Автобус дэлбэрч 32 хүүхэд амиа алджээ
2014-05-20

Колумбын хойд хэсгийн Фундакион хотын ойролцоо явж байсан автобусанд гал гарсны улмаас 32 хүүхэд амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхны мэдэгдсэнээр автобусанд зорчиж явсан ихэнх хүүхэд 12-14 насных аж. Фандичиан хотын амбан захирагч Луз Стелла Дюраны ярьснаар “Хүүхдүүд Босчониа хотын сүмд очсоныхоо дараа гэр рүүгээ харьж явсан. Бидний таамагласанаар шатахууны саванд оч үсэрсний улмаас гал гарсан байж болзошгүй” гэв.

а

Гэрчүүдийн мэдэгдсэнээр автобусанд юм дэлбэрэх чимээ гарсны дараа гал авалцаж эхэлсэн байна. Орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч Родриго Гонзалес хэвлэлийхэнд “Бид ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Түлэгдсэн 20 гаруй хүүхдэд яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд тэдний биеийн байдал сайжирч байгаа” гэжээ. Тус улсын Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос өөрийн “Twitter” хуудсаараа дамжуулан “Манай улс эмгэнэн гашуудаж байна” хэмээн жиргэсэн байна. Тэрбээр амиа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Олон хүүхдийн амийг авсан эмгэнэлт осолтой холбоотойгоор Фундакион хот гурван өдрийн гашуудал зарласан аж.

а

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
bbbbbb:
evii evii nylh amitad adilhan l hunii urs shuu dee
2014-05-21
31313:
yoo mongold gj ailaa shd delgertsetseg erguu dagz
2014-05-20