Такси № 81
2014-05-30

Энэ өдрийн мэнд хүргэе эрхэм уншигчидаа.

Аяатунгаа минь машины араас мөргөчихсөн юм уу. Сэтгэдлийг сая л харлаа шүү дээ. Харанхуйд ер нь давхилтгүй шүү. Замын хажуунаас юу ч ороод ирж мэднэ. Урд зам дээр чинь гэнэт байшингийн суурь ухчихсан ч байж магадгүй. Шөнө мярааж л явахгүй бол осолтой шүү. Одоо бодвол тэргээ засуулаад авчихсан байлгүй дээ. Сэлбэг хэрэгсэл нь олдохгүй бол хэлээрэй. Хүн хараас асууж өгье. Хүрэл та хоёр жоохон санал зөрөлдөө юу тэ хэхэхэ... Уулзалтын саналын тухай хэлэхэд, нээрээ 100 дахь дугаараа гаргахдаа л уншигч олонтойгоо уулзаж буу халья гэж бодож байна.

66

Ингээд элдэв сонинг бөөгнүүлэн дор буулгалаа. Таалал орштугай.

1. Лангуу нураагаад байна гэнэ 

“Яараагүй бол залхуурахгүй автобусанд сууна л даа. Юмаа хүлээж авах гээд яараад”  гэсээр суусан бүсгүй хорооллын Сөөхий дэлгүүр хүрнэ гэлээ.

6

З/зорчигч/ -Лангуун дээр сууж байгаа хүн маань шаал согтуу байна гэнэ ээ. Та өөрөө ирэхгүй бол болохгүй гэж байна ш тээ. Тэрнээс тэр хүн эрүүл саруул байвал би заавал очих гээд яваад байхгүй. Лангуугаа тэр чигт нь орхиод явчихвал хамаг юмаа алдаад хэнийг гэхэв.

Х -Болохоо болилоо гэж хэл дуулгадаг хажуу хэд чинь овоо юм даа.

З -Харин тийн. Тэгээд би бас нөгөө хэл өгсөн хүүхэнтэйгээ бас ууртай ярилаа. Чи тэгээд надад эртхэн хэлчихгүй гээд. Тэгсэн ч яаж мэдэх юм орж гараад байхаар нь арай ч уучихаагүй байх гэсэн чинь шал согтуу болчихсон байна ш тээ гээд. Бөөн юм болоод бүр ухаан мэдрэлээ алдатлаа уучихсан байна гэж. Ямар сайндаа бушуухан очиж юмаа хүлээж авахгүй бол. Бас хүнийг хэл өгч байхад нв загнадаг миний буруу. Аминдаа үе тэнгийнх юм болохоор нь уурлахгүй юу би. Тэгээд хурдан ирж юмаа бүтэн дээр нь ав гэж байна ш тээ.

Х -Чи уг нь өөрөө зогсдог юм уу?

З -Тиймээ тийм. Би өөрөө зогсдог юм. Ойрд нэг хүүхдээ хагалгаанд оруулах гээд завгүй болчоод хүн зогсоосон нь энэ, ууж идээд.

Х -Цалин өгөх үү, би зогсдог юм бил үү?

З -Цалин өгнө ш тээ. Сарын 350 мянгыг өгнө. Харахад нэг дуугай даруу л хар юм байсан. Уухаараа тэгээд арслан баавгай болдог юм байх даа. Хавийн лангуу нурааж бариад хүмүүстэй нь зодоон хийх гээд байгаа юм биш үү тэр одоо. Тэрийг тэгж байхад аягүй бол хажуунаас нь амьтан барааг нь зөөгөөд дуусч байгаа байх аа яана.

6

Бид хоёр шууд чигээрээ давхиад 25-р эмийн сангаар хойшоо Өргөөгийн уулзвар луу өгч Номингийн харалдаа урд ирж зогслоо. Хүүхэн тасралтгүй ярьж балай юм гэсээр бууж олон тортой юмандаа түүртэх хэдий ч гараа гозгонуулан машинуудын дундуур сүлжих шахуу л зам гарч одлоо.

7

2. Алтанбулагт газар байна

Вокзал хүргүүлсэн эр хойд урд хилийн боомтуудын талаар сүрхий мэдээлэлтэй нэгэн байлаа.

7

Х -Эрээн явах нь уу хөө?

З/зорчигч/ -аан тийн. Хааяа явдаг юм.

Х -Эрээн ч одоо аймаар том хот шахуу болсон гэл үү. Би яваагүй удаж байна.

З -Өө аймаар аймаар. Томорсон. Харин манай энэ Алтанбулаг гоё болж магадгүй шүү. Манайхан өөрсдөө юмаа барихгүй байна. Бариад өгчих юм бол янзын болно доо.

Х -Тэнд чиь Оросууд визгүй болж байгаа гээ биз дээ.

З -Өнөөдөр тогтоол нь гараад уншиж байна ш тээ. 6 сарын 1-нээс тэр чөлөөт бүстээ визгүй гээд. Гадаадын хятадууд, солонгосууд дамжин өнгөрөх визтэй.

Х -Тэгээд жигдэрвэл тэ.

З -Би өчигдөр Алтанбулаг орчихоод өдөр эргээд гараад ирсэн юм. Ганцхан блок байшин л байна лээ ш тээ. Энэ барсынх бариулсан гээд. Бусад нь юу ч бариагүй байна. Том компаниуд хуваагаад авчихсан гэнээ.

Х -Чөлөөт бүс дэх газрыг нь уу?

З -Тийн тэр хашаан дотор нь. Тэгээд өнөөдүүл нь газартаа ганц ч байшин бариагүй. Тэгээд одоо тэр газрыг нь жижиг ААН-үүдэд өгөх гэж байгаа юм шиг байна. Та нар манай энд дуртай юмаа бариад юм юм хий, худалдаа хий гээд.

Х -Юм хийхгүй бол газар дараад дэмий дээ.

З -Барсынхан ч бас дуусаагүй байна. Ганцхан байшинтай ард талд нь нэг Турк юм байна өөр юм алга. Ярайтал бариад сайхан бүс болгох хэрэгтэй. Би нэг нөхөртэй уулзаад жоохон яриа хийгээд. Алтанбулагийн нэг дарга. Тэгсэн “өө хамаагүй, Зургаа гаргаад л хүрээд ир. Газар өгнө. Шууд дэмжинэ” гэж байна. Дэлгүүр гуанз томоохон зах барьсан ч болно гэж байна. Тэнд юм барьчихсан байхад алдана гэж байхгүй тэ.

Ажил хэрэгч залуу таарч Алтанбулагийн чөлөөт бүсэд бизнес эхлүүлж болох боломж байгаа талаар сонин дуулгасныг та бүхэнд дамжууллаа шүү.

1

3. Авгай маань сэхээтэн

1

Саяхан нэг ойрхон Борнуурын тийшээ найз нөхдийг хүргэж өглөө. 22-ын товчооны наана хотоос гарч явтал нэлээн нас өндөр хөгшин таягаараа зогсохыг хүсч дохисон бол хажууд нь дагаж яваа болтой 50 орчим насны эр лаазтай пиво барьсан гараараа дохив. Бид 3-уулаа явсан тул настай хүн байна гээд авчихлаа.

Хойшоо Дарханы зам руу явах уу гэж эмээ асуулаа. “Та хаа хүрэх юм” гэж хариу асуутал цаанаас нь пивоо залгилан өлөлзөх халамцуу  эр “Хөөе хөөе мөнгө байгаа шүү. Замдаа хаячих” гэж яриаг тасалдууллаа. Ингэтэл хөгшин халамцууг таягаараа сурмаг гэгч нь доогуур нэг ёвроод нам болгоод үргэлжлүүлэн “эмээ нь энэ хойно 61 дээр буух юм. Энэ хүүтэйгээ цуг яваа” гэлээ. Бид суухыг урилаа.

Эхлээд товч танилцсанаар бол эмээ маань Дарханы Хонгор суманд амьдардаг.  Замдаа “61”-ийн гарам дээр байх нэг садангийндаа очоод цааш явах гэнэ. Халамцуу эр хүү нь бөгөөд Өвөрхангай орчим нэг том машин барьдаг гэнэ. Эхнэр нь мөн Дарханд байдаг багш эмэгтэй гэнэ. Удаан хугацаанд гэрээсээ хол байгаад харьж яваа бололтой.

1

Х -Эмээ танайхныг чинь нэг хордсон энэ тэр гээд шуугиад байсан юу болсон бэ. Гайгүй юу?

Э/эмээ/ -Гайгүй ээ чимээгүй болсон.

З/залуу/ -оо аймаар юм болсон ш тээ. Чи юу ярьж байгаа юм.

Э -Гэхдээ хоосон худлаа бишээ юм бас байсан шүү.

З -Маажуур их байсан шүү байсан. Тэр яахав чи бид нарыг авчихдаг бас овоо байна. Одоо чинь хүмүүс таван цаасгүй бол цаашаа ш тээ. Би бүр машин зогсохгүй гэж мэдээд ээжийгээ аваад гарч байгаа байхгүй юу.

Х -Тэр нь болж дээ. Тэгэхгүй бол халамцуу хүнийг авах унаа олдохгүй дээ. Эмээ үр ач өнөр олон биз дээ?

Э -Аан эмээ нь таван хүүхэдтэй. Бүгд л тусдаа гарсан амьдарцгааж байна.

Х -Ах тэгээд хэд дэх хүү вэ том нь уу?

З -өө би чинь бараг том. Эгчийнхээ доодох.

Э -Хоёр дахь нь. Манайх чинь Ховд аймгийн айл.

З -Яг Элбэгдоржийн нутаг ш тээ. Миний дүү хүн чанар агуу байх юм. Чи Дарханд очоорой. Хүн гэдэг чинь чанар ш тээ. Би монгол нутагтаа байна тээ. Гадаадад байгаа биш. Би Шведэд бол нэг очсон. Чанаргүй л хүмүүс байдаг байхгүй юу тэ. /эмээ доогуур дахин нэг таягдаад авлаа/  ...За за тэгээд залууст юм яривал ярина шүү. Миний авгай багш сэхээтэн хүн. Би чинь бас сэхээтэн авгайтай шүү.

Манай ах хүү ярих тусам л согтоод байх шиг хэл ам орооцолдон ярианаас нь үг барьж сонсох хэцүү болж ирлээ.

Х -Ерөнхийлөгчийн сум гэхээр эмээ танайх чинь Зэрэг билүү тэр сум уу.

Э -Тийн нутгаас гараад удлаа.

З -Дүү бизнесмен хүн үү? ... Чанар чухал шүү. Би харих гээд хөөрөөд явж байна ш тээ. Эхнэрээсээ хол хэцүү. Манай авгай багш. Гэхдээ үхсэн. Би бол сэхээтний хэмжээний л толгойтой хүн шүү.

Х -Хөдөө тэгээд том тэрэг барихаар цалин бол сайн гэдэг тээ.

Э -Өө цалин нь сайн.

З -Цөм ш тээ, сая хоёр зуугаас л дээш гээд л явна ш тээ.

Э -/хүүгээ дахин нэг таягдаад/ Тийн, эд нар архи л уухгүй бол өөрөөр мөнгө үрээд байх юмгүй. Хоол ундны мөнгийг нь суутгадаг гэсэн гайгүй тэгээд болоо ш тээ.

Х -Танай энэ хүү болчихсон л юм байна тэ. Авгай нь багш, цалинтай.

З -Би мөнгө бариад л орно. Авгай хувийн үнэтэй сургуулийн багш хийнэ ш тээ. Гэхдээ май л гэдэг юм. Би илүү л цалинтай байхгүй юу. Хөдөө тамхиа авна. Би үнэтэй машин ч унаж чадна. Уг нь хэрэггүй. Хямдханыг унахаар аан энэ ядуу юм байна гээд доош нь хийх гээд хэцүү тэ. хэхэхэ би ямар машин унадаг гээч ... энэ урд явж байгаа мөнгөлөг цагаан ямар машин байна?

Х -Аан энэ чинь кроун юм шиг байна аа.

З -Яг ийм машинтай. Гэхдээ Дархандаа л унана. Хол явахгүй. Би чалчаа байна уу тэ.

7

Ингээд яриандаа согтдог эр тасралтгүй ярьсаар бид “61”-ийн гарам дээр ирж хоёр зочноо буулгалаа. Манай залуу “Дарханд ирвэл хэлээрэй. Би чамайг шоудуулна шүү би мөнгөтэй л дээ” гээд ээждээ бас нэг таягдуулж аваад гараа өргөсөөр үлдлээ.     

7

3. “Хуурай өрөмч алга даа”

Хөдөөний сонинг үргэжлүүлье дээ.

6

Манай 2 найз зорьсон газраа хүргүүлэн бууж би ганцаар буцлаа. Буцахдаа нойтон өрөм, сүү авахыг бодоорой гэсэн эхнэрийн захиасыг гэнэт санаж замын нэг айлын гадаа ирлээ. 3 гэр байлаа. Дунд талын гэрийн хаалган тушаа “Гуанз, Хуушуур” гэж хаягжуулжээ. Би хоол идэхгүй тул дэмий улсын уурыг хүргээд яахав гэж бодоод нөгөө захын гэрийн үүдэнд ирлээ. Үүдэн тушаа нэг ноосон малгай дагзандаа тавьж “I’m bicth” /монголоор бол их муухай бараг “би бол гичий” гэж байгаа гэсэн/ цагаан ч юм уу саарал подволк өмссөн эр сууж байлаа. Цаана нь нэлээн хэдэн эр эм улс харагдав. Нэг юм тойруулж байгаа бололтой. Сүрхий чанга яриа хөөртэй байлаа. Би мэнд мэдээд “Сүү, нойтон өрөм байна уу” гэлээ.

6

Гэрт байх найрчид бүгд хэдэн хором чимээгүй болж бие бие рүүгээ жоготой харснаа яагаад ч юм инээлдэв. Үүдний өнөөх эр “залуу, нойтон байтугай хуурай ч өрөм алга даа” гэлээ. Үүнд гэрт байгсад улам хөгжин инээлдэж цаанаас нь нэг сөөнгө хоолойтой эр “Энд баахан хуурайшсан л хүмүүс байна даа. Харин чамд архи байна уу” гэсэнд бүгд ха ха ха гэж хөгжилдөн инээлдэв.

7

Үгэндээ ч юм уу хөөрхөн “хийлгэж” олны инээдийг дэврээсэн би буцаж алхан машиндаа сууж хотынхоо зүг давхилаа. Цаашаа замд айл харагдсан ч зогсож дахин нойтон өрөм асуусангүй. Яршиг дахиад хэдэн хүн инээлгэх ажил болно гэж бодоод...

6

4.“Балай чинь тэгдэг юм байна”

Буцаж явахад бас л нөгөө “61”-ийн гарам дээр хүн гар өргөж байна. Хоёр ширхэг  “Аляск” тосолны савтай шингэн барьсан залуу “Ах машин дээрээ очоод буучихья тэгэх үү. Ойрхон энэ урд давааны бэлд зам дээр байгаан” гэлээ.

Сайхан тос масло үнэртүүлсэн 25 орчим насны эр яагаад зам дээр зогссоноо товч ярилаа. Саванд нь тос биш 2 литр түлш байгаа гэнэ. Дээрээ нэг крантай Маяти машинаараа  мөнгө олдог гэнэ.

6

З/залуу/ -Би уг нь Дарханаас банкаа дүүргээд гарсан юм л даа. Миний тэрэг чинь бага иддэг юм. Шулуундаа бол 15 л иддэг байхгүй. Тэгсэн яг энэ даваа руу өгсөөд иртэл тасалдаж байгаад унтарчихдаг юм.

Х -Өө тэгсэн түлшгүй болихсон байна уу тэгээд.

З -Балай чинь харин тийн. Доод трупээрээ шүүрээд гоожоод яваад байсан юм шиг байна. Тэр нэг труп нь үрэгдээд холхигдоод цоорчихдог юм байна ш тээ, балай чинь.

Х -Урьд нь анзаарч байгаагүй юм уу. Удаан зогсоод хөдлөхөд чинь газар дуссан гоожсон юм харагдах л ёстой доо.

З -Аа цус мань анзаарахгүй. Асаад хөдөлж байвал чигээрээ гараад л явчихна. Харж баймаар балай байна шүү.

Х -Энэ удаа түлшний труп байсан нь яамай даа. Өөр тормосны труп байсан бол яана. Чи ачаа ачиж хол явдаг хүн сайн шалгаж гарч бай.

З -Харин тийн үрэгдээд цоорчихдог балай байна.

Бид хоёр даваа руу өгсч ирэхэд машин нь харагдлаа. Давааны орой дээр гарахын наахна 10-аад метрийн зайд унтарчээ. Манай залуу ч бас л сайн эр бололтой юм. “Уг нь жоохон яваад гарчихсан бол цааш нь аргалж өнхрүүлсээр байгаад бараг тойрог уулзвар орно л доо” гэж байна.

Х -Даваа давсан бол чи тэгээд унтарсан машинаа өнхрүүлэх юм уу. Тормос руль нь гацаж зуурвал яана аа.

З -Нээрээ тэгэх байсан юм болов уу балай чинь...

6

Үүгээр амралтын өдөрт зориулсан бичлэг өндөрлөж байна. Урин сайхан зун цаг ирж унаатай бүхэн хөдөөг зорих тул та бүхэндээ сэрэмжлүүлэг болгож хээгүй ч гэх үү хэнэггүй ч гэх үү жолоочтой таарсан талаараа орууллаа.

6

Нийт уншигч та бүхэнд болоод энхрий хонгор үрсэд тань баярын мэнд хүргэе.  Халуун бүлээрээ хайр, инээд хөөрийн дунд сайхан баярлаж амарцгаагаарай. Баяртай манайхаан.... 

6

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
try try:
ta doorhi link ruu orj burtguulsneer burtgeliin 2$ tani dansand oroh ba tsaashid enehuu sited nevtersen gishuun buriin toogor 0.5$ nemegdej oroh bolno. dood tal ni  30$ bolohod ta munguu avah bolomjtoi bolno. ingeed l boloo. ene site ruu orood  “register now” darj burtguulne. amjilt husye!. http://cash4visits.com/ref.php?refid=318943
2014-06-04
lolo:
ta doorhi link ruu orj burtguulsneer burtgeliin 2$ tani dansand oroh ba tsaashid enehuu sited nevtersen gishuun buriin toogor 0.5$ nemegdej oroh bolno. dood tal ni  30$ bolohod ta munguu avah bolomjtoi bolno. ingeed l boloo. ene site ruu orood  “register now” darj burtguulne. amjilt husye!. http://cash4visits.com/ref.php?refid=318943
2014-06-04
landag:
гурван угсармал хэмээх энэ байр сайн эрчүүдээрээ эртнээс алдартай. энэ байрнаас шоронгийн хулигаан, муу энергитэй, муу явдалтай хүмүүс олон төрж гарсан. тэдний нэг нь 48 байрны 5 дугаар орцны нэг давхарт олон жил амьдарсан ландаг /талх/ хочтой батцэнгэл хэмээх эрүүгийн рецедив, засаршгүй гэмт хэрэгтэн юм. эхээс дөрвүүлээ энэ өөдгүй эр харгис хэрцгий, балмад, мунхаг явдлаараа монголын гэмт хэргийн ертөнцөд зард гарсан хүн л дээ. 1999 онд зоогийн газар ажиллуулдаг гэмгүй хүний чихийг нь хайчилж танхайрсныхаа төлөө төрийн хуулиар шийтгүүлж, есөн жил яс суугаад 2008 онд шоронгоос суллагдсан. одоо өмнөгвь аймагт нүүрс тээвэрлэдэг том машины жолооч нарыг дарамталж, цалингаас нь татвар авч амьдардаг хүн. яахлаараа ч мөрөөрөө шударгаар ажил хийгээд амьдарч байгаа жолооч нар энэ хогийн хулгайчид цалингаасаа сар болгон мөнгө өгч байх ёстой юм. бүү мэд. 1994 онд гурван угсармалд нэгэн хүн амины хэрэг гарсан юм. энэ байрны 4 орцонд амьдарч байсан тайвнаа хэмээх дөнгөж гуч шахаж явсан залуу цэл залуугаараа тархиа бяцлуулж, бусдын гарт амиа алдсан юм. гэхдээ хэргийг цагдаагийнхан тэр дор нь илрүүлсэн л дээ. ландаг дороо гурван эрэгтэй дүүтэй. доод талын дүү нь баттөгс. төмөр замын тмс-д суралцаж байхдаа айлын хүүхдийн хуруу заазуурдсан хэргээр 90-ээд оны эхэн үед шоронд сууж байгаад гарч ирсэн. удаахь дүү нь боо гэж залуу бий. хамгийн бага дүү нь батзориг гэж одоо гуч гарч яваа залуу бий. 94 оны намрын тэр нэгэн орой баттөгс, боо хоёр тайвнаатай орцныхоо үүдэнд тааралдаад нийлж архи уухыг санал болгож. тайвнаа харин уухгүй гэж дургүйцэж. ингээд баттөгс, боо хоёр “ чи муу энэ байранд бид нартай нийлж архи уудаггүй. яасан овоо залуу вэ” гэж хэлээд нийлээд зодож. зодож байхад нь батзориг нь цонхоороо хараад зогсч байж. хоёр ах нь дүүгээ “сүх аваад аль” гэж хэлж. батзориг нь нэг давхрын цонхоороо сүх авч өгч. ингээд сүхний ар талаар талийгчийн тархи руу нь цохисноос болж талийгчийн тархи нь бяцарч үхсэн байдаг. энэ хэрэг гарсны дараахан гурван угсармалын хөгшчүүл “гэр бүлээрээ сүйрч байвал таарах айл юм” хэмээн ярилцацгааж байж билээ. энэ хэргийг баттөгс, боо, батзориг гурав хийсэн ч гэсэн баттөгс нь хэргээ ганцаараа үүрээд арван жилийн ял аваад шоронд орсон юм. халхын шоронд ах дүү хоёр хоёулаа цуг хоригдсон түүх тийм ч олон байдаггүй юм билээ. 93 онд батзориг нь байрны хулигаан, үеийнхээ хэдэн залуустай нийлж 49 дүгээр байрны 6 дугаар орцны подвальд ажилладаг байсан хар тас нэртэй тохиролцооны дэлгүүрийг ухсан юм. хамаг барааг нь хулгйалаад, зах дээр аваачиж зарсан байдаг. гэвч яг хэргээ хүлээх болохоор батзориг нь ганцаараа хэргээс мултраад, бусад нь ялаа үүрсэн түүхтэй. хэрвээ энэ хэргийг шударгаар шүүсэн бол батзориг, баттөгс, том ах нь болох ландаг гурав гурвуулаа шоронд хамт суух байлаа. 94 оны намар хүүхдүүдээ хүн алсны дараа ээж нь гэж нэг зовсон хөгшин гэрээсээ ч цухуйхаа больж, ичиж зовсондоо 95 оны намар байраа зарчихаад сансар луу нүүсэн юм. гэвч ландаг гэж нэг ичдэггүй хулгайч 2008 онд шоронгоос суллагдангуутаа төрсөн нутагтаа очиж амьдарна гэсээр байгаад одоо эхнэр хүүхдүүдтэйгээ хуучин байрныхаа ойролцоо амьдарч байна. энэ хавиар өдөртөө салхилаад явж байдаг энэ нөхрийн гадаад царай зүс нь харахад андашгүй. шоронд олон жил сууснаас болоод сахарын өвчинтэй болж улмаар нэг хөл нь хазганаж явдаг, том биетэй, биерхүү, 50 орчим насны эр байгаа.
2014-06-01
зочин:
согтуу ч гэсэн ээждээ таягдуулдаг эр дажгүй эр хүн бна шүү.одоо ч эцэг эхээ тоодогүй хүмүүс мэр сэр бна аа.хөгшин хүнийг загнаад л.
2014-06-01
oogii:
saihan niitlel boljee. amjilt hoovondoo. jiriigeed baigaarai hu
2014-05-31
irgen:
humuus ih l unshdag bolood bn gants neg niigmin gemtnuud urigdaad buzarlaad bn
2014-05-31
хүрэл:
одоохондоо ч бимаа-д алсаас уншуулж л байна уулзалт нтр дээр ойртоод ирвэл тэмтрүүлэх байх да гсн хэхэхэхэ нээрээ аяатунгаа чи нэрээ сольчих нөгөө хэцүү хүүхэн санагдаад хэрүүл хийчих гээд байх юм ойлгосон уу гэхдээ алтан энэ тэр хэрэггүй алтанхуяг юмуу алтан авгай санаанд ороод бас гүрсэдчих байх хихихихи
2014-05-31
schuhmacher:
bicheed bgaarai!exlex tsagaas chini l tsuvraluudig unshsan.xaayadaa l setgegdel bichdeg boloxoos bish kkk.nutagtaa ochson shig boldog shuu.tovch bogood todorxoi goyo bichdeg shuu.setguulch bxaa l gej boddog shuu.-xuuxdiin nom mongoloos xun irexed zaxij avchruulax sanaatai bgaa.ter ix zugeer sanagdsan.za amjilt!
2014-05-31
schuhmacher:
bicheed bgaarai!exlex tsagaas chini l tsuvraluudig unshsan.xaayadaa l setgegdel bichdeg boloxoos bish kkk.nutagtaa ochson shig boldog shuu.tovch bogood todorxoi goyo bichdeg shuu.setguulch bxaa l gej boddog shuu.-xuuxdiin nom mongoloos xun irexed zaxij avchruulax sanaatai bgaa.ter ix zugeer sanagdsan.za amjilt!
2014-05-31
schuhmacher:
bicheed bgaarai!exlex tsagaas chini l tsuvraluudig unshsan.xaayadaa l setgegdel bichdeg boloxoos bish kkk.nutagtaa ochson shig boldog shuu.tovch bogood todorxoi goyo bichdeg shuu.setguulch bxaa l gej boddog shuu.-xuuxdiin nom mongoloos xun irexed zaxij avchruulax sanaatai bgaa.ter ix zugeer sanagdsan.za amjilt!
2014-05-31
schuhmacher:
bicheed bgaarai!exlex tsagaas chini l tsuvraluudig unshsan.xaayadaa l setgegdel bichdeg boloxoos bish kkk.nutagtaa ochson shig boldog shuu.tovch bogood todorxoi goyo bichdeg shuu.setguulch bxaa l gej boddog shuu.-xuuxdiin nom mongoloos xun irexed zaxij avchruulax sanaatai bgaa.ter ix zugeer sanagdsan.za amjilt!
2014-05-31
schuhmacher:
bicheed bgaarai!exlex tsagaas chini l tsuvraluudig unshsan.xaayadaa l setgegdel bichdeg boloxoos bish kkk.nutagtaa ochson shig boldog shuu.tovch bogood todorxoi goyo bichdeg shuu.setguulch bxaa l gej boddog shuu.-xuuxdiin nom mongoloos xun irexed zaxij avchruulax sanaatai bgaa.ter ix zugeer sanagdsan.za amjilt!
2014-05-31
schuhmacher:
bicheed bgaarai!exlex tsagaas chini l tsuvraluudig unshsan.xaayadaa l setgegdel bichdeg boloxoos bish kkk.nutagtaa ochson shig boldog shuu.tovch bogood todorxoi goyo bichdeg shuu.setguulch bxaa l gej boddog shuu.-xuuxdiin nom mongoloos xun irexed zaxij avchruulax sanaatai bgaa.ter ix zugeer sanagdsan.za amjilt xusye!
2014-05-31
юм-үз:
сайн байцгаана уу? заиак, хоовон минь, хотынхоо ойр зуурхан гадагшласных зуншлага ямаршуухан харагдавдаа, тэгээд. би гээч чиний сонинг уншингаа бусдынхаа яриаг ч уншиж дуулаад явдаг нэгэн, аяатунгаагийн машин тэрэг эвдэрсэнг "мэдээгүй ш тээ", тоогүй юм болждээ, тэр асууж сурсан зүйлсэд чинь хоовон маань тус болох байгаа. зүсээ хараагүй, харалцаагүй эчнээ танилууд болж байхшивдээ зарим нэгэнтэй нь, хоовон чамсс авахуулаад, энэ хүрлээ, аяатунгаа гээд, хэхэхэ.
2014-05-30
бимаа:
хоовон дээр нэмээд хүрэл аяатунгаа 2-ыг уншдаг болов ккк
2014-05-30
аяатунгаа:
за хоовондоо амжилт хүсье нээрээ алтанбулагийн чөлөөт бүс гэж нэг юм хашаа хатгаад 10 гаран жил болж байгаа юмаа яахав 6 сарын нэгнээс албан ёсоор алтанбулаг худалдааны чөлөөт бүс гэж байгуулагдаж хэдэн хүн ажиллах юм уу даа янз нь түүнээс биш тэнд юу ч байхгүй тэр залуугийн хэлсэн үнэн чөлөөт бүсэд компанууд газар авчихаад юу барихгүй байгаа юм гэхдээ нэг үеэ бодвол сүүлийн 2 жилд цэвэр бохир усны шугамаа татчихсан дэд бүтцийн ажлууд хийгдээд байгаа юм л даа энэ засгийн газар л нэг юм эхлүүлэх аятай болох янзтай гэхдээ ээдээ жигдэртлээ удна даа уг нь газруудад нь барилга байгууламжаа бариад эхэлвэл юу байхав дээ харин оросуудтай визгүй гэж одоохондоо худлаа шүү зөвхөн сэлэнгийн иргэд л 90 хоногийн нэг удаагийн нэвтрэх үнэмлэхээр гарч орж байгаа за такси уншигчдадаа мэдээлэл өгөхөд ийм байна. за хоовондоо амжилт хүсье жирийгээд байгаарай өө нээрээ миний машины сэлбэг олдохгүй байгаа шүү хонда сивик 2002 оных 2014 оны 03 сард орж ирсэн. /хаврид/ бензин цахилгаан хосолсон юм гэсэн урд 2 их гэрэл радеотор өндгөн тулгуур
2014-05-30
хүрэл:
яваад л бай бичээд л бай гэснээс бие тэнхээ ямар байна нэг их хайхрамжгүй жаахан намдхаар л зүгээр болчихсон мэт санаад эмчилгээ дутуу хаядаг зан монголчуудад түгээмэл байдаг шүү тийм юм болуужин эрүүл мэндээ бодож байгаарай
2014-05-30
хүрэл:
уншчихлаа. гараг судараа мэддэг болохоор зуслангаас гялс орж ирээд л амжуулдаг болсон доо, гэхээр нойтон өрөм шиг амаа асуулгадаг болов уу да яадаг бол кккк зуслан дээр ч ёстой ид сайхан нь эхэлж байна мод зүлэг ногоороод голын эргээр хүмүүс амарч эхэлж байна зураг авч чадсангүй машинаа угааж байгаа хүмүүс тасрахгүй байна аа тэгж байгаад авна даа харин яаж хаана нийтэлдэг юм билээ хоовонд шахдаг хэрэг үү айн за тэр аяатунгаа бид 2 яахуу нэг тийм юм болчихсон
2014-05-30
марзан шарав.:
хоовон хөх чамд ажлын амжилт хүсье. яваад бай бичээд бай. зүгээр сууж болохгүй шүү хө.
2014-05-30