Д.Оюунхорол: МҮЭХ-ны саналыг дэмжиж ажиллана
2014-05-28

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр МҮЭХ-ны ерөнхийлөгчтэй уулзаж хамтран ажиллахаар болсноо мэдэгдлээ. Энэхүү уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар оролцсон юм.

6

Эдийн засаг хүндэрсэн үед ард иргэдийн цалин, орлого, нийгмийн хамгааллын зардлыг бууруулах бус, харин ч нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газар баримталж ажиллах ёстой. 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийг УИХ-аар хэлэлцэж байгаа, 2014 оны төсвийг дахин тодотгох тухай яригдаж байгаа цаг үед энэ асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай хэмээн УИХ дахь МАН-ын бүлэг болон МҮЭХ-ны удирдлагууд санал нэгдсэн юм.

6

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол " МҮЭХ-ноос Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлсэн мэдэгдлийг дэмжиж байна. Эдийн засгийн хямралын хор уршгийг ард иргэд алхам тутамдаа мэдэрч байгаа. Инфляцийн төвшин 12.5 хувьд хүрч, төгрөгийн худалдан авах чадвар 33 хувиар уналаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өсч, ам.долларын ханш 1838 төгрөгт хүрч, бизнесийн орчин улам муудаж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн эхний 10 хоногт "Изинис эйрвэйз" компани дампуурч, 350 хүн ажилгүй боллоо. Үүний цаана  350 өрхийн амьдрал хүндэрч байна.

6

1000 км-ын алсад суугаа өвчтэй нэгнийгээ нийслэл рүү тээвэрлэж авчирдаг байсан. Энэ компани иргэдийн амьдралд ямар их үүрэг гүйцэтгэж байсан нь эндээс харагдаж байна. Гэтэл өнөөдөр Засгийн газар тэр орон зайг нөхөж  чадаагүй л байна. "Оюутолгой" компани 250 ажилтнаа цомхотгосон тухай хэвлэлээр зарлаж байна. Улсын хэмжээнд 68700 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний 707 нь бүрмөсөн үүдээ барьж, 22700 нь үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоожээ.

6

Том аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа цомхотгож эхэлж байгаа нь эдийн засаг хүндэрсний хамгийн том дохио. Эцсийн дүнд иргэд, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Манай бүлгээс цалин, тэтгэврийг инфляцийн төвшинтэй уялдуулан 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг удаа дараа тавьж байгаа. Засгийн газар төсвийн гадуур их хэмжээний мөнгө эргэлдүүлж олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн ч ард иргэдийн амьдралд мэдрэгдсэнгүй" гэлээ.

6

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Төсвийн тодотголын хүрээнд урсгал зардлыг танах чиглэлийг баримталж байна. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хүмүүсийн цалин, орлогыг бууруулах, ажлын байрыг цөөлөхөөс аль болох татгалздаг олон улсын туршлага байдаг. Хөдөлмөрлөх эрхийн асуудлаар улс төрийн бүхий л хүчинтэй бид хамтарч ажиллах ёстой. Энэ утгаараа МҮЭХ-ноос УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлсэн мэдэгдэлд УИХ дахь МАН-ын бүлэг ач холбогдол өгч хамтран ажиллаж байгаад талархаж байна. Энэ бол хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн төлөө хийж байгаа сайн үйлс" гэлээ.

6

Аливаа улс орон эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд өртөж болох нийгмийн давхаргын жагсаалтаа гаргаж, ажилгүйдэл, ядуурал нүүрлэхээс урьдчилан сэргийлдэг. Засгийн газрын "Эзэн-100" төлөвлөгөөнд энэ асуудлыг тусгахыг шаардсан ч хүлээж аваагүй гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдсэн юм. Тэрбээр хэлэхдээ цалинг хөдөлмөрийн бүтээмж, хариуцлагатай нь хослуулж нэмэгдүүлэх, инфляцийн төвшинтэй уялдуулах бодлогыг боловсруулах шаардлагатай байгааг МҮЭХ-ны удирдлагад санал болголоо. Үүний зэрэгцээ эдийн засгийн хямралын улмаас хэчнээн хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн бодит тоо судалгааг гаргахаар болсноо энэ үеэр дуулгасан юм.

6

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mash zub amidral uneheer hereg alga
2014-05-28
zochin :
ene yadargaatai huuhen surguulia udirval barav, chadahgui baij end tend ucheed alia salbadai shig yadargaataig ny yana daa, zugeer ajliig ny hiilgeech, chi mue-tei uulzlaa geed yu eerchlehi yum be, zasagt barihgui yumnuud hudlaa ahin songogdoh gej humuust taalagdah gej ingeh ny uneheer gutamshigtai
2014-05-28
зочин:
өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр,2012 - оны хавар хамтрах гэрээ байгуулъя гэхэд удирдах зөвлөлийн ууртай нөхдүүд л байгуулаагүй биз дээ .үр дүнд нь ман уих-д 3 суудлаа алдсандаа.одоо нөгөө ууртай нөхдүүд зөвшөөрч байгаа л юм байх даа
2014-05-28