Обамагийн Европ дахь айлчлал эхлэв
2014-06-03

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Европ дахь албан ёсны айлчлалаа эхлүүлсэн тухай Цагаан ордноос мэдээлснийг “ВВС” агентлаг уламжлав.

Обамагийн энэхүү айлчлалаараа хямралд өртөж, эдийн засаг нь ганхсан Украинд айлчилж, шинээр сонгогдсон Петр Порошенкотой уулзах төлөвлөгөөтэй байгаа аж.

Ерөнхийлөгч хэлэхдээ “Украины шинэ Ерөнхийлөгч надад таалагдаж байгаа. Түүний эрэмгий дайчин зан нь ард түмэндээ аз жаргал авчрах байх. Бид хамтарч ажиллах болно” гэжээ.

Обама Европын орнууд дахь айлчлалынхаа хүрээнд АНУ-ын холбоотон улсуудтай харилцаагаа бэхжүүлэх гэнэ. Түүнчлэн Обама Украины хямралын талаар тус улсын Засгийн газрыг дэмжих, НАТО-г бэхжүүлэх, шинэчлэх, Европын эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний хангамжийг төрөлжүүлэх, Транс Атлантын түншлэлийн хэлэлцээ зэрэг асуудлуудыг ярилцах аж.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин