Давж заалдах шатны шүүх хурал болно
2014-06-11

ШӨХТГ-ын нэхэмжлэлтэй "Номин"-гийн сүлжээ дэлгүүрийн асуудлыг хэлэлцэх давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10.30 цагт эхэлнэ. “Номин" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэдэд нэг төгрөгийн хариулт өгдөггүй гэсэн гомдлын дагуу ШӨХТГ-аас шалгалт хийж, тус сүлжээ дэлгүүрт 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан юм. Харин тус шийдвэрийг эсэргүүцэж, “Номин тав трейд” компани захиргааны хэргийн шүүхэд хандсан.

ө

Харин шүүхээс нэр бүхий дөрвөн хэрэглэгчид задгай мөнгөний хариулт байхгүй гэдэг шалтгаанаар хариулт өгөөгүй, лангуу болон кассын үнэ зөрсөн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй хэмээн үзсэн. Гэхдээ Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзэн захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна гэсэн шийдвэрийг гаргасан юм. Харин ШӨХТГ-аас энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм. Энэ дагуу шүүх хурал өнөөдөр болох гэж байна.

ө

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин