Орос Украинд шаардлага хүргүүлэв
2014-06-17

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэл хийх үеэрээ Киев, Одесса, Харьков, Львов хотуудад Оросын элчин сайдын яам болон ерөнхий консулын газрын аюулгүй байдлыг хангахыг Украины Засгийн газраас шаардсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн амралтын өдөр  Одесса, Харьков хотуудад байрлах Оросын элчин сайдын яам руу буутай үл таних этгээдүүд халдаж, яамны гурван ажилтанг хүндээр гэмтээсэн билээ.

Сергей Лавров “Оросын элчин сайдын яам болон орос ажилчдынхаа аюулгүй байдалд санаа зовж байна. Тиймээс зөрчилдөөнтэй хэсэгт байрлаж буй элчин сайдын яамны хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй” гэж хэлжээ.

Лавровын мэдэгдлийн дараа Украины Ерөнхий сайд Арсений Яценьюк Оросын элчин сайд болон яамны ажилчдын аюулгүй байдлыг хангахад туслахаа амласан байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин