Б.Баатар найруулагч “Мөнгөн мод” хүртжээ
2014-06-10

ССАЖЯ-наас шилдэг уран бүтээлчдийг шалгаруулан гардуулдаг “Мөнгөн мод” цомын эзэд тодорчээ. Уран бүтээлчдээс тайз, дэлгэ¬цийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз, дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, утга соёлын өвийг өвлөн эзэмшигч гэсэн долоон төрлөөр шалгаруулдаг. Шилдэг уран бүтээлчид “Мөнгөн мод” цомыг дагалдуулан гурван сая төгрөгийн мөнгөн шагнал олгодог юм.

йбы

Энэ жилийн тайз, дэлгэцийн шилдэг найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч Б.Баатар “Дон кихот” драмын жүжгийн найруулгаар, уг жүжгийн зураачаар ажилласан зураач С.Ариунболд тайз дэлгэцийн шилдэг зураачаар шалгарчээ. Мөн УДЭТ-ын Б. Жаргалсайхан “Дон кихот” драмын жүжгийн Дон Кихотын дүрээр тайз, дэлгэцийн шилдэг жүжигчний шагнал хүрсэн байна.

бы

2013 онд Бүгд Найрамдах Болгар Ард улсад зохиогдсон “Дэлхийн язгуур урлагийн аварга” шалгаруулах уралдаан алтан медаль хүртэж  байсан ҮДБЭЧ-ын дуучин Г.Энхбаатар  шилдэг дуучин. Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод зохион байгуулагдсан олон улсын хөгжмийн наадмаас шилдэг концертмейстрын шагнал хүртсэн  Улсын филармонийн хөгжимчин Д.Баярцэцэг шилдэг хөгжимчнөөр шалгарчээ. Харин шилдэг бүжигчнээр ҮДБЭЧ-ын бүжигчин Ж.Мандухай “Монголын их хатад” бүжгэн туульсийн Мандухай сэцэн хатны дүрээр тодорсон бол Монголын уран бичлэгийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Батбаярыг билэг  авъяастанаар шалгаруулсан байна.

бы

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин