Сүрьеэг хоёр цагийн дотор оношлоно
2014-06-03

Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн нэгтгэсэн төслийн санхүүжилтээр 32 сая төгрөгийн өртөг бүхий сүрьеэ өвчнийг оношлох орчин үеийн дэвшилтэт шинэ технологи болох “GeneXpert” аппаратыг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө. GeneXpert-ийг дагалдан зөөврийн компьютер, программ хангамж болон 2000 хүний оношлуурын хамт хүлээлгэн өгсөн байна. Мөн GeneXpert-ийг ажиллуулах эмч, мэргэжилтнүүдийг сурган, тоног төхөөрөмжийг суурилуулж өгөх аж.

ө

GeneXpert-ийг ашигласнаар сүрьеэ өвчтэй олон хүнийг эрт илрүүлж, тэднийг эмчлэхээс гадна сүрьеэгийн тархалтыг барих боломжтой болж байна. Өмнө нь олон эмэнд дасалтай сүрьеэг оношилж илрүүлэхийн тулд 76 хоногийг зарцуулдаг байсан. Тэгвэл уг тоног төхөөрөмжийг хэрэглэснээр хоёр цагийн дотор ямар антибиотикт тэсвэртэй, ямар нян байгааг оношлох боломжтой аж.

ө

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин