Оросын талыг баримтлагчдыг бууж өгөхийг хүсэв
2014-06-22

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко зүүн хязгаарын хэд хэдэн хотыг эзэлсэн Оросын талыг баримтлагчидтай хийж буй тулаанд 21 хоногийн хугацаатай харилцан гал зогсоох гэрээг байгуулсан юм. Энэ үйл явдалтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Оросын талыг баримтлагчдыг бууж өгөхийг уриалсан байна. Тэрбээр “Oрт 1” телевизийн чухал яриа нэвтрүүлэгт оролцох үеэрээ ийнхүү хэлж, Украинд эдийн засаг болон эд материалын тусламж үзүүлэхээ амласан аж.

1

Путин “Оросын төрийн далбааг мандуулсан хүмүүс галт зэвсгээсээ татгалзаж, Украины армид бууж өгөхийг уриалж байна. Украины төр, засаг солигдлоо. Тэдэнд боломж олго. Шинэ Ерөнхийлөгч Петр Перошенкогийн өөдөөс эсэргүүцэл үзүүлэх нь та бүхний амь насанд халтай” гэж хэлжээ.

Харин Оросын Засгийн газрын байрны өмнө иргэд Луганск хотод мэдээ бэлтгэж байсан хоёр сэтгүүчийн амийг нэхэж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж Путинийг доривтой алхам хийхийг хүсчээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин