Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх сургалт болж байна
2014-06-18

Цагдаагийн ерөнхий газрын Сургалт дадлагын төв, Хүний аюулгүй байдлын судалгааны төв ТББ-тай хамтран “Хүн худалдаалах гэмт хэрэг ба хөдөлмөрийн мөлжлөг” сэдэвт вакумжуулсан сургалтыг зохион байгуулж байна. Гурван хоногийн хугацаатай үргэлжлэх сургалтад Дорнод, Хөвсгөл, Замын-Үүд,  Өмнөговь аймгийн ахлах мөрдөн байцаагч нар, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн энэ чиглэлээр дагнан ажилладаг мөрдөн байцаагчид нийт 40 орчим алба хаагч оролцож байна.

ө

Сургалтын хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн тухай болон мөрдөн шалгах явц”, “Хүн худалдаалах нь үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг болох нь”, “Хүн худалдаалах гэмт хэргийн үйл явц”, “Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль”, “Хохирогчийг таних, илрүүлэх болон хамгаалах”, “Гэрч, хохирогчтой ярилцлага хийх нь” сэдвүүдийн хүрээнд Английн сургагч багшаар хичээл заалгаж, дасгал дадлага ажлуудыг хийж гүйцэтгэх аж.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин