2012 оны есдүгээр сард Их Британий 5000 гаруй цэрэг халуун цэг болоод буй Афганистанд энхийг сахиулахаар нэвтэрсэн юм. Тэгвэл Их Британий цэргүүд хүчирхийлэл үйлдэж, Талибаны босогчид, энгийн иргэдийг буудаж буй дүрс бичлэг, гэрэл зураг дэлгэгдэж, хоёр орны дунд цав үүсэн тухай “AFP” агентлаг мэдээллээ. Үүргээ амжилттай гүйцэтгэж, гавъяа байгуулсан цэргүүд “Twitter” хуудастаа, Талибаны босогчдыг буудаж буй гэрэл зураг болон амийг нь хороосон хүмүүстэйгээ хамт авахуулсан зургуудаа байршуулж, “Сайхан байлаа” хэмээн жиргэжээ.
Дээрх үйл явдлаас болж Афганистаны Ерөнхийлөгч Хамид Харзай дургүйцлээ илэрхийлж, Их Британий цэргүүдийг эх орондоо нэвтрүүлэх асуудлаар дахин хэлэлцэх болно хэмээжээ. Тэрбээр “Британи цэргүүдийн үнэн төрх илчлэгдлээ. Энэ бүхнийхээ төлөө ард түмнээс минь уучлалт гуйх хэрэгтэй” гэжээ.
Британий цагдаа нар “Twitter” хуудастаа хүчирхийлэл үйлдэж буй зургаа нийтэлсэн цэргүүдийг орон даяар хайж эхэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг