Эхний ээлжийн цэрэг татлага эхэллээ
2014-05-09

Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн Цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байна.

09.00 цагт Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн байранд Сүхбаатар дүүргийн эхний ээлжийн цэрэг татлага эхэллээ. Тус дүүргийн цэрэг татлагын ажлыг эрхлэн явуулах Цэрэг татлагын комиссыг ЗДТГ-ын дарга Д.Баасанбат удирдаж байгаа юм.

 Мөн 09:30 цагт Хан-Уул дүүргийн 2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажил эхэлсэн. Зарлан дуудах авсан 18-25 насны товлосон цагт холбогдох бичиг баримттайгаа цэрэг татлагын байранд ирж, цэрэг татлагад хамрагдах үүрэгтэй.

Харин Цэргийн жинхэнэ албанаас түр чөлөөлөх хэд хэдэн үндэслэл байдаг. Тодруулбал, эцэг, эх нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг харгалзах өөр хүнгүй, эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй, 16-гаас доош настай дүүтэйгээ хоёул амьдардаг, хоёроос дээш хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн гэх мэт шалтгаанаар цэргийн албанаас түр чөлөөлөгддөг. Мөн цэргийн албанд эрүүл мэндээр тэнцээгүй иргэнийг тухайн жилд түр чөлөөлдөг юм байна.

Б.Буд 

Shuud.mn
Сонин хачин