Наадам зохион байгуулах хороо хуралдлаа
2014-06-03

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны энэ удаагийн хурлаар салбар хороодын бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөө, баяр наадмын төсвийн төслийг хэлэлцлээ. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ойг зохион байгуулах үндэсний хороо 9 салбар хороо, нэг ажлын хэсэгтэй, нийт 177 хүн ажиллаж, 285 ажил үйлчилгээ хийхээр төлөвлөжээ.
а
Баяр наадам зохион байгуулах төсвийг өнгөрсөн жилийн наадмын зардлаас илүү гаргахгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж, төсвийг энэ бямба гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ.
а
Мөн хурдан морины уралдааныг гар утас болон интернэтээр үзэх боломж олгох GPS төхөөрөмжийн талаар Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа танилцууллаа.
а
Засгийн газрын хуралдаанд наадмын төсөв, хийх ажлын төлөвлөгөө, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж хэлэлцүүлэхээс өмнө буюу энэ сарын 6-ны баасан гаригт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагийн байр байдалтай газар дээр нь танилцана гэж баяр наадмыг Зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин