Уилл Смит охиноо найз залуугаас нь салгав
2014-05-21

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смит 13 настай охин Уиллоу Смитийг 20 настай найз залуугаас нь салгаж, сэтгэл зүйн эмчилгээнд хамруулсан тухай “TMZ” сайт мэдээллээ.

Жүжигчин залуу өмнөх эхнэр Жада Пинкеттай удаан ярилцсаны эцэст дээрх шийдвэрийг гаргасан байна.

Сүүлийн хэд хоногийн турш Уиллоу охин ээжтэйгээ хамт Техас мужид амьдарч байх хооронд Уилл найз залуутай нь уулзаж, зөвлөлдсөний эцэст салгажээ. Мөн охиноо сэтгэл санааны хямралд орж болзошгүй хэмээн үзэж, улсдаа хүүхдийн сэтгэл зүйн эмчилгээгээр нэгт ордог сэтгэлзүйчийг хөлсөж авчээ.

Уилл, Пинкет нар охиноо ийнхүү найз залуугаас нь салгасан ч хүүгийнхээ хувийн амьдралд оролцохоос татгалзсан байна.

Залуу жүжигчин Жейден Смит өнгөрсөн оны сүүлээр реалити шоуны од  Ким Кардашианы бага дүүтэй үерхэх болсон юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ggdg:
sain etseg boloh geed dalchignaad bsn odoo huuhduud ni jinhene hogiin zamaar orloo do. huuhdee duraar ni tavisan humuus iim l bga umdaa.
2014-05-22
хахаха:
зөв хө..............
2014-05-21