Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дугуйн замтай боллоо
2014-06-02

Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн санаачилгаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2.7 га талбайд спортын цогцолбор байгуулж байгаа юм. Ерөнхий сайдын багцын хөрөнгөөс 5 орчим тэрбум төгрөг зарцуулж буй цогцолборын бүтээн байгуулалтын эхний хэсэг болох хөлбөмбөгийн талбай, 2,7 км дугуйн замыг өнөөдөр нээлээ. Спортын цогцолборт сагсан бөмбөг, газрын теннисний талбайнууд, гүйлт, цанын хосолмол зам удахгүй ашиглалтад орно. Ингэснээр нийслэлийнхэн гэр бүлээрээ амарч зугаалдаг гол газар болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн биеийн тамир, спортоор хичээллэх зориулалтын иж бүрэн талбайтай болох юм.

6

Спортын цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг сонгон шалгаруулалтын дагуу "Бүрд", Дархан-Уул аймгийн "Цагаан Зуун" зэрэг үндэсний компаниуд олон улсын стандартын дагуу гүйцэтгэж байна. Гүйлтийн замыг гэхэд дотоодод үйлдвэрлэсэн зөөлөн резинэн материалаар хийсэн учир хүүхэд багачуудын аюулгүй байдлыг бүрэн хангасан байна

 гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 
Shuud.mn
Сонин хачин
hunnu:
gants gaigui gazar baisnyg narantuul shig, aimshgiin yum bolgood hayachihsan bn lee sh te. ..
2014-06-02
овоошдээ хөөрхий:
овоошдээ аль эрт хийх байсийм хийж байгаа нь яамай даа
2014-06-02