийн дагуу цэвэршүүлэх үүднээс татварын өршөөлийн хууль өргөн барьж байгаа. хэд хэдэн удаа хийсэн шүү.хэн өргөн барьсан тэр хулгайч , худалдагдсан бөгс долоогч буюу түүний хамтрагчид хулгайчууд . жирийн компани ард иргэдийг бол зөрчлийг илрүүлээд л үнэн үү үнэн , төлөхүү төлөхгүй юу тэгвэл шорон шүү дээ. бид ийм хог шаарнуудыг төрдөө гаргажээ.
2014-05-08