Тайландын визийн журамд өөрчлөлт оржээ
2014-06-13

Камбож, Лаостай хил залгаа орших хилийн боомтоор сүүлийн үед гадаадын иргэд гарч, дахин орох явдал байнга гарах явдлыг Тайландын Вант Улсын Цагаачлалын байгууллага таслан зогсоох арга хэмжээ авах болсон байна.

а

Монгол Улс, Тайландын Вант Улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог. Камбож, Лаостай хил залгаа орших хилийн боомтоор гарч, буцан орж ирэх байдлаар оршин суух хугацаагаа сунгуулах гэснээс зардал, чирэгдэл гарахаас сэргийлж, Тайландын Вант Улсад 30 хоногоос дээш хугацаагаар зорчих Монгол Улсын иргэд тухайн зорчиж байгаа газартаа ойр байрлах аль нэг улсад суугаа Тайландын ЭСЯ-нд холбогдох визээ мэдүүлэн авах боломжтой.

ө

Улаанбаатар дахь Тайландын Өргөмжит консулын газар цагаачлалын бус (non-immigrant) визийг олгодог болно. Тухайн визийг авахад шаардагдах материал, нөхцөл шаардлагыг виз мэдүүлэх газраасаа тодруулан лавлаж, холбогдох визээ авч байхыг зөвлөж байна.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин