Эдийн засгийг идэвхжүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ
2014-05-09

“Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай  УИХ-ын тогтоолын төсөл”-ийг УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар баталсантай холбоотойгоор УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар Төрийн ордны В танхимд мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр тогтоолын төслийг баталсантай холбоотойгоор эдийн засагт ямар өөрчлөлт гарах тухай, уг тогтоолын хүрээнд юу хийх тухайгаа танилцуулсан.

й

“Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Өрийн удирдлагын тухай хуулийг боловсруулж, Төсвийн тогтвортой байдлын тухай болон Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Засгийн газрын Олон Улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудаас авах хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, түүнчлэн гадаад зах зээлээс бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт болгох боломж бүрдэнэ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой зарим аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьчлах, эрчим хүчний үнийг чөлөөлж, энэ салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна” хэмээн Б.Гарамгайбаатар гишүүн онцолсон.

й

"Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тогтоол  нийтдээ дөрвөн үндсэн чиглэлээр батлагдсан бөгөөд үүнд нь гадаад вальютын урсгалыг сайжруулах, бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөгжлийн бодлого, зээл санхүүжилтын, төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх зэрэг  багтаж байгаа. Дээрх дөрвөн чиглэл нь нийт 26 заалтаас бүрдэж байгаа бөгөөд  18 заалт нь санхүү эдийн засгийн хүндрэлээс гарах тухай бол үлдсэн найман заалтад төрийн өмчийн удирдлага, менежментийн  тогтолцоог өөрчлөх талаар тусгасан. Хамгийн эхэнд төсвийн тодотголоо хийнэ. Урсгал зардлыг 20 хувиар бууруулахаар төлөвлөсөн төсөл өргөн баригдсан. Мөн энэ хүрээнд валютын төгрөгтэй харьцах ханшийг 1388 төгрөг байхаар тооцсоныг өөрчлөнө. Хайгуулын үйл ажиллагааг хоёр гурван жил хийлгээгүй. Одоо хайгуулын үйл ажиллагааг сэргээнэ. Одоогоор 300 гаруй лицензийг сэргээснээр 100 гаруй аж ахуй нэгжийн үйл ажиллагаа сэргэж, үүний хүрээнд жилд 300-400 сая ам.долларын валютын урсгал нэмэгдэнэ. Тавантолгойгоос 3-5 жилийн дотор 3,5 тэрбум долларын хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлнэ. Царигийн асуудлыг ойрын хугацаанд эцэслэн шийднэ. Төмөр замаа дагаж нүүрсний тээвэрлэлтээс их хэмжээний мөнгө хэмнэх боломжтой. Аялал жуулчлалаас жилд 300 сая ам.долларыг олдог байсныг тодорхой бодлого хэрэгжсэнээр 1 тэрбумд хүргэнэ. Татварын бодлогыг шинэчлэх хүрээнд хуулийн төслийг удахгүй өргөн барина. Нэг шатлалтай болгож 10 хувь болгох, ЖДҮ-лэгчдэд төлсөн татварын 90 хувийг буцааж олгох. НӨАТ-ын босгыг 10 саяаас 50 сая болгох зэрэг бодлогыг оруулж ирэхээр Засгийн газар, Сангийн яам ажиллаж байна. Хүнд суртал, дарамтыг арилгах бодлогийн хүрээнд 900 гаруй зөвшөөрлийн тоог 400 болгох төслийг ч Засгийн газрын хэрэг эрхлэх газар оруулж ирэхэд бэлэн болсон. Давхардсан хяналт шалгалт бизнесийнхэнд дарамт болж буйг, хэрэгцээгүй зөвшөөрлийг үгүй болгоход энэ төсөл үр дүнгээ үзүүлнэ. Тайланг улиралд биш жилд нэг удаа л гаргадаг болгох, Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлавал далд эдийн засгийг ил болгох чухал нөлөөтэй” хэмээн Д.Зоригт гишүүн танилцуулав.

й

Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулснаар 1 их наяд төгрөг хэмнэгдэнэ. Түүнчлэн эдийн засгийг идэвхжүүлэх богино, дунд, урт хугацааны бодлого боловсруулж энэ ажлын үр дүнд валютын урсгал сайжирна  гэж тооцоолж байна.  Мөн өрийн удирдлагын тухай хуультай болох ,олон салаа төсвийг халж зөвхөн нэг л төсөвтэй байх нь зүйтэй. Үүнээс гадна жижиг аж ахуй нэгжүүдийг татварын хөнгөлөлтөөр дэмжиж ажиллана. Ингэхдээ аж ахуйн  нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг буцаан олголт хийнэ” гэлээ.

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
erdenet:
мөрөөдөхөд мөнгө төлөх биш, сайхан бурах юм даа, өршөөхлөөр л ил болдог гэнээ нэг их юмаа мэддэг болж сүр бадруулхаар албатай биш тэр хөрөнгө оруулагчид чинь хуц гээд алга болдгийн байгаа биз дээ, энэ төрд байгаа худлаа сүр үзүүлсэн орон гаран нохдоос салж байж л хөгжил ярина даа, нэг л их бу*ас илүү гээд өөртөө итгэчихсэн алиа улс, яана даа энэ олон сүржавуудыг,,,
2014-05-09
erdenet:
мөрөөдөхөд мөнгө төлөх биш, сайхан бурах юм даа, өршөөхлөөр л ил болдог гэнээ нэг их юмаа мэддэг болж сүр бадруулхаар албатай биш тэр хөрөнгө оруулагчид чинь хуц гээд алга болдгийн байгаа биз дээ, энэ төрд байгаа худлаа сүр үзүүлсэн орон гаран нохдоос салж байж л хөгжил ярина даа, нэг л их бу*ас илүү гээд өөртөө итгэчихсэн алиа улс, яана даа энэ олон сүржавуудыг,,,
2014-05-09