Уул уурхайн нөхөн сэргээлтэд анхаарна
2010-12-01

Уул уурхайдаа түшиглэн хөгжихийн тулд нэг үе манайхан гадны хөрөнгө оруулагчийг татаж, хайгуул олборлолт хийлгэхийг нэн түрүүнд тавьдаг байсан. Уг нь байгаль, экологийн тэнцвэрт байдлаа алдагдуулахгүй, урагшлах шаардлагатай тулгараад байна. АНУ-ын Азийн сангаас “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийн үндэсний болон орон нутгийн түвшинд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд аж үйлдвэрийн салбар, төр засаг, иргэний нийгмийн байгууллага, ард иргэдийг хамарсан цогц үйл ажиллагаа болох юм.Өчигдөр уг хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа болж Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг, Ерөнхийлөгчийн байгаль орчны зөвлөх Э.Зоригт, УИХ-ын гишүүн З.Энхболд, БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан нар оролцсон  юм. О.Гэрэлтуяа

Shuud.mn
Сонин хачин