Далайд гарцгүй орнууд Улаанбаатарт чууллаа
2014-06-04

“Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын хурал Улаанбаатар хотод боллоо. Тус хурлыг Гадаад харилцааны яам, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн алба хамтран зохион байгуулжээ.  Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын хоёр дахь бага хуралд зориулан зөвлөмж гаргах зорилготой тус хуралд энэ бүлгийн 32 улс, донор болон тразит улс, олон улсын байгууллагуудыг төлөөлж 100 гаруй төлөөлөгч оролцсон байна. 

Хурлаар “ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: ДГХБО-дад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт судалгааны дүнг хэлэлцэхийн зэрэгцээ Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй хөгжлийн сорилт, олон улсын худалдаанд эдгээр орны оруулж буй хувь нэмэр, Дамжин өнгөрөх тээврийн хууль эрх зүйн асуудлыг хэлэлцжээ.

ө

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин