Айдас
2014-05-20

“...Хоёр хүүхдээ машинд түгжээд галдан шатаажээ, хоёр эмэгтэйг алаад толгойг нь тасалжээ. Тасарсан толгойг нохой зуусан байхыг олжээ...” Энэ бол нийгэмд айдас төрүүлсэн мэдээ. Мөн иймэрхүү мэдээг төгсгөдөг хадаас өгүүлбэр бас бий. “...Энэ мэт ажилгүйдэл, ядуурлаас үүдсэн аймшигт хэрэг шил шилээ даран гарч, үүний хохирогч нь  эмэгтэйчүүд хүүхдүүд болж байна...”. Ямар сонсогдож байна. Ийм үг өгүүлбэрүүд тухайн хэрэг явдалд хандаж буй сэтгүүлчийн харуусал харамслын илэрхийлэл мөн байх. Гэхдээ байнга нэг хэвийн бичигдэх тул засаг төрд ч, энгийн хүмүүст ч сэтгэгдэл төрүүлэх, сэрэмжлүүлэх үйлчлэлгүй болжээ. Ер нь аливаа ноцтой хэрэг, аллага хүчирхийлэл түүний сүүдэрт нялх халуун амь үрэгдэхэд эхлэл төгсгөл хийдэг хэдэн зүүвэр өгүүлбэртэй болж чадсан байна бид. Мөн хүчирхийлэл аймшигт хэргийн мэдээллийг уралдан мэдээлж, угаан хувилахдаа ч гаршсан  болохоо бид харуулж чадаж байна.

1

Нийгэм айдастай байна. Ойрын хэдэн өдөр үнэхээр айдастай байна. Өдөр тутам шахуу гарах болсон хүчирхийлэл, аллага гэмт хэргийн мэдээллийг айдас төрүүлтэл нь зураглан бичээд араас нь “нийгэмд айдас төрж эхэллээ” гэж төгсгөх бидний арга барил өнөөдрийн бодит айдас мөн болоод байна.

1

Хүн нийгмийн нэг хэсэг. Нийгмийн амьтан болохынхоо хувьд нийгэмдээ өөрийн байр суурьтай байхыг хүсдэг. Энэ байр суурь нь ихээр алдагдаад ирэхээр эргээд нийгмийнхээ өөдөөс /хувь хүний нийгэм гэдэг нь гэр бүл ойр тойрныхоос нь эхэлнэ/  дайсагнасан үг үйл үйлдэл гаргана. Яг ийм дүр зураг манай өнөөдрийн хар мэдээний толинд харагдаж байгаа. Тэдний /гомдогсод/ ядуурал хоосрол бүтэлгүйтэл, ганцаардал үзэн ядалт зэргээс үүдсэн дотоод цөхрөл нь тэсрэхдээ зэрлэг балмад хүчирхийллээр илэрч үүнийх нь хохирогч нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд нялхас болсоор байгаа нь үнэн.  Бүх хар хэргийн цаана тодорхой хувь хүн, нэг нүгэлтэн байх боловч цаад угшил нь нийгмийн шалтаантай. Гэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх нийтлэг нөхцөл байдал болох ажилгүйдэл, ядуурал, архидалт, нийгмийн байдал гэх мэт хүчин зүйлсийг улиг болтол дурдахаас одоо татгалзах цаг хэрэгтэй байна.

1

Гэмт хэрэгтнүүд гэж тусдаа төрдөггүй гэдэг дээр хэн ч маргадаггүй. Гэр бүлээ мөр бүтэн, гэдэс цатгалан байлгах гэж өглөө нь хүүгээ үнсээд гарсан эцэг хүн орой нь алуурчин болж хувирч байна. Тэд хэрэг үйлдэхийнхээ өмнө араатан биш, бидний дунд амьдарч явсан нэгэн байдаг. Тэгэхээр нийгмийг цочроосон аймшигт хэргийн цаана тухайн хэрэг үйлдсэн сэтгэл зүйн хүчин зүйлсийг нь л нарийн судалдаг болоход анхаарах цаг болсон санагдана. Энэ нь дараа дараачдаа гэр бүлийн хүрээний хүчирхийлэл аллага, харгис хэрцгий гэмт хэрэг гарахаас сэргийлэх, нэгж хэсэг дэх нийгмийн ажилтнууд эрсдэлтэй бүлэгтээ хүрч ажиллахад бага ч болов тус нэмэртэй. Хүн нэг талаас нийгмийн амьтан нөгөө талаас сэтгэлийн амьтан гэдэг.

1

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг кримнологи гэж шинжлэх ухаан байдаг. Мөн хүний болоод нийгмийн сэтгэл зүйг шинжлэн судалдаг мэргэшсэн сэтгэл зүйчдийн бараг арми манайд бий. Энэ шинжлэх ухаанд нэвтэрсэн эрхмүүдийг ажлыг дэмжих хэрэгтэй болжээ. Тэд нийгмийн хар толины тусгалыг задлан шинжилж дүгнэлт гарган төрийн анхааралд оруулж түүнийг нь бид сэхээрэл болтол нь мэдээлэх хэрэгтэй юм. Кримнологичдын улиг болтол давтдаг ганц л зүйл байдаг гэдэг.Тэр нь хүчирхийлэл, харгислалтай, нийгмийг цочроосон гэмт хэргийн цаана, тийм гэмт хэрэг үйлдсэн хүн өөрөө ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж, харгислуулж байсан, эсвэл байнга бусдад дээрэлхүүлж, ад үзэгдэх зэрэг нийгэм, хувь хүнээс хавсран шалтгаалсан сэтгэл зүйн шалтгаан байдаг гэдэг. Нийгмийн таагүй үзэгдлийг бий болгож буй ядуурал ажилгүйдэл зэрэг суурь шалтгаан байхгүй болоход цаг хугацаа хэрэгтэй. Түүний наана амьдралд нухлагдсан нэгнээ алуурчин болохоос нь өмнө аврах, туслах боломжоо нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг олон нийт төрд хэлж байна.

1

Аливаа гэмт хэргийг нийгмийн айдас түгшүүр болгох их амархан байна. Гэхдээ хэргийн цаана наад зах нь нэг хүний амьдрал цаад зах нь манай нийгмийн тодорхой хэсгийн цөхрөл гутралын илрэл болж байгааг бид төрд мэдээлж мэдрүүлэх үүрэгтэй. “Чөтгөр бол хүч биш, тэр нь сайн сайхны дутагдахуйгаас гарч ирдэг зүйл” гэж нэгэн гэгээнтэн хэлсэн гэдэг.

1

Бид шүүн тунгаах чадварынхаа уналтаас сэргийлэх ёстой. Зарим талаар бидний оюун боловсрол ба мэдрэмж доройтож байгааг өөрсдийн нийгэмд төрүүлж буй айдсаасаа мэдрэх ёстой. Хаа нэгтээ бүх орчил нь харанхуй болсон мэт санагдан гар зангидан гутран суух нэгэнд бидний бичих айдаст хар мэдээ, аллагын тодорхой зураглал нь гэмт хэрэг өдүүлэх сэдэл тээсэн мессеж болж очихыг бид тооцох цаг болжээ. Муу мэдээ модон улаатай гэж буурлууд зүгээр нэг хэлээгүй.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
bold:
tsaazaar avax bi*e kkkk tsaazlaad bval bugd yaduu arduud bugd l tsaazluulax um bn kkkk
2014-05-22
bold:
ene buxen shuud deer cuucan xumuuctei shuud xolbootoi. toriin bodlogo cul doroi bgaagiin shinj shuu de.
2014-05-22
zochin:
iimerhvv uhamsar doroi ymnuudig tsaazalwal taarn deereesn gaj kino nuud setegtsedn nuluulj bga bha...... heleh vg oldku bn erunhiilugchuu tsaaziin huulia dahin neg harmaar ym bishvv
2014-05-22
zocnin :
hiigmees bolj bgaa met bicnih yum allaga tegeed garcn bh yostoi yumyy . hyn tsaanaas tordog genelee . iim hyn hairlah setgelgyi amitadiig horoo horin hyreelen bgaa hyn hiigem anhaarcn eldew gemt hergiin haldlagaas hamgaalj bh yyreg irgen byrt bii . iim gaj setgehyin yildlee hyanaj cnaddaggyi myy gaj dontonguudiig niitiin omno tsaazalj zalhaawal iim herg bagasna . mon irgen byr seremjtei baij eldew haldlagaas hamgaalah medeelel saitai bh hergtei . ailiin asuudal harin cn hyn byrt hamaatai shyy ingej bj niigem eryyljine .
2014-05-21
zochin:
yana daa elbegdorjoo temvvjeen
2014-05-20
arxi:
arxi bgaa tsagt xezee ch oodtei yum sonsogdoxgui.buxniig setgeleesee xiixgui ashig xonjoo xarj yumig dan xaltuurddag mongolchuud.
2014-05-20
arxi:
bux l yum arxinaas uudeltei.ene olon arxini kompaniudaa xaax xeregtei!mongol ulsig suiruulj duusch bna sh dee.tamxinixuuli gej bxaar arxitaigaa dorvitoi temts!
2014-05-20
nyamaa :
ene niitleliig bichsen setguulchid bayar hurgie, udur bur sonsogdoh bolson aimshigt herguudiin tsaad uchir shaltgaaniig olj ilruulehgui bol unuudur ho met sonsogdoj baigaa ene aimshigt uildluud hend ch margaash tohoildoj boloh emegnel bolood bna. ajilguidel, yaduural gedegt yagaad buh buruugaa chiheed bna ve. ene buhentei hen temtsah yostoi yum, yamar yal shiitgel onooh yostoi ve gedeg hurtel chuhal asuudal bolood bna, unuudur tsaaziin yal ugui bolson ch gem zemgui humuus hargis hertsgiigeer tsaazluulj bna, tegvel gem buruutai hen negniig tsaazaar avaad ehelbel ene gemt heregtnuud chini yum bodoh yum bish uu............
2014-05-20
mgl hun:
deer setgegdeluuded niitleliig oilgoj un*d bichsen yum alga deerh toimchid bayar hurgie uneheer tsag ue bugdiig zuv onshilson saihan medee boljee mongold uneheer er hunii etseg hunii ner hundiig shorootoi hutgaj bgaa setguul zuin salbar gol buruutai buh setguulchidiin 90 garui huvi ni emes huuhnuud bgaagaas setguul zuin tentsver aldagdsan gej bodoj bna
2014-05-20
ядуу :
ядуу байх ажилгүй байх орлогогүй байх ичгэвтэр байх гэдэг хэнд ч гэсэн сайхан бишштээ гэхдээ хүн алах шалтгаан биш бүгдээрээ л бухимдалтай байна төр засаг өөрөө л бухимдуулж байна ард иргэдийн төлөө бага хөдөлж байна зүгээр л өөрсдөд нь даатгаад л хаяж байна
2014-05-20
zochin:
xumuusiin uxamsriin tuwshin ix buurchee.tsagdaagin ner xundiig doosh ni xiij, xudulguunt erguuliig ugui xiisnii xar gai ix bga bx
2014-05-20
balbar:
mini oilgoj harj bgaagar bol ediin zasgiin hyamral hunii setgel sanaanii hyamral bolj shuud nuluuj bnaa. setgeliin haymralaa davaj chadahgui iim bsald ortsgooj bna
2014-05-20
,,тархины тураал,,:
гайхаад бхийм бхгүй чоно шиг мах идсэн, ядаж амталж идхээ ч мэдхгүй чононоос ялгаатай нь чанж иддэг л байх. харц нь гөлийсөн, сэтгэл нь ямарч хүний үнэргүй монголчуудын хувьд ердийн л үзэгдэл. хувиа бодохдоо үнэн арчаагүй хэлбэрээр боддог. мулгуу монголчуудад байх л зүйл.
2014-05-20
..........:
архичин хар тамхичин завхай мурийтай тоглогч тэмуужингийн шинэчлэл гэгчийн ур дунд хуулийн байгууллагуудын дампууралын нэг жишээ.
2014-05-20