Гуравхан сар өнгө нэмэх хэдэн зуун сая төгрөгийн бэнчин бий юу?
2014-06-02

Нийслэл хот өдөр ирэх тусам өнгө орсоор байгаа билээ. Замын дагуу болон зарим гудамжаар өнгө өнгийн цэцэг алаглуулан тарьсан нь хотын өнгө үзэмжийг улам ч сайхан болгож байна. Хот тохижуулалтынхан цэцэгсийг суулгахдаа зүгээр ч нэг зэрэгцүүлэн тавиагүй ажээ. Янз бүрийн дүрс, зарим газар нь цэцгээр үг хүртэл бичжээ. Мөн төв талбай дээр гэр цэцэг байгуулсан. Тус гэрийг чимэглэсэн цэцэг нь хасах долоон градуст тэсвэртэй юм байна. Энэ мэтчилэнгээр нийслэлийн 24 байрлалд таван мянган ам метр талбай бүхий цэцгийн мандал суулгаж, 45 мянган ам метрт зүлэг нөхөн тарьж, 2900 модыг шохойджээ. Гэхдээ энэ бүхэн зөвхөн энэ зуны л гангараа. Өөрөөр хэлбэл сэрүүний улирал эхлэхээр нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулсан цэцгэн мандлууд хатаж үгүй болно гэсэн үг.

а

Өнгөрсөн жил нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах ажлын хүрээнд 4.5 тэрбум төгрөг төсөвлөн, багагүй ажлууд хийгдсэний нэг нь хотын цэцгэн чимэглэл. 315 сая төгрөг зарцуулсан. Нийслэл хотыг чимээд байгаа нэг наст цэцгүүд болон зүлэгжүүлсэн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэнгүүд хотын бүүдгэр саарал байдалд өнгө нэмж байгаа хэдий ч иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байсан юм. Нэг наст цэцэг зун, намартаа ургаад дараа жил нь ургадаггүй. Тиймээс ирэх хавар дахин шинэ суулгац, үрсэлгээ тарьж ургуулдаг бөгөөд арчилгаа тордолгоог ч мөн л дахин хийнэ. Үүнээс гадна зөвхөн энэ ажилд 450 гаруй цэцэрлэгч, 30-аад компани оролцсон байна. Тэгэхээр цалингийн доод хэмжээ нэмэгдэх шийдвэр гарсан энэ үед ажилчид нь энэ жилийн цалин хөлсөөр дараа жил дахин цэцэг суулгана гэдэг үгүй л болов уу.

.

ө

Бид өвлийн цагт болохоор утааны тухай домог болтол ярьж, харин дулааны цаг ирэхээр мартдаг. Дахиад өвөл ирнэ, утаан дунд амьдарна гэдгээ эрх баригчид болон бусад албаны хүмүүсийн хэн нь ч санадаггүй. Яг л энэ байдал шигээ ирэх зун ахиад л цэцэг тарина. Тэр үед харин 315 сая төгрөг хэд болохыг таашгүй. Ямар ч байсан нэмэгдэнэ үү гэхээс хасагдана гэж үгүй байх. Тэгэхээр жилээс жилд цэцэг болон хувирсан хэдэн сая төгрөг салхинд хийснэ гэсэн үг юм. Олон наст цэцгийн үр үндэс ирэх хавар нь ахиад л цэцэглэнэ. Тэр хорт утааг дахиад л цэвэршүүлнэ. Хотод асуудал тулгарч байгаа нь үнэн. Сүүлийн хот төлөвлөлтөөр хоёр сая орчим хүнтэй энэ ард түмнийг газар дээгүүрээ л дэд бүтэцтэй байхаар төлөвлөсөн. Энэ харгайгаар жил болгон л муужирч унасан шугам сүлжээг засч сэлбэх нэрээр ногоон байгууламжаа сүйтгэж байна. Мөн чиг бахархалтайгаар шүү. Өчигдрийн ургасан мод, ногоон байгууламж өнөөдөр экскаваторын шүдэн дор сийчигдсээр олон зуныг үдлээ.

ө

Хүн урмаар амьдардаг. Тарьсан мод, зүлэг нь маргаашийн бүтээн байгуулалтын золиос болоход хэн дуртай байхав дээ. Нэг л хугарсан урмыг дахин сэргээх хэцүү. Төгсөлтийн баяр, албан байгууллагын нэрээр овоглогдсон гудамж талбай ийм л нэрээр үгүй хийгдэж байна. Монгол шиг богинохон дулаан улиралтай нутгийн нийслэл хотод өнгө өнгийн цэцэг алаглаж байхад хэн ч дургүй биш. Нийслэл хот баян. Баянаас баян. Өнгөрсөн жил ногоон байгууламжинд 4.5 тэрбум төгрөг төсөвлөж, түүнээсээ 315 сая төгрөгийг нь зүгээр л салхинд хийсгэсэн. Одоо ч салхинд хийсгэхээр шийдээд байна. Олон сайхан өнгийн нэг наст ургамлаар хотыг хэдхэн сар чимэглээд л болно. Энэ ажилд нь иргэд ам сайтай байхаар төсөлд оролцогч байгууллагууд төлөвлөсөн зүйлээсээ хэд дахин бага өртөг гаргадаг нь нууц биш. Хэдэн сайхан өнгийн цэцэг суулгаад л 315 сая үгүй болсон. Хэн ч тэднийг мөнгө идлээ гэж хэлэхгүй. Яагаад гэхээр бидний нүдэнд харагдах зүйлсийг тэд бүтээчихсэн шүү дээ. Нүгэлийн нүдийг гурилаар хуурна гэгч л энэ болж байна. Энэ жил түүнэаэс илүүг төсөвлөсөн. Эдийн засгийн хувьд дэндүү харалган. Баатар даргын шийдсэн мундаг алхмуудын нэгэнд цэцэгжүүлэлт байлаа. Хүн болгон сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ хожмын үр дагаварын бодолцмоор юм. Төсөвлөсөн хөрөнгөө жаахан үр ашигтай зарцуулья. Энэ мөнгийг жаахан үр ашигтай шийдэх арга байгаа. Хаана нь дэд бүтцийн томоохон өөрчлөлтийг хийх вэ гэдгээ хотын захиргаа маш сайн мэдээд баахан төсөв төлөвлөгөө танилцуулсан. Ойрын хугацаанд эс хийгдэх зам талбай дээр олон наст хийгээд нэг наст ургамлаа барйшуулах вэ, хэтдээ яах вэ гэдгээ ухаалгаар бодмоор байгаа юм.

ө

Мод болгоныг эзэнтэй байлгаж болно. Эзэн бүхний эрх ашгийг ХОТ та хариуцаж байх ёстой.

ө

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
zochiin:
315saya tugrug÷1.2saya xun=262.5 tugrug tanias garch baina.
2014-06-03
bjfukk:
yaduu setgelgeetei hosh nogonii ba as ve ene bichsen nohoi
2014-06-03
g.ganzoruig:
neg nastai mod checheg manaid tohirohgvi,harin olon nast suulgach mod ogoojoo ogno,harin tarisaniigaa archlah heregtei, 1-r horoolliin urduur jil bvr l shine checheg, zvleg suulgah wm,harin zarim gazar ni olon nast mod suulgasan ni zvitei sanagdsan,harin archlah heregtei b.na...
2014-06-03
зочин:
зарим нь өлсөж үхэх гээд ядуурлаасаа амиа хорлож байхад зарим нь улсын байгууллагын хүмүүсээр цэцэг тариулсан болоод сайхан амьдарч байна. хямралын үед тэвчиж болох зардал мөнөөсөө мөн биш гэж үү.
2014-06-02
purev:
ug ni bol goyo orchend 1 tsag ch atugaa baival saihan l bainal daa. gevch ene ni dandaa alban tu*ltnuudiin beznis bolohoor mgsh undur uneer heegdej ard tumnii tatvariig shulj baigaad ni zevuu hureh yum. jni: gishuun erdenechemegiin mongol flora tsetsegiin tuv gehed yostoi shulj baina shdee
2014-06-02
obama:
huwiin kompsnuudiin urid tsetseg tarij nowshirson bgaad vzeerei.zulgaagaad shiden shvv.!!!tegsend orwol manai ha*nd tarisan n deer.
2014-06-02
yum buriig buruutgahaa boli:
yum hiivel zagnana yu ch hihgui bol duugai l nomhon baina ene humuusiig eruusuu oilgohgui umaa
2014-06-02
gerlee:
3 sar boloh tsetseg ch zugeer shuu. 3 odor ch bolov saihan yum harj bval zugeer bishuu? huuhnuud 1 odor omsoh tufli sariin tsalingaaraa avahdaa harm*ggui sht. yaaaaadiiiiiiiin !
2014-06-02
zochin:
buhel buten ulsiin niislel bainadaa ene zergiin garlaga baihshdee. kui yun bolohgui bgaan .tsetseg tarihaar tarilaa.tarihgui bol tarisangui gene haa* zovlontoi uls ve.yum bolgoniig oontgolson boli zugeer .huniig zugeer ajiliig n hiilge.chavgants shig haa* yum.
2014-06-02
зочин:
мөнгө нь ихдээд байгаа юм уу . тийм их мөнгө байгаа юм бол хогийн уут, 3 сарын настай цэцэг тарьж цацахаа больмоор байна шүү дээ. өчнөөн өртэй байж наад мөнгөө жаахан урт настай, үр өгөөжтэй юм хиймээр байна даа. эсвэл мөнгө идэх сайн арга юм уу.
2014-06-02
zochin:
yadaj zuniihaa sariig alag tsetsegeer duurgej setgeliin ta*l abah heregtei shuu dee. urgelj shoroon saaral hotod gutarangui uzeltei amydarah yumuu. manaihand goo saihanii medremjgui humuus olon yumaa.
2014-06-02
zochin:
yadaj zuniihaa sariig alag tsetsegeer duurgej setgeliin ta*l abah heregtei shuu dee. urgelj shoroon saaral hotod gutarangui uzeltei amydarah yumuu. manaihand goo saihanii medremjgui humuus olon yumaa.
2014-06-02
zochin:
yadaj zuniihaa sariig alag tsetsegeer duurgej setgeliin ta*l abah heregtei shuu dee. urgelj shoroon saaral hotod gutarangui uzeltei amydarah yumuu. manaihand goo saihanii medremjgui humuus olon yumaa.
2014-06-02
зочин:
315 сая төгрөг яадаг юм бэ 3 сар гэдэг чинь их хугацаа шүү дээ. энэнээс ихийг хотын 1 сая гаруй хүн сэтгэлийн таашаал болгож авч байгаа шүү дээ. хийхгүй бол юу ч хийхгүй байна гэнэ хийхээр нь хийлээ гэнэ чамаас өөр сайн хүн их юм сэтгэдэг хүн байхгүй болсон юм шиг л байх юм зөвхөн өөрийгөө л сайн сайхнаар төсөөлнө өрөөлийн хийсэн сайн сайхан нүдний өмнүүр жирэлзээд өнгөрдөг хэн нэгнийг хүлээн зөвшөөрөх тэнхэлгүй болсон монголчууд хөөрхий.
2014-06-02
зочин:
315 сая төгрөг яадаг юм бэ 3 сар гэдэг чинь их хугацаа шүү дээ. энэнээс ихийг хотын 1 сая гаруй хүн сэтгэлийн таашаал болгож авч байгаа шүү дээ. хийхгүй бол юу ч хийхгүй байна гэнэ хийхээр нь хийлээ гэнэ чамаас өөр сайн хүн их юм сэтгэдэг хүн байхгүй болсон юм шиг л байх юм зөвхөн өөрийгөө л сайн сайхнаар төсөөлнө өрөөлийн хийсэн сайн сайхан нүдний өмнүүр жирэлзээд өнгөрдөг хэн нэгнийг хүлээн зөвшөөрөх тэнхэлгүй болсон монголчууд хөөрхий.
2014-06-02
pee+:
ter tusmaa hot saikhan baih yostoi. harmaa hooson, deer ni hot ni ulaanaaraa ergesen baival yaaj saikhan baih vee. nadad bol harmaa hooson ch zaluu nas zunii delger tsag 2 bna geed setgel uudrug alhmaar bn
2014-06-02
n. badamjav:
aldaatai bichdeg aldaag ni heleed bhad za*ggui cham shig hun sudlaj bj bichih ni zuitei bh daa. urd jiluuded naad mungiig chini tusuvludug bsan daanch tsetsgiig ni taridaggui ul uzegdegch gar avaad halaasaldag bsan gj sonsson. urgelj tugjrel, utaa, sanhuugiin hundrel yarij zovlon toochson humuus zun yadaj saihan tsetsegs harj nud, setgelee bayasgag dee. jingiin tsuvaa yavj bna, jingeriin nohoi hutsaj bna gdg huuchnii ug bdag daa.
2014-06-02
.......:
ан ынхан шоудаж л байвал юу ч хамаагуй шдээ.
2014-06-02
санадаг:
татвар төлөгчдийн мөнгийг үрж л байвал юунд ч үрсэн яадаг юм гэсэн энэ төрийн бодлогыг яана даа тэгээд ч энэ цэцэгний бизнес эрдэнэчимэг гишүүнийх гээ биз дээ ха ха ха
2014-06-02
хотын иргэн:
сайхан газар амьдрах гэж би татвар төлдөг 3 сар ч бай 1 сар ч бай хамаагүй цэцэгс алгалж шороо бага байвал надад болон үр хүүдэд минь болж байна хойдохоо бод гэж юуг бодуулахгээд байгаа юм болдоо хө
2014-06-02
zochin:
naan chin bas heden hun ajilaad tsalin avag l dee dandaa hiihgui baij hut*gaa bolih heregtei
2014-06-02
unen:
ajil xiigeed yabj baigaa xumuusd l ochoo biz, urd manai abilgachidiin karma ruu shuud ordog baisan shuu dee, ,, mongolchuud mod tsetseg tarij syrax l xeregtei, xotoo goe saixan bolgoxiin tuld mongo zarax l xeregtei sh dee, xun geree saixan bolgox gej tsetseg bas abdag sh dee,
2014-06-02
sainaa:
tsetseg tarih ni mash zob.stressee tailah heregtei.gadaadad heden zuun say dollaraar gudamj talbaig seserlegjuuldeg.
2014-06-02
hana:
ingej mongo ureh hereg baihgui hun bur oorsdiinhoo eruul mended ahnaarch nogoon baiguulamjiig bii bolgoh n irgen buriin uureg. yalanguya kompani-d omnoh talbaigaa nogoon bolgoh n kom-nii uureg baih heregtei
2014-06-02
zaluu:
yaduu ch gesen hirgui tseverch baih yostoi gedeg shig yaduy ch gesen tsetseg modio taridag bh heregtei. 345 say togrog hiisgelee gej bna getel 365 sum iin dulaan ded butetsh oron toonii zardald hichneen terbumiig uls urgui zardag gej bodoj baina. 3 han say huntei uls tiim olon sum zasag zahirgaa heregtei yu? australia uls gazar nutgiinhaa heden huvidn amidardag gej bodoj bna. jinhene urgui zardal gej teriig heldeg baihgui yu. bugdiign tatan buulgaad aimag bolgond 1-3 han tom sum l baiguulah heregtei mash ih mongo hemnene.
2014-06-02
ариун:
олон наст цэцэг тарья. үр үндэс нь үлддэг ирэх хавар өөрөө ургадаг тийм л цэцэг ургамлыг тарьж нутагшуулья байгаль орчин ногоон хөгжлийн яамныхаан????
2014-06-02
ёоооостой нэг:
монголчууд яагаад ийм сонин болцийн вэ бүгдээрээ???? урд нь цэцэг ч үгүй мөнгө ч үгүй байсан биз дээ. ядаж цэцэг нь байж байг. тарихаа болилоо гээд мөнгө нь гараад ирэхгүй хэн нэгний халаасанд л орчихно биз дээ.
2014-06-02
zochin:
burziisen hotdoo ih l durtai humuus um daa tsetseg uut uzen yadagsad garch irjee, uugeer soel tugeej humuusiin stressig tailj bayr baysgalan beleglej baina shdee neg turuulsen buhud zugeer ugchihdug mungiig 3 sar harj hereglej baysahad yagaad bolohgui gej buh l niisleluud tsetseg taridag zuleg modoo archildag gants manaih hogon dotroo zavaarch baih tavilantai gej uu
2014-06-02
zochin:
хямралын үед хэрэггүй байхаа. мөнгө ихтэй болохоороо хотоор дүүрэн цэцэг тарьяа
2014-06-02