Христэд зориулж дуу гаргажээ
2014-06-19

Реппер Кейни Уэст ертөнцийн эзэн Есүс Христэд зориулж дуу гаргасан тухай "www.hollyscoop.com" мэдээллээ. Кейнигийн ирэх наймдугаар сард худалдаанд гарах “Yeezus” цомогт нь багтсан “Есүс та миний эцэг” гэх дуу энэ сардаа багтаан клипжих гэнэ.

1

Хип хоп болон шашны магтаалыг хослуулсан тус уран бүтээлийг олон тооны шашны байгууллагаас шүүмжилж буй. АНУ-ын Жоржио мужид байрлах “Алдартан” сүмийн номлогч Эшлон Мариун дуучин залууд хандаж “Тоглох тоглоомоороо тогло. Ертөнцийн эзэнг бүү доромжил. Тэр биднийг үргэлж сонсч, ажиглаж байгаа” гэжээ.

Кейни “Шинэ ч бай хуучин ч бай уран бүтээлийг минь гоочлохыг би зөвшөөрөхгүй. Би Есүс Христийг хүндэлж биширдэг. Түүнд зориулж дуу гаргах нь миний эрх” гэж мэдэгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин