Суарес: Би энэ тоглолтыг сүүлийн хэдэн сар мөрөөдөж явлаа
2014-06-20

Англи-Уругвайн тоглолтод Луис Суарес хоёр гоол оруулж, шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Уругвай довлогч Английн эсрэг тоглохыг удаан мөрөөдсөнөө тоглолтын дараагаар мэдэгджээ.

1

“Би энэ ялалтаа гэр бүл, эмч нартаа зориулж байна. Тэд байгаагүй бол би энд ирэхгүй байсан. Тэд надад маш их тус дэм болсон. Эдгэж болно, тоглож болно гэж өөртөө итгэж, тэмүүлэхэд минь тэд л тусалсан. Английн эсрэг тоглож байна гэж хичнээн их мөрөөдсөнийг минь та бүхэн төсөөлөхгүй. Сүүлийн хэдэн сарын турш би энэ тоглолтыг л бодож явлаа. Харин сая мөрөөдөл минь биеллээ. Гэхдээ би сэтгэл хөдлөлөө аль болох дарахгүй бол болохгүй байсан л даа. Коста-Рикад хожигдсоны дараагаар манай багийг шүүмжлэлийн галаар төөнөсөн. Гэвч багтаа тусалж, эх орныхоо сая сая иргэнд аз жаргал мэдрүүлсэндээ баяртай байна” гэж Суарес өгүүлжээ.

1

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин