Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 135 төслийг хүлээлгэн өгчээ
2011-12-12

Улиастай сумын ЗДТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлтийг дэмжин ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ХХҮХ-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 135 төслийг хүлээлгэн өгчээ. Үүнээс 45 төсөл шалгарч 25 сая төгрөгийн зээл олгогдсон байна. Мөн сум хөгжүүлэх сангийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй гурван иргэний төсөл дэмжигдэн 12 сая төгрөгийг олгоод байна. Түүнчлэн МАА-н болон байгалийн гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх 13 төсөлд 68 сая төгрөгийн зээл олгожээ. Мөн тус  аймагт шилжилт хөдөлгөөн нэмэгдэж иргэдийн цахилгаан дулаан, эрчим хүч, цэвэр, бохир ус, хог хаягдлын өр төлбөрийг барагдуулах талаар эрчим хүчний үйлдвэрээс гарган өгсөн өртэй айл өрхийн судалгааг баг бүрт хувилан тарааж эхэлжээ. Ингэснээр багийн Засаг дарга нараас иргэдэд тойрох хуудас олгуулан банк санхүү, мэргэжлийн байгууллагуудаар тооцоо хийлгүүлэн шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэх юм.
Shuud.mn
Сонин хачин