УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар тойрогтоо ажиллаж байна
2014-05-21

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар тойрогтоо ажиллаж байна. Сонгогчдодоо ажлаа тайлагнаж, тэдний санал хүсэлтийг сонсох зорилгоор энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нийт 12 удаагийн уулзалтаар 9 хорооны 7000 орчим иргэдтэй уулзаад байгаа аж.

a

Өчигдөр тэд Баянгол дүүргийн IV дүгээр хороо буюу  “Голден парк” хорооллын иргэдтэй уулзсан байна. Уулзалтыг нээж, УИХ-ын гишүүн, ХАНХХ-ийн сайд, Баянгол үүргийн АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлэхдээ “Сөрөг хүчин байхдаа, ч, эрх баригч байхдаа ч аль ч цаг үед иргэдтэйгээ уулзаж, санаа бодлыг нь сонсохыг чухалчилдаг. Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар мэдэж авснаар аливаа шийдлийг зөв гаргаж, орон нутгийн болон төр засгийн бодлогыг оновчтой тодорхойлох боломж бүрддэг” хэмээн онцолсон байна.

sa

2500 орчим өрхийн 7000 орчим иргэн амьдардаг тус хороо нь авто машины зогсоол, уулзвар, гарц, хүүхэд тоглох талбайгүй байгаа нь хот төлөвлөлтийн бодлого дутагдсаных.  хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа шүүмжилсэн. Тиймээс нийслэлийн удирдлагуудтай уулзахдаа хот төлөвлөлтийн стандарт, дүрэм журмаа мөрдөж ажиллахыг сануулсан. С.Одонтуяа гишүүн цааш нь хэлэхдээ “Баянголчуудын хувьд хогны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан. Мөн хамгийн олон лифт сольж, шинэчилсэн. Өнгөрсөн жил иргэд өөрсдийн санаачилгаар “Дээврээ аваръя” хөдөлгөөн байгуулж, нэлээд үр дүнд хүрсэн зэрэг ололттой тал байгааг онцлов. Тус дүүрэг нь хүн амын төвлөрөл нягт, үйлчилгээний төв олонтой болохоор түгжрэл ихтэй байдаг. Энэ асуудлыг “Гудамж” төслийн хүрээнд шийдвэрлэж байгааг ч мөн хэллээ.

a

Иргэн Ө.Мөнхбаатар, Баянгол дүүргийн иргэдтэй  уулзаж  байгаад талархал илэрхийлээд  цаашид  сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хүссэн бол өндөр настан, ахмад дайчин Н.Шаравжамц, нийтийн эзэмшлийн орон сууцны эргэн тойронд явган хүний зам талбай дутагдалтай байгааг УИХ-ын гишүүдэд дуулгалаа. Түүнчлэн иргэд Хамтын тэтгэврийн тухай хууль, Архины хяналтын тухай хууль, Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслүүдийг хурдан батлаасай гэсэн хүлээлттэй байгаагээ илэрхийлж  байв.

a

Энэ удаагийн уулзалтад Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд оролцсон юм. Тэд энэ үеэр иргэдийн  өргөдөл хүсэлтийг  давхар хүлээн авсан бөгөөд уулзалтанд ирсэн  300 гаруй иргэн  бичгээр санал хүсэлтээ илэрхийлэв.

a . Гишүүдийн иргэдтэй хийх уулзалт энэ сарын 28-ныг дуустал үргэлжилнэ. a     П.Наран
Shuud.mn
Сонин хачин
зочин :
айл бүрт сугалаа тараагаад, сугалаа бүр хонжвортой гэсэн байх юм. энэ юж гэсэн үг вэ
2014-05-21